Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
1.6 тэрбумын хадгаламжтай Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй гэнэт баяжсан гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг

Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн Хөрөнгө орлогын мэдүүлэг (ХОМ)-ийг цахим системд байршууллаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж, Авлигатай тэмцэх газрын  цахим системд анх удаа бүртгүүлэх үүрэг хүлээсэн. Энэ удаад төрийн өндөр дээд албан тушаалтан УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын Байнгын хорооны дарга болон гэнэт “баяжсан” гэгдэж байсан УИХ-ын гишүүдийн 2019 оны ХОМ-ийг өмнөх онуудтай нь харьцуулан цувралаар хүргэж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар

(УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойрог буюу Баянхонгор аймагт нэр дэвшигч)

УИХ-ын дарга Г.Занданшатар нь 2015 онд УИХ-ын гишүүн байсан бөгөөд жилийн нийт орлого нь 58 сая төгрөг байсан бол 2016 оны сонгуулийн дараа жилийн орлого нь 162 сая төгрөг болж өсчээ. Харин гэр бүлийн орлого нь 2015 онд 121 сая байсан бол 2017 онд 27 сая болтлоо буурч, 2018 онд эргээд 133 сая болтлоо өссөн байна. Нэмж мэдээлэхэд, УИХ-ын дарга Г.Занданшатар ЖДҮХС-аас хамаарал бүхий “Асрал”, “Эмийн үйлдвэр” ХХК, “Путь” ХХК, “Хөх цэнхэр нуур” ХХК-аар дамжуулан зээл авсан хэрэгт холбогдож байсан юм. Ингээд АТГ-т мэдүүлсэн УИХ-ын дарга Г.Занданшатарын 2019 оны ХОМ-ийг хүргэе.

УИХ-ын дарга Г.Занданшатарын ХОМ

(2019 он, төгрөгөөр)

Нэг жилийн нийт орлого: 124 сая 305 мянга
Гэр бүлийн жилийн орлого: 74 сая 448 мянга
Нийтийн орон сууц: 1
Зуслангийн байшин: 1
Үйлчилгээний зориулалттай обьект: 1 ба нийт дүн 762 сая 600 мянга.
Тээврийн хэрэгсэл: Nissan, Murano-1
Үнэт эдлэл: 130 сая
Дотоодын хадгаламж: 106 сая 832 мянга
Гадаадын хадгаламж: 13 сая 613 мянга
Хөрөнгө оруулалт: “Монголиан силикон валлей” ХХК-30 хувь, “Монитор консалтинг групп” ХХК-100 хувь.

Эх сурвалж: АТГ


Ерөнхий сайд У.Хүрэлсүх

(УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нэр дэвшигч)

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь 2014 онд Шадар сайдын албан тушаалтай байсан бөгөөд жилийн нийт орлого нь 132 сая төгрөг байсан бол 2017 онд Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсоны дараа 134, 2018 онд 160 сая болж нэмэгдсэн байна. Тэрбээр 2018 оны АТГ-д өгсөн мэдүүлэгтээ нэг тэрбум 694 сая төгрөгийн хадгалмжтай ба 1,5 га газартай, 100 саяын үнэт эдлэлтэй, нийтийн болон зуслангийн тус бүр нэг сууцтай гэжээ. Дашрамд дурдахад, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь хувийн ямар нэг бизнесгүй бөгөөд хэрхэн хөрөнгөжсөнөө ард түмэнд тайлбарлаагүй юм. Түүний төрсөн дүү У.Давхарбаяр нь ЖДҮХС-аас 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдоод буй. Ингээд Ерөнхий сайдын АТГ-д мэдүүлсэн 2019 оны ХОМ-ийг хүргэе.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ХОМ

(2019 он, төгрөгөөр)

Нэг жилийн нийт орлого: 165 сая 927 мянга
Нийтийн орон сууц: 1
Зуслангийн байшин: 1 ба нийт дүн 162 сая 448 мянга
Тээврийн хэрэгсэл: Mercedes Benz, ML320-1, Harley Davidson-2, Lexus 570- 1
Газар: 1.5 га-1
Үнэт эдлэл: 100 сая
Хадгаламж: 1 тэрбум 694 сая 829 мянга
Хөрөнгө оруулалт: “Эрдэнэс Тавантолгой” ХК-1072ш, “Илт Хан” ХХК-58 хувь.

Эх сурвалж: АТГ

УИХ-ын гишүүн, эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар

(УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшигч)

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга, “Оргил”-ын хочит Ж.Ганбаатар нь 2016 онд УИХ-ын гишүүнээс сонгогдсон бөгөөд АТГ-т тухайн онд мэдүүлсэн ХОМ-т жилийн нийт орлого нь 507 сая төгрөг байсан бол 2018 онд 217 сая болтлоо буурчээ. Харин гэр бүлийн гишүүдийн жилийн нийт орлого нь 2016 онд 1.6 тэрбум байсан бол 2017 онд 1.8 тэрбум болж өсөөд дараах буюу 2018 онд нь 1.5 тэрбум болж буурсан харагдана. Тэрбээр хамгийн олон газартай гишүүдийн нэг бөгөөд эзэмшихээр 13,321 ам метр, өмчлөхөөр 3485 ам метр газрын эрхтэй ба эдгээр нь нийт 520 саяар үнэлэгддэг аж. Харин 22.9 тэрбум төгрөгийн хадгаламжтай чинээлэг гишүүн юм байна. Түүний 2019 оны АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг харцгаая.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын ХОМ

(2019 он, төгрөгөөр)

Нэг жилийн нийт орлого: 206 сая
Гэр бүлийн жилийн орлого: 1 тэрбум 263 сая 522 мянга
Нийтийн орон сууц: 3 ба нийт үнэлгээ нь 1 тэрбум 116 сая
Тээврийн хэрэгсэл: Lexus, 570 - 1, Mercedes Benz, S350L - 1
Газар: Эзэмших-1261 м2-1, Өмчлөх-324 м2-1, Эзэмших-370 м2-1, Өмчлөх-372 м2-1, Өмчлөх-434 м2-1, Эзэмших-4495 м2-1, Өмчлөх-569 м2-1, Өмчлөх-579.57 м2-1, Өмчлөх-601 м2-1, Өмчлөх-606 м2-1, Эзэмших-7195 м2-1
Үнэт эдлэл: 15 сая
Хадгаламж: 25 тэрбум 39 сая 768 мянга
Хөрөнгө оруулалт: “Сээкл” ХХК-67, “Моннидер” ХХК-70, “Голденсвит” ХХК-70, “Нордлайн” ХХК-100, “Камдер” ХХК-62 хувийн эзэмшигч.

Эх сурвалж: АТГ


УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг



(УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч)

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нь 2016 онд УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон бөгөөд гишүүн болохоосоо өмнө жилд 14 сая төгрөгийн орлого олдог байсан бол гишүүн болсны дараа буюу 2016 онд АТГ-т мэдүүлсэн жилийн нийт орлого нь 156 сая төгрөг болж өссөн байна. Гайхмаар нь удаах 2017, 2018 оны мэдүүлэгт жилийн орлого нь эргээд огцом буурч, 22 сая төгрөг болтлоо савласан байв. Харин гэр бүлийн гишүүдийнх нь орлого тасралтгүй өсчээ. Тухайлбал, 2015 онд 30 сая байсан бол 2016 онд 70, 2017 онд бүр 357, 2018 онд 461 сая болтлоо өссөн байна. Тэрбээр хадгаламжиндаа 541 сая төгрөгтэй гэж 2018 онд мэдүүлсэн бөгөөд гэнэт баяжсан гэх үндэслэлээр УИХ-ын Ёс зүйн хороогоор шалгуулсан гурван гишүүний нэг юм. Ингээд түүний 2019 оны АТГ-т мэдүүлсэн ХОМ-тэй танилц.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн ХОМ

(2019 он, төгрөгөөр)

Нэг жилийн нийт орлого: 26 сая 526 мянга
Гэр бүлийн жилийн орлого: 358 сая 394 мянга
Нийтийн орон сууц: 2 ба нийт үнэлгээ нь 870 сая
Тээврийн хэрэгсэл: Suzuki, Grand Vitara- 1, BMW, 528- 1
Газар: 700 ам метр-2
Хадгаламж: 464 сая 300 мянга
Хөрөнгө оруулалт: “Монси солюшн” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК-4288ш, “Шинэ цаг медиа” ХХК-10 хувь, “Интеркорн-Машинери” ХХК-100 хувь эзэмшигч.

Эх сурвалж: АТГ

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат



(УИХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрог буюу Архангай аймагт нэр дэвшигч)

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нь 2016 онд сонгогдсон бөгөөд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед ЗГХЭГ-ын даргаар томилогдон ажиллаж байсан. 2016 онд түүний жилийн нийт орлого нь 201 сая төгрөг байсан бол 2018 онд нэг тэрбум 53 сая болтлоо огцом нэмэгдсэн байна. Тэрбээр Ж.Эрдэнэбатын засгийн үед 800 тэрбум төгрөгийн концессын асуудалд нэр холбогдсон бөгөөд гэнэт баяжсан гурван гишүүний нэгээр нэрлэгдсэн юм. Тиймээс Архангай аймагт дахин нэр дэвшиж буй Ж.Мөнхбатын АТГ-т мэдүүлсэн 2019 оны ХОМ-ийг шүүрдье.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын ХОМ

(2019 он, төгрөгөөр)

Нэг жилийн нийт орлого: 153 сая 781 мянга
Нийтийн орон сууц: 2
Авто зогсоол: 2 ба нийт 2 тэрбум 250 саяын үнэлгээтэй.
Тээврийн хэрэгсэл: Toyota, Land Cruiser 200- 1
Мал аж ахуй: Хурдан удмын адуу-35, Үхэр-48
Үнэт эдлэл: 115 сая
Хөрөнгө оруулалт: “Архангай аймгийн залуучууд оюутны төв” ХХК-25 хувь эзэмшигч.

Эх сурвалж: АТГ

УИХ-ын гишүүн Л.Болд

(УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч)

“Бодь” группийн босс УИХ-ын гишүүн Л.Болд нь 2008 оноос хойш эдүгээг хүртэл УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй. Тэрбээр чинээлэг гишүүдийн нэг бөгөөд 2016 онд сонгогдсон тухайн жилийн ХОМ-т жилийн нийт орлого нь 197 сая байсан бол 2018 онд энэ тоо 1.2 тэрбум төгрөг болтлоо өссөн байна. Тиймээс түүнийг үндэслэлгүйгээр гэнэт баяжсан гишүүдийн гуравдугаарт нэрлэжээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Хан-Уул дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшиж, итгэл хүлээж байсан ба намын үзэл баримтлал зөрчсөнөөр намын гишүүнээс хасагдаж, олон түмэнд “попын хаан” хэмээн нэрлэгдсэн УИХ-ын гишүүн Ж.Батзандантай хамтарч, “Шинэ нам”-ыг байгуулсан юм. Энэ удаагийн сонгуульд Л.Болд “Шинэ эвсэл”-ээс нэр дэвшиж буй бөгөөд түүний 2019 оны ХОМ-ийг хүргэе.

УИХ-ын гишүүн Л.Болдын ХОМ

(2019 он, төгрөгөөр)

Нэг жилийн нийт орлого: 1 тэрбум 793 сая 848 мянга
Гэр бүлийн жилийн орлого: 15 сая 388 мянга
Нийтийн орон сууц: 2
Зуслангийн байшин: 1 ба нийт 2 тэрбум 432 саяын үнэлгээтэй
Тээврийн хэрэгсэл: Lexus, 570- 1
Мал аж ахуй: Адуу-4
Газар: Эзэмших-8296 м2-1
Хадгаламж: 306 сая
Хөрөнгө оруулалт: “Бодь Даатгал” ХХК-40, “Бодь Цамхаг” ХХК-100, “Бодькапитал” ХХК-77.33, “Галфүүд” ХХК, “Бодь” ХХК-17, Бодь ХХК-16.6, Бодь ХХК-16.6, Бодь ХХК-16.6, Бодь ХХК-16.6, Бодь ХХК-16.6, Богд Групп ХХК-100 хувийн хувьцаа эзэмшигч.

Эх сурвалж: АТГ

Үргэлжлэл бий

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com