Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Д.Нямхүү: Коронавирусийн халдвар авсан 10 оюутан эдгэрлээ

ЭМЯ-ны ээлжит мэдээллээр коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.

Тэрбээр хэлэхдээ "Зургаадугаар сарын 8-нд ХӨСҮТ-ийн лабораторид, Дархан-Уул аймгийн салбар лабораторид тус тус 20 шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Дорноговь аймагт тусгаарлагдсан дөрөв, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 15 хүний давтан шинжилгээнээс мөн халдвар илрээгүй.

Өнөөдрийн нэг сайн мэдээ нь 10 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Эдгэрсэн хүмүүс 18-25 насны оюутнууд бөгөөд тав нь цэргийн сургуулийнх, тав нь Алтанбулаг боомтоор орж ирсэн хүүхдүүд байна. Тэдний дөрөв нь эмэгтэй, зургаа нь эрэгтэй.

Өчигдөр Сидней-Улаанбаатарын онгоцоор 262 зорчигч ирсэн. Үүнээс хоёр зорчигчийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Цэргийн төв эмнэлэгт 15 хүнийг тусгаарлаж, бусад хүмүүсийг тусгаарлах байруудад байрлууллаа. Эдгээр иргэдээс сорьц цуглуулах ажил өнөө өглөө эхэлсэн. Маргааш хариуг нь гаргаж танилцуулна.

Швейцарын ROCHE компанийн энэ оны тавдугаар сараас үйлдвэрлэж эхэлсэн 20 минутад эсрэг бие илрүүлдэг 400 оношлуурыг Сетунари компани манайд хандивлаж өглөө. Энэ оношлуурыг ашиглаад үр дүнг нь бусад оношлууртайгаа харьцуулан ажиллана" гэв.

Монгол Улсад коронавирусийн халдварын  батлагдсан тохиолдол 194 болсон. Үүнээс өнөөдрийн байдлаар 85 хүн эдгэрч, 109 хүн эмчлүүлж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com