Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
ХҮҮХДҮҮД ГЭРИЙНХЭЭ ХАЖУУД ТОГЛОХ ТАЛБАЙТАЙ БОЛЖЭЭ

Баянгол дүүргийн VI хороонд байрлах  98 дугаар цэцэрлэгийн урд зөвшөөрөлгүй байрлуулсан 34 төмөр гараж, чингэлэгийг албадан чөлөөллөө. Ингэснээр 17: 60 га талбай гаргаж, Нийслэл, дүүргийн 46 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн иж бүрэн тоглоомын талбайтай болгоод зогсохгүй оршин суугчдын авто машины зогсоолыг шийдвэрлэсэн байна.  

XVIII хорооны иргэдийн сэтгэгдэл:

 

XVIII хорооны оршин суугч

 

-Миний энэ сууж байгаа газарт өмнө нь маш их контейнер байсан. Хүн нарлаж суух газаргүй байсан. Харин манай хороо, дүүргийн Засаг дарга чингэлэгийг чөлөөлж, хөгшин настай биднийг болон хүүхдүүдийг тоглох, нарлах газартай болгож өгсөнд баяртай байна. Дээр, дээрээс нь давхарласан чингэлэгийг завсар зайгаар нь бөөн хог хаягдал, тэнэмэл, архи уудаг хүмүүс бие засдаг маш бохир байсан. Одоо бол манай хорооны иргэд, хүүхдүүд, настангууд гээд бүгд л нарлаж, тоглоод сайхан байна.

XVIII хорооны оршин суугч хүүхдүүд:

-Өмнө нь олон гаражууд байсан. Тийм болохоор тоглохын тулд гэрээсээ хол явж, өөр тоглоомын талбай дээр очиж тоглодог байсан. Харин одоо олон гаражуудыг холдуулаад, тоглоомын талбайтай болсон болохоор гэртэйгээ ойр тоглоход амар болсон.

XVIII хорооны оршин суугч ахмад настан:

-15 дугаар байр анх 1987 онд ашиглалтад орсон. Түүнээс хойш энэ хавиар хорь гаруй гараж байдаг болсон. Энэ нь хүмүүс явахад их төвөгтэй. Хааш, яйш байрлуулсан гараж дээгүүр хүүхдүүд гарч тоглоод, унаж бэртдэг. Завсар, зайгаар нь хүмүүс бие засна, хог хаяна. Тийм л бохир байдалтай олон жил болсон доо. Энэ талаар иргэд дүүрэг, хороондоо санал хүсэлт гаргасан. Шат, шатны Засаг дарга нар маань харин иргэдтэйгээ хамтраад гараж дээр цаас наагаад иргэд бас шахалт үзүүлсэн болохоор нэг их хэл ам бололгүй чөлөөлсөн. Оронд нь ийм сайхан том талбай гарч ирээд богино хугацаанд дүүргээс иж бүрэн тохижуулсан. Хүүхэд, багачууд тоглож, настнууд дасгал хийнэ, өглөө, оройдоо тойрч гүйнэ. Машины асуудал ч цэгцэрлээ. Оршин суугчид их баяртай байгаа. Миний хувьд их сайхан, сэтгэл хангалуун байгаа.

XVIII хорооны оршин суугч:

-Өмнө нь би дүүтэйгээ урд байрныхаа тоглоомын талбай дээр хааяа очиж тоглодог байсан. Хол болохоор өдөр болгон очиж тоглоод байж чаддаггүй байв. Энд өмнө нь ийм тоглох талбай байхгүй дан гаражууд л байсан. Одоо болохоор тэр гаражуудыг холдуулаад хүүхдэд зориулсан ийм гоё тоглоомын талбайтай болсон. Тийм болохоор би дүүтэйгээ өдөр болгон гарч ирж тоглодог болсон. Бас олон найзтай ч болсон гоё байна. (инээв)

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com