Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
МАН-ын тарьсан булайд хүч хэрэгтэй гэнэ ээ

Ц.ХАС

УИХ-ын сонгуулийн буухиа эхэлчихлээ. Ердөө 21 хоногийн дараа Монголын ард түмэн ирэх дөрвөн жилд Монгол Улсын төрийг барих улс төрийн хүчин, төрийн түшээдээ сонгож улс орныхоо ирэх дөрвөн жилийн өнгийг тодорхойлно.

Улстөрийн намууд, нэр дэвшиж байгаа хүмүүс улс орноо хөгжүүлэх тухай хэдэн арван хуудас сэтгүүл, сонин гаргаж улс орон, ард иргэдээ цэнгэлийн манлайд хүргэх тухай түмэн сайхан амлалтууд хөврүүлж байгаа ч чухам үүнийг нь нэг бүрчлэн уншиж тунгааж байгаа нь хэд юм бол. Түрүүчээс нь МАН-ын эрхэм түшээдийн өнгөрсөн дөрвөн жилийн тайлан гэгч боть боть ном, уншъя аа уншиж барагдахгүй худал зүйлээр дүүрэн, түлье ээ шатахгүй, бөгс ч арчиж болохгүй болоод Улаан чулуутын хогийн цэг дээр новш болон хэвтэж байгаа.

Сонгуулийн “УРИА” хамгийн чухал зүйл. Чухам үүнээс л иргэд сонгогчид эхний мессежээ авч, нэг төсөөлөлтэй болно. Ардчилсан нам энэ жилийн сонгуульд “Өсөлтийг өрх бүрд”, “Хүн бүрд орлого, өрх бүрд өсөлт” гэсэн уриатайгаар орж байна. Бичиг үсэгтэй хэн ч ойлгох энэ уриаг тайлбарлах нь илүүц биз ээ.
Харин Монголын улс төрийн том хүчин МАН ямар уриа дэвшүүлж, юу хийдэг, юу хийсэн талаар өгүүлье. 

2016 он

МАН 2012 оны УИХ-ын сонгуульд “Бид хамтдаа” гэсэн уриатайгаар оролцож байсан бол 2016 онд “Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө” гэсэн уриатай орж иргэд сонгогчид ч “нээрээ л хамтдаа хөгжих юм байх” гэсэн итгэлээр УИХ-ын 76 суудлын 65-ыг нь энэ намд өгсөн.
Тэгээд юу болсон бэ. Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй” хэмээсэн МАН-ын Засгийн газар байгуулагдсаныхаа дараахан есөн төрлийн татвар нэмж, ард түмнийхээ орлогоос хумсалсан. “Эдийн засгаа сэрээнэ” гэж чанга хашхирсан энэ намын засаглалын дөрвөн жилд төгрөгийн ханш 44.75 хувиар унаж, нэг ам.доллар 2016 онд 1900 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2808.8 төгрөгтэй тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн худалдан авах чадвар өдий хэмжээгээр буурчээ.
Харин нөгөө талд нь МАН-ын түшээд болохоор ёстой жинхэнээрээ “Хамтдаа зүтгэж, хамтдаа хөгжсөн”. Тэд ард түмэнд, үйлдвэрлэгчдэд очих ёстой Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангаас эхлүүлээд төрийн 27 санг зөвхөн өөрсдөө хуваан авч, мөнгө хүүлэн хамаг л тендер, концессыг хамж УИХ-ын гишүүний хөрөнгө дунджаар гурав дахин өсч баяжжээ.
Өөр бас МАН-ынхны өнгөрсөн дөрвөн жилд хамтдаа зүтгэж хөгжсөн хар үйл мундахгүй. Монгол Улсыг минь гадаад ертөнц дэлхийд төлөөлж нэрийн хуудас болж байдаг, эрхэм Д.Цогтбаатарын тэргүүлдэг дипломат ажилтнууд бараг толгой дараалан хар тамхины наймаанд “Хамтдаа зүтгэн” оролцож олон улсад нэр нүүрээ барлаа.

2020 он

Өнгөрсөн дөрвөн жилд ингэж хамаг муу муухай зүйлд “Хамтдаа зүтгэсэн” МАН энэ жил сонгуулийнхаа уриаг хүч оруулан “”Хүчээ нэгтгэе” болгож.
Өөрөөр хэлбэл, өмнөх дөрвөн жилд “Зүтгэж хамтдаа хөгжсөн” МАН-ын олигархи түшээд ирэх дөрвөн жилд ямар нэг зүйлд хүчээ нэгтгэхээр шийдэж.
Харин юунд хүчээ нэгтгэх гээд байна вэ.......гэсэн асуулт аяндаа урган гарч ирж байна.

65-уулаа байхдаа “Хүчээ нэгтгэхгүй” яасан юм бол

Өмнөх дөрвөн жилд МАН-д улс орноо хөгжүүлэх хүч байсан уу гэвэл байсан. УИХ-д үнэмлэхүй олонх, сөрөг хүчин бараг байхгүй. Байгаад үгээ хэллээ ч тэд ёстой чихнийхээ хажуугаар өнгөрөөж ёстой юуг л бол юуг хийчих боломж байсан. Монголчууд “хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт” гэдэг. Гэтэл МАН хоёр байтугай 65-уулаа байгаад хүчээ нэгтгэж чадалгүй хагаран бутарч, идэж завших дээрээ бөөрөөрөө нэгдсээр улс орон ард түмний төлөө хүчээ нэгтгэлгүй өнөө хүрсэн. Хууль тогтоох байгууллага, төрийн бүхий л шатны албан тушаалыг 60 тэрбумаар арилжиж МАН-ын бат илэрхийлэхтэй, мөнгөө тушаасан хэнийг ч болов хамаагүй тохоон томилсон энэ их хүчинд мэдлэг боловсрол, улс орон ард түмнээ гэсэн сэтгэл нь дутаж, идэж завших, хөлжиж баяжих шунал нь ихэдсэнээр л Монгол Улсыг FATF буюу санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны саарал жагсаалтад оруулсан бол 2020 оны сонгуулийн яг босгон дээр Европын холбооны хар жагсаалтад оруулчхаад “ирэх дөрвөн жилд бид хүчээ нэгтгээд” ёстой хөгжүүлчихнэ гэцгээж байна.
Гэхдээ бас 2016 онд МАН “Хүчээ нэгтгэх” тухай уриа дэвшүүлээгүй болохоороо улс орноо хөгжүүлэх, ард түмнийхээ амьжиргааг дээшүүлэх талаар хичээгээгүй, харин “хамтаа хөгжинө” гэсэн болохоороо зөвхөн өөрсдөө хамтраад амьдралаа дээшүүлэх гэж хөрөнгө зоорь нэмэгдүүлэх гэж “зүтгэж” байсан байж болох.
Одоо МАН-ын дөрвөн жилийн өмнөх сайхан амлалтад хууртаж, дөрвөн жилийн туршид маллуулан туйлдаж цөхөрсөн олон нийт, иргэд сонгогчид “энэ намаас л салж амрах минь“ гэж байгаа үед гишүүдийнх нь тоо цөөрөөд ирвэл хүчээ нэгтгээд юу бүтээх гэж байгаа юм бол.
МАН өмнө нь МАХН нэртэй 2000 онд УИХ-д 70 суудалтай байхдаа ч хүчээ нэгтгэж чадаагүй гашуун түүхийг ард түмэн бас хараахан мартаагүй л байгаа.
ЖДҮ, 60 тэрбумынхан хүчээ нэгтгэх нь үү

Өнгөрсөн дөрвөн жилд МАН-ынхан тийм ч эвтэй найртай байгаагүй. УИХ-ын дарга М.Энхболдыг төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцах гэсэн хэрэгт буруутган, МАНАН бүлэглэлийн толгойлогч хэмээн түлхэн унагах хөдөлгөөн энэ намын дотроос гараагаа эхэлж Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн “Мэргэжлийн засгийн газар” гэгчийг концессын хэргээр дөрөөлөн түлхэж унагах ажлыг Шадар сайд У.Хүрэлсүх толгойлон анхны хагарлыг эхлүүлсэн. Улмаар У.Хүрэлсүх энэ зорилгоо биелүүлэхийн тулд УИХ-ын гишүүдэд ЖДҮ хөгжүүлэх хөнгөлөлттэй зээл олгоно хэмээн амласнаар энэ намаас УИХ-д суугаа 65 гишүүн 32, 33-ын бүлэг болон хуваагдсан. Ийнхүү У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудалд суух гэсэн хүсэлдээ хүрсэн ч намаа хагалан бутаргаж, ард түмэнд очих ёстой мөнгийг өөрийн талынхандаа найр тавин тарааж өгсөн.
Энэ намын хагарал зөвхөн УИХ-д ч биш нийслэл, аймаг дүүргүүдийн ИТХ-д ч үргэлжилж ард түмний хөрөнгөнөөс идэж завших хэр хэмжээн дээрээ тохиролцож чадалгүй толхилцсоор, нэг нэгнийгээ огцруулсаар дөрвөн жилийг барж байгаа. Хамгийн ойрын жишээ гэхэд л С.Амарсайхан нь Су.Батболдыгоо зайлуулж суудлыг нь булаасан байх жишээтэй.
Тэгэхээр одоо мөр мөрөө харан өөр зуураа толхилцож, орондоо орох завгүй олзоо булаацалдаж байсан ЖДҮ-гийн бүлэг, 60 тэрбумынхан, өөрөөр хэлбэл 32, 33-ын бүлгийнхэн одоо хүчээ нэгтгэн ард түмний хөрөнгөнөөс хамтдаа найртай сайхнаар идэж завших гэж байгаа юм болов уу гэсэн хар төрөх.

Хар тамхины хэрэгт хүчээ нэгтгэх гээд байна уу

МАН-ын өмнөх дөрвөн жилд “хамтдаа хөгжүүлсэн” нэг том үйл хэрэг бол дипломатуудын хар тамхины наймаа. Бүр олон жилийн өмнө улс дамжуулан ердийн тамхи наймаалдгаас эхлэн хөгжиж дэвжсээр өнгөрсөн дөрвөн жилд Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарын харьяа хамаарлын дипломат паспорттой хүн бүрийн хийдэг ажил болсон энэ хэрэг мөн л сонгуулийн өмнөхөн туйлдаа хүрч Туркт суугаа Ерөнхий консулын газрын ажилтан Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нар 70 кг героин тээвэрлэж яваад Германы Дрезден хотын хууль сахиулагчдад баривчлагдсан нь олон улсад дуулиан тариад байгаа. Германы Дрезден хотын прокрорын газар энэ нөхдөд 11 жилийн хорих ял төлөвлөөд байгаа талаар мэдээлж байна.
Хамгийн ноцтой нь саатуулагдсан Б.Баттүшиг Германы хууль сахиулагчдад “энэ бол монгол төрийн бараа” гэж мэдүүлсэн гэдгийг Тагнуулын төв газрын Гадаад тагнуулын газрын дарга асан Ш.Амгалан телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо нотлон хэлсэн байдаг. Тэр бас “Б.Баттүшиг бол Д.Гэрэл даргын зөвшөөрөлгүйгээр барагтай бол мэдүүлэг өгөхгүй туршлагатай ажилтан” гэж нэмж тодотгосон. Тэгэхээр хар тамхины хэрэгт Монголын төр, Засгийн газар оролцсон байх нь. Иймдээ ч манай улсыг мөнгө угаах хэргийг таслан зогсоогоогүй хэмээн Европын холбоо хар жагсаалтдаа оруулсан нь тэр.
Хар тамхины наймаа, сүлжээнд оролцох явдал өнгөрсөн дөрвөн жилд дипломатуудын хүрээнд л эрхэм Д.Цогтбаатарын удирдлага дор л эргэлдсэн гэж болно.
Манай гараг дээр хамгийн ашигтай гэгддэг энэ наймаанд одоо МАН бүхэлдээ орж “Хүчээ нэгтгэх” гэж байгаа юм биш байгаа гэсэн хар аяндаа төрж байна.
МАН-ынхан өнгөрсөн дөрвөн жилд яг ч үнэндээ энэ “том наймаа”-нд нэгдэж чадалгүй Үндсэн хуулийн цэцийн дарга Д,Одбаяр нь гадны онгоцоор зорчиж явахдаа үйлчлэгч бүсгүйнх нь өгзгийг илж барих, Хүний эрхийн хороон дарга Ж.Бямбадорж нь ард иргэдээ “Гөлөөг” хэмээн “өхөөрдөх” төдий байсан бол одоо бүгдээрээ “Хүчээ нэгтгэн” хар тамхины наймаанд шуудран орох гэж байгаа юм болов уу.
Чухамдаа дэлхий дахины, сайн санаат хүн төрөлхтний сэтгэлийг түгшээж байгаа хар тамхины наймаа бол МАН-ынхны ЖДҮ, тендер, концесс зэргийн дэргэд бол хэдэн мянган хувь ашигтай бизнес л дээ. Үүнийг энэ намын нэг төлөөлөл Д.Цогтбаатар хамгийн сайн мэдэж байгаа. Чухам үүнд энэ намынхан хүчээ нэгтгээд орох гэж байж бас болох.

МАН үнэхээр юунд хүчээ нэгтгэх гээд байна вэ.....

МАН-ын ирэх дөрвөн жилд чухам юунд хүчээ нэгтгэх гээд байгааг ёстой ойлгохгүй байна санж. Өчигдөрхөн хаалга балбаад байхаар нь нээж харвал хоёр авгай “Хүчээ нэгтгэе” гээд сэтгүүл өгч байна. Өнөөх коронавирусийн хөл хорионы үед сурталчилгааны материалыг айлд хаалга тогшин оруулж өгөхгүй, хаалганы нь тушаа орхино гэсэн ч хамаагүй юм санж. Хамгийн гол тэд надтай юунд хүчээ нэгтгэх гээд байгааг ойлгохгүй л мунхаглаж сууна.
Юутай ч би л лавтай ард түмний хөрөнгөнөөс завших, хар тамхины наймаа зэрэг хэрэгт бол “Хүчээ нэгтгэхгүй”-дэг.
МАН харин ганц л зүйл дээр “хүчээ нэгтгэж” чаддаг нам. Юу гэвэл тэд хулгай булхай, луйвраа ёстой хүчээ нэгтгэн нууж хаацайлж, гавьяа мэтээр ярьдаг.
Одоогоос хоёр жилийн өмнө 2018 оны тавдугаар сард У.Хүрэлсүхийн Засгийн газар мөн “Хүчээ нэгтгэе” гэсэн нэртэй эдийн засгийн форум зохион байгуулж Засгийн газар, яам тамгын газрын дарга нар, Засаг дарга нар, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулж байсан ч яг хөрөнгө мөнгийг нь УИХ-ын гишүүд, яам тамгын газрынхан, Засаг дарга нар “хүчээ нэгтэж” хувааж идээд хувийн хэвшлийнхэн өнөөдөр сөхөрч туйлдаад байгаа билээ.  

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com