Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Цагийн ажил

 Ойр тойрны олон хүн сонгууль хүртэл цагийн ажил хийж байна аа. Хорь гаруйхан хоногт 500 мянган төгрөг олж байна гээд өөрсдөө ч таашаалтай явна. Хариуцсан хэдэн айлдаа шуудан хүргээд л болдог гэх. Аан бас, оюутан голдуу хүүхдүүд сонгуулийн сурталчилгааны туг намируулж орой алхаж байгаа харагдсан. Тэд ч гэсэн 300 мянган төгрөг авах сурагтай. Ойрын өдрүүдэд Монголын улс төрийн амьдралд өрнөж байгаа үйл явц буюу сонгууль дагасан цагийн ажил энэ. Бичдэг, туурвидаг, биеэрээ үлгэрлэдэг хүмүүс ч тусгай ханштай цагийн ажил хийж л яваа гэнэ. Ер нь жирийн цагт ч гэсэн энэ мэт цагийн ажил элбэг бол айл өрхийн амьдралд асар их нэмэртэй дээ. Зуны амралтаараа оюутнууд, боломжтой цагаараа ахмадууд гээд идэвхтэй хөдөлмөр эрхлэх сонирхол хэнд ч бий. Ажил алба эрхэлдэг хүмүүс ч амралтын өдөр эсвэл оройн цагаар хийж болох ажил байвал хийнэ дээ.
Солонгост амьдардаг монголчууд өдрийн хагаст багтаан айл нүүлгээд овоо хэдэн вон олчихдог. Үйлчилгээний салбар нь хөгжсөн улс болохоор хэл, яриа шаардахгүй хийж болох ажил ч арвин. Цагийн ажил байж гэмээнэ санхүүгийн хувьд хүмүүс хараат биш, ядуу байх үндэсгүй болно. Жинхэнэ залхуучууд л ийм улсад ядуу байх болов уу.
Тэгвэл манайд энэ мэт цагийн ажил хэзээ дэлгэрэх бол оо? Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйх цэвэрлэгээний ажилд уягдаж, түүнээсээ татвар, төлөөс өгчхөөд өөрт ногдох багахан мөнгөөр арай ядан амьдарч байгаа ажилсаг эгч нарт тохирсон цагийн ажил олон болоосой.
Оффисын ажил хийдэг ч онцгой шаардлага гарвал биеийн хүчний хөдөлмөр эрхэлж, гэр бүлдээ дэм болох сонирхолтой хүмүүс ч бишгүй бий. Ор мөргүй хоосон бус олигтойхон хөлстэй цагийн ажлын тухай л хэлээд байгаа юм.
Ам ангайгаад бэлэн мөнгө гуйхгүй ээ, хийх ажлыг нь бий болгоод орхи. Тэгвэл та нарын хиур тугийг барьж дөрвөн жилд нэг ходийдог бус цаг ямагт бэлэн байдаг цагийн ажлаа тэд хийнэ. Харин та бүхэн зөв яваа бол үзэл бодол нэгтэй нөхөд чинь үнэгүй ч сурталчлаад гүйнэ байх.
Цагийн хөлс нь тодорхой, хөдөлмөрлөх нөхцөл нь нээлттэй, өдөртөө орлого нь орчихдог ажилтай бол ядуу амьдрахгүй л хүмүүс дээ, монголчууд.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com