Өчигдөр буюу зургадугаар сарын 7-ны өдөр манай улсад томоохонд тооцогдох Улсын их дэлгүүрийн 5,6,7 дугаар давхарт гал гарч, их хэмжээний хохирол учраад байгаа билээ. Тиймээс энэ хүнд үед EMART сүлжээ дэлгүүрийн зүгээс Улсын их дэлгүүрийн сэргээн засварлалтад хандив өргөж, сэтгэлийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.