Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
ХУУЧИН ГАРАЖИЙН ОРОНД 240 ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО

Баянгол дүүргийн ЗДТГазар иргэдийнхээ хүсэлтэд тулгуурлан ашиглагдахгүй байсан 400 гаруй чингэлэгийг нүүлгэсэн байна. Чөлөөлөгдсөн зайд нь хүүхдийн тоглоомын талбай болон сургууль цэцэрлэгийн өргөтгөл, явган хүний зам барьжээ.
Баянгол дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 тоосгон гаражийг буулган, 180 ортой цэцэрлэгийг өргөтгөн улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 240 хүүхдийн шинэ цэцэрлэг бариад байна. 

II хорооны иргэдийн сэтгэгдэл:

 

II хорооны Засаг дарга Ё.Ариунзул:

 

-Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа иргэдтэйгээ хамтран ажиллаж 180 хүүхдийн ортой байсан цэцэрлэгийг өргөтгөн 240 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг нэмж барьсан.Есдүгээр сарын 1-нд хүүхдүүдээ хүлээж авна. Оршин суугчид бид энэ асуудлыг олон жил хөөцөлдсөн. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа нар төсөвт 2.1 тэрбум төгрөг суулгасан юм. Манай хоёрдугаар хороо төрийн өмчит ганцхан 66 дугаар цэцэрлэгтэй. Нэмэлтээр цэцэрлэг барья гэхээр газрын асуудлаас болоод боломжгүй байсан. Чөлөөтэй нийтийн эзэмшлийн зам, талбай маш ховор. Тиймээс бид тус цэцэрлэгийн дэргэдэх 25 тоосгон гаражийг иргэдтэйгээ хамтраад ямар ч нөхөн төлбөргүйгээр буулгасан. Иргэд маань цэцэрлэг барих гэж байгаа гэхээр асуудалгүйгээр чөлөөлж өгсөн.

Хоёрдугаар хорооны оршин суугч

-Энд өмнө нь оршин суугчдын олон гаражууд байсан. Харин дүүргээс тэдгээр гаражуудыг чөлөөлж ийм сайхан цэцэрлэгтэй болгож өглөө. Эгчид нь цэцэрлэгийн насны хоёр хүүхэд байгаа нэг нь дунд ангид, нөгөө нь бага ангид явдаг. Одоо энэ сайхан шинэ цэцэрлэгтээ явна даа. Сэтгэл хангалуун байна.

Оршин суугч \хүүхэд\

-Гараж байхад ойр орчимд ус тогтчихдог, хэцүү байсан. Дүүрэн гараж учраас гэр лүүгээ тойрч ордог байсан. Машин ирээд зогсчихно явах ч замгүй, хүүхэд тоглох талбай байхгүй. Манай 0-6 насны ач нар байгаа. Манай хороо бол цэцэрлэгийн хүрэлцээ муу, шигүү болохоор хүнд байсан. Цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд хонон өнжин оочерлож хэцүү байсан. Одоо ингээд шинэ цэцэрлэгтэй болоод үүнийгээ дагаад эргэн тойрны орчин цэвэрхэн, сайхан болсон. Оршин суугчид бид сэтгэл хангалуун сайхан байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com