Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж сурталчилгааны материалаа брайль үсгээр хэвлүүлжээ

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн 29 дүгээр тойрог Хан-Уул дүүрэгт “Зөв Хүн Электорат” эвслээс нэр дэвшигч Тогмидын Доржхандын сурталчилгааны нээлт олны анхаарлыг татаад байна. Учир нь тэрбээр сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл тараах материалаа харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан брайль үсгээр хэвлүүлсэн нь бүх сонгогчдынхоо мэдээлэл авах эрх тэгш байдлыг хангасан хүний эрхийн мэдрэмжтэй явдал байсныг сонгогчид хэлж байсан юм.
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 105 мянга орчим иргэн бий, тэд нийт сонгогчдын 10 хувийг эзэлдэг байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үе үеийн сонгуульд бүрэн дүүрэн оролцож чаддаггүй. Учир нь тэднийг сонголтоо хийхэд нь туслах үнэн зөв мэдээллийг хангалттай авч чаддаггүй учраас оролцоо нь хангалтгүй байж ч болох юм. Тиймээс Хан-Уул дүүрэг 29 дүгээр тойрогт “Зөв Хүн Электорат” эвслээс нэр дэвшигч Тогмидын Доржханд нийт нэр дэвшигчиддээ хандан сонгуулийн сурталчилгаа, нэр дэвшигчийн танилцуулга, санал өгөх зааврыг дохионы хэлээр хүргэх, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж брайль үсгээр хэвлүүлсэн материал тараах, саналын хуудас хэвлүүлэхийг уриалж, энэ нийгмийн эд эс болсон хэнийг ч орхигдуулахгүй байхыг хүслээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцэнд анхаарч хүн бүрийг ижил тэгш боломжоор хангах ёстойг санууллаа. Монгол Улсын иргэн бүр сонгох, сонгогдох эрхээ эдлэх эрхтэй гэж хуульд заасан ч өнгөрсөн 30 жилд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний оролцоогүйгээр сонгууль явж ирснийг нийгэмд сануулсан Тогмидын Доржхандад сонгогчид нь талархал илэрхийлж байв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com