Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Цар тахлаар тодорсон “Хатан эрдэнэ” Д.Сарангэрэлийн мартагдсан түүхээс

Өдгөө Монголын хамгийн нэр хүндтэй хүн бол Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл. Гэрэл зурагчнаас амьдралын гараагаа эхлүүлж улмаар сэтгүүлч, телевизийн эзэн болон өсөн дэвжиж, Монгол төрийн “Хатан эрдэнэ”-ээр тодорсон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хоёрхон жилийн өмнө ашиг сонирхлын зөрчил, авлигын хэргээр сайдын суудлаасаа буух шахаж байсан билээ. Дэлхий нийтийг айлгаж буй Covid-19 цар тахал харин энэ бүхнийг мартагнуулан ардын баатар гэж өргөмжлөгдөхдөө тулах нь холгүй байна. Цар тахлыг манай улс иргэд нийтээрээ маскаа зүүж дэглэм сахин, жирийн эмч мэргэжилтнүүдийн өдөр шөнөгүй ажиллаж буйн гавьяагаар манай улс коронавирусийн аюул эрсдэлийг эрсдэл багатайгаар туулж байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн анхны гэр бүлийн хүн Үндэсний аудитын газрын дарга асан Д.Хүрэлбаатар. МАН-аас сонгуульд мөн л нэр дэвшихээр зэхэж байсан боловч сүүлийн шатанд мултарсан. Тэдний хүү болох Х.Улам-Өрнөх Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажилладаг.
Х.Улам-Өрнөх нь 2019 онд АТГ-т авлигын хэргээр шалгагдаж байсан тухай хэвлэлийн хуудаснаас харж болно. Тодруулбал, Х.Улам-Өрнөхийн найз болох Тээврийн цагдаагийн албанд мөрдөн байцаагчаар ажилладаг н.Мөнхзул нь Улам-Өрнөхөөс тендер авч өгнө хэмээн нэгэн барилгын компаниас тендерийн 10 хувь гэж 125 сая төгрөгийг нэгэн барилгын компаниас авчээ. Тэгээд тендер авч өгөөгүйгээс үүдэн маргалдаж, өнөөх барилгын компанийн удирдлага АТГ-т хандсан байдаг. Өнөөх 125 саяын авлига өгсөн гэх компанийн захиралтай н.Мөнхзул нь утсаар ярихдаа “н.Улам-Өрнөхтэй утсаар ярьсан. Мөнгийг чинь энэ удаа буцааж олгох боломжгүй, мөнгөний чинь оронд 2-3 тендер авч өгье” гэсэн гэнэ. Энэ 125 сая төгрөг нь орон нутагт баригдах соёлын төв, нийслэлийн нэгэн дүүрэгт баригдах барилгын ажил авч өгнө гэсэн тендерийн 10 хувь байсан гэнэ.


УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайдаар дөнгөж томилогдож очингуутаа яамныхаа Бодлого төлөвлөлтийн газрын хэлтсийн даргаар Д.Өнөболд гэх хүүгийнхээ найзыг томилсон байдаг. Д.Өнөболд нь хүү Х.Улам-Өрнөхийн найз төдийгүй жолоочоор ажиллаж байсан гэдэг. Ашиг сонирхлын зөрчилтэй томилгооны ард 38 тэрбум төгрөгийн тендерийн асуудал бас сөхөгдсөн. Энэ талаар АТГ-ын Олон нийттэй харилцах албаны Т.Баярхүүгээс сэтгүүлчид сар бүр хийдэг мэдээллийн үеэр тодруулахад “Ийм хэрэг шалгагдаж байгаа нь үнэн” гэж хариулж байжээ.
Тодруулбал, АТГ-ын албан мэдээлэлд “Иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Авлигатай тэмцэх газарт Эрүүл мэндийн яамны Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Өнөболд нарыг тухайн албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн томилж, ашиг сонирхлын зөрчил гаргасан, хууль бусаар бусдад давуу байдал олгосон эсэхэд хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. Шалгалтаар Эрүүл мэндийн яам нь төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөхдөө Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсэгт заасныг зөрчин ажлын байранд томилогдох саналыг танил тал, найз нөхдөөрөө дамжуулан бусдад тавьж, албан тушаалд томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”-ыг бий болгосон нь тогтоогдсон” гэжээ. Тодруулбал, Д.Сарангэрэлийн төрсөн хүү Х.Улам-Өрнөх нь Д.Өнөболдод Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалд ажиллахыг санал болгосноор томилогдсон, Б.Болорчимэг нь Д.Сарангэрэл сайдыг УИХ-ын гишүүн байхад дөрвөн жил туслахаар нь ажиллаж байсан зэрэг нь холбогдох баримтуудаар тогтоогдсон. Иймд Авлигатай тэмцэх газраас Төрийн албаны зөвлөлд Эрүүл мэндийн яам дахь Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, 35.1.2-т заасныг хэрэгжүүлэх талаар албан бичгийг хүргүүлсэн гэжээ. Ийнхүү АТГ-аас дээрх хоёр томилгоог зөрчилтэй болохыг нь тогтоож байжээ.
Зөвхөн дараах албан бичгээс хөөж, баримтууд цуглуулахад сайдын багцаас дараах ажлууд дээр 38.3 тэрбум төгрөгийн эрх шилжсэн байгаа юм. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Өнөболд 2018 оны гуравдугаар сарын 28-нд дараах 14 төсөл арга хэмжээний зураг төсөв, техникийн тодорхойлолтыг хавсралтаар хүргүүлж байна.
Эдгээр төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг хууль, журмын дагуу яаралтай зохион байгуулж ажиллана уу гэх өөрийн найз Д.Өнөболдоос ирсэн албан бичгийг Д.Сарангэрэл сайдын хүү Х.Улам-Өрнөх тухайн өдөр нь цохож гарын үсэг зурсан баримтыг уншигч та бүхэн харж байна.
1. Төрөх эмнэлгийн барилгын өргөтгөл (Дархан-Уул, Дархан сум)
2. Эмнэлгийн барилга (Баян-Өлгий, Цэнгэл сум, Цохор харгайн нүүдлийн эмнэлэг)
3. Халдварт сүрьеэгийн эмнэлгийн барилга, 30 ор (Хөвсгөл, Мөрөн сум)
4. Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж (улсын хэмжээнд)
5. Эрүүл мэндийн төвийн барилга (Хөвсгөл, Шинэ-Идэр сум)
6. Эрүүл мэндийн төвийн халаалтын тогоо (Хэнтий, Мөрөн сум)
7. Сумын эрүүл мэндийн төвийн рентген аппарат, тоног төхөөрөмж (Өмнөговь, Гурвантэс, Даланзадгад сум)
8. Эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмж (Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг)
9. Нэгдсэн эмнэлгийн комьпютер томограф (Хэнтий, Хэрлэн сум)
10. Эрүүл мэндийн төвийн автомашин, тоног төхөөрөмж (Хэнтий, Мөрөн, Хэрлэн сум)
11. Дүүргийн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмж (Улаанбаатар Баянзүрх дүүрэг)
12. Өрхийн эрүүл мэндийн төвийн тоног төхөрөөмж (Улаанбаатар Баянзүрх дүүрэг)
13. Нэгдсэн эмнэлгийн нярайн шарлагын аппарат (Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг)
14. Улсын 3 дугаар төв эмнэлгийн соронзон резонаст томограф (MRI) Улаанбаатар, Баянгол дүүрэг
Эдгээр ажлууд Эрүүл мэндийн сайдын багцад багтсан бөгөөд нийт 38,3 тэрбум гаруй төгрөгийн эрх шилжсэнийг дараах баримтуудаас харж болохоор байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com