Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Хэрэв энэ хотод усан парк байсан бол...

  Тоглож байгаад ойчив. Тэр уйлав. Гэхдээ өвдгөө тэврээд уйлах түүнийг ээж нь аргадав. Хөөрч баярлаад сүйд. Нулимс нь ч хатаагүй байхад бүр чин сэтгэлээсээ инээж байна. Энэ бол хүүхэд. Ариун гэгээн бас, юу ч бичигдээгүй цаас. Гэнэн томоогүй сэтгэл. Өргөөд шидэхэд ч намайг бариад авна гэж итгээд инээж баярлаад бууж ирдэг эрдэнэ. 

...Дөрвөн бяцхан зүрх далайн аялал хийсэн. Жаргалтай инээсэн. Дараа нь одсон. Мэдэхгүй юм даа. Хэрэв энэ хотод усан парк байсан бол, тэр нь хүүхэд бүхэн очиж баярлаж болохоор элбэг, дэлбэг бол, эцэг эх нь ажилтай, орлоготой бол тэр дөрөв хөөсөнцөр дээр хөвж, барилгын ухсан нүхэн дэх усанд орох байсан гэж үү...
Хоёрхон жилийн өмнө хөлбөмбөгийн талбайд бяцхан хүү амиа алдахад, тоглож явсан жаалхүү тогтой утсанд цохиулж хорвоог орхиход, хэдхэн сарын өмнө хөл хорионд гэртээ тоглож байсан гурван бяцхан зүрх үүрд зогсоход бид шуугиад л өнгөрсөн. Өргөгч кранд дайруулж амиа алдсан охины нэрээр барилгын салбарт бугшсан идээ бээрийг шахах хууль батална гэж амлаж байсан улстөрчид ч аниргүй болж.
Хэрээ мэт гуаглаж, зовлон зооглогчид оо!!! Ядаж өөр өөрсдийгөө хуурахаа больчих. Өдөрт 100, 100-гаараа бэртэж байгаа хүүхдүүдийн төлөө ээлтэй болгох юуг бид хийсэн бэ. Яаж ийж байгаад олох гэж шуналтсан хэдэн зуун тэрбум төгрөгөөс чинь хүний амь үнэгүй юү. Дураараа дургилгүй, зөв, шударгаар өөртөө үнэнч амьдраад өгөөч.
2020 оны эхний улиралд буюу эхний гурван сард улсын хэмжээнд 31,841 хүн гэмтэж, бэртсэн байна. Тэдний 27.2 хувь нь 0-15 насны хүүхэд. Гуравхан хоногийн дараа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Зургадугаар сарын 1-нд хүүхэд эрхлүүлж, чихэр тараахаас илүүтэй өдөр бүр аюулгүй амьдрах эрхийг нь хангаж өгөөч. Бусдаас бурууг эрж, бие биеэ чичлэхийн оронд би юу хийх вэ гээд яг одоо эхлээч. Хүлээж суугаад, хэл амаа билүүдээд, хэчнээн удсан ч өөрчлөгдөхгүй худал хуурмагтаа живж амьдарснаас гараад амьдарч байгаа орчноо аюулгүй болго. Аюулгүй орчинд амьдрах эрхээ хариуцах ёстой эздээс нь нэх. Өөрөө ч оролц.
Дахиад нэг тоо бичье. Энэ он гарснаас хойш дөрөвдүгээр сарын 15 хүртэлх хугацаанд 0-17 насны 8970 хүүхэд гэмтэж, бэртээд эмнэлгийн тусламж авчээ. Амь үрэгдсэн тоог харин орхие. Нүдэнд дасал болгож, тоогоор илэрхийлдэг зүйл үхэл биш.
...Далайн дээрэмчин, сансрын нисэгч, алдартай тамирчин, аймшиггүй чин зоригтон...Юунд ч баригдалгүй, ямар ч цензургүйгээр мөрөөдөж, биелүүлэхээр тэмүүлдэг ариун зүрхнүүд амгалан нойрсог. Маань уншиж, зул бариад тэднийг үдлээ... Маргааш харин та юу хийх вэ? Өөртөө үнэнчээр хариулаарай.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com