Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
60 жилийн түүхтэй УИД-ийн барилга шатлаа

УИД-ийн зургадугаар давхарт гал гарсан тухай дуудлага өчигдөр 16.50 цагт Онцгой байдлын албанд ирснээр аврах ажиллагаа эхлүүлжээ. Барилга дотор байсан 11 хүнийг аварч, хоёрыг нь эмнэлэгт хүргэсэн байна. Азаар эрдэнэт хүний амь нас үрэгдсэнгүй. Юунаас болж гал гарсныг тогтоохоор ажиллаж байгаа ч урьдчилсан байдлаар зургадугаар давхарт засвар хийж байсан ажилтнууд алдсан байх магадлалтай гэж НОБГ-ын аврагч хэлсэн. Түүнчлэн нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах хоёр ангийн гурван тасаг энэ галтай гурван цаг орчим “тулалдаж” унтраасан байна. Түймрийн явцад гааз дэлбэрэх аюултайг сануулж, замын хөдөлгөөнийг хааж урьдчилан сэргийлсэн ч дэлбэрэлт болж барилгын нэг хэсэг нурж, баруун урдаа унажээ. Түймэр унтраах явцад ус хүрэлцэхгүй байсан учраас нэмэлтээр зөөвөрлөснөөс гадна, ойролцоох төвийн шугам сүлжээнээс ус авах гэж оролдож байлаа.
Эргэн тойрон битүү утаатай, хортой хэмжээнд байсан ч иргэд цуглаж, гар утсаараа бичлэг хийж байсан нь цагдаагийн байгууллагын алба хаагчдад багагүй түвэг учруулсан байна.


УИД-ын барилгыг 1958-1961 онд анхны архитектур Б.Дамбийнямын зураг төслөөр, хятад барилгачид барьжээ. Дундаа хөндий онцгой хийцлэлтэй энэ барилгын загвар нь галыг давхар бүр рүү тархахад нөлөөлжээ. Учир нь дээд давхраас эхэлсэн гал дундах хөндий хэсгээр дамжин бусад хэсэгт хүрсэн байна. Одоо галын шалтгаан болон хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна.
Нэгдүгээр давхарт нь супермаркет, цэцгийн болон үнэт эдлэлийн худалдаа, дээшээ тавилга, гэр ахуй, цахилгаан бараа, бэлэн хувцастай энэ барилгад хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй кинотеатр байрладаг байсан юм.
Гал гарсан даруй үйлчлүүлэгч болон түрээслэгч, ажилтнууд амжиж барилгаас гарсан бөгөөд гарч амжаагүй 11 иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварсан юм. Хотын төвд гарсан энэ гал түймэр олон нийтэд хэд хэдэн зүйлийг давхар анхаарууллаа. Тухайлбал өндөр барилгад түймэр гарсан үед хангалттай өндөртэй шат байхгүйг нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан. Мөн хотын төвд байгаа хэр нь усны нөөцгүй болж, улалзсан галтай хүч тэнцвэргүй “тулалдсан” нь ч шүүмжлүүлсэн. Гэсэн ч НОБГ-ын алба хаагчид бүх нөөц бололцоогоо дайчлан, шуурхай ажилласнаар галыг бүрэн унтраасан байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com