Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Зэвүүн залуу...

 Р.Эмүжин

 Нэг л их онгироо залуу, нэг л их танил нэр...”Надад УИХ-ын чуулганы танхимд ороод шинээр суралцах шаардлага байхгүй. Би 50 гаруй хууль өргөн барьж, 23 хууль хамгаалж батлуулсан” гээд л нөгөө онгироо залуу чинь цэнхэр дэлгэцээр авч өгч байна аа. -Улстөрчид явдаг, ирдэг. Харин сайн хууль ард түмэнтэйгээ үлддэг гэж хэлэхэд нь л энэ өөртөө итгэлтэй, эрэмгий яриатай, онож хараагүй хүнд онгироо ч юм шиг залууг танив. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хуулийн зөвлөх, дөнгөж 30 насандаа хэд хэдэн хуулийн шинэтгэл дээр гардан ажилласан Ч.Өнөрбаяр гэж ийм нэгэн залуу юм л бол чуулганы танхимд гишүүдэд загнуулна, заримдаа үг сөрж ном хаялцана. Бариад орсон хуулиудаа балбасаар байгаад, базуулсаар суугаад батлуулж аваад гарна. Яг мөн дөө. Энэ удаа мань эр нөгөө ирдэг, явдаг улстөрчдийнхөө эгнээнд багтаж, ард түмэнтэйгээ үлдэх хууль батлалцахаар АН-аас Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойрогт нэр дэвшжээ. Төр чанга, түмэн хатуу байх үед парламентын танхимд хууль ярьж, ардчилсан Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан түүнийг Ц.Элбэгдоржийн хүн гэх хардлага бий. Эхэндээ бас л түүнээс Ц.Элбэгдоржийн үнэрийг олж тогтоох гэж ихээхэн үнэрлэв. За яг үнэндээ ийм задгай сэтгэдэг, задарсан тархитай хүн ч барагтай хүний нөмөр, нэмэр барааддаггүй дээ. -Би Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн хувийн компанид ажиллаагүй, Монголын төрд ажилласан гээд л нүүр улайж, нүд бүлтийтэл нүгэл буянаа ялгаад хэлчхэж байх юм, өнөөх Ч.Өнөрбаяр. Хэн нэгнийг заавал хэн нэгний хүн болгон хамаатуулах гээд байдаг нийгмийн өвчинтэй улс болсныг ч хэлэх үү, яриа, төрх, өөрийгөө илэрхийлэх нь Ц.Элбэгдоржтой төстэй санагдсаныг нуухгүй. Харин ялгаатай нь хийх ажлаа биш, хийснээ ярьж байгаа болохоор бодитой, бас үнэн. За тэгээд ямар заавал тэднийг харьцуулж байх албатай ч биш. Юутай ч өөрийн гэсэн үзэл баримтлал, үнэт зүйлтэй залуу үеийн тод төлөөлөл бол яах аргагүй Ч.Өнөрбаяр. Тэр бол хоолны цүнх зөөдөг хүүхэлдэй, хов дамжуулдаг чанга яригч, хор хутгаж хоёрт үйлчилдэг холбоочин биш. Ил тод, бүр инээж байгаад улс төрийн ичмээр үнэнийг, элэглэмээр уналтыг, эвдэн хаямаар гажуудлыг зарлан шүүж, задлан ярьж, засна гэж зүтгэнэ. Бүр зөрүүдэлж ирээд л зүтгэнэ. Магадгүй, харьж буцахыг мэдэхгүй хангал залуу насных уу, эсвэл ханаа хаана дугуйлахаа мэддэг халуун сэтгэлт эх оронч уу? Энэ асуултанд цаг хугацаа цаглашгүйн тойргоор хариулах болохоор одоохондоо орхиё. Нөгөө талаар үнэхээр салбараа мэддэг, салаа зам хаана хүргэхийг олж хардаг хүнээс л гарах үг, ганзагалах ухаан. Олонх улстөрчийг засаглалын тухай үзэл баримтлал нь илчлээд өгдөг. Ч.Өнөрбаяр монгол түмний сонгосон ардчилсан парламентыг улам бүр төгөлдөржүүлж, цаашдаа УИХ-ын гишүүдын тоог дэлхийн жишгээр нэмж, шаардлагагүй яам агентлагуудыг тараах нь зүйтэй гэж үздэг нэгэн аж. Би Ч.Өнөрбаяраас ойрдоо олж хараагүй, мэдрээгүй нэг л агаарыг мэдрэв. Бидний олонх нь хэн нэгнээс, юухнаас ч болов айж, үзэл бодол, үнэн санаагаа нууж авч үлддэг зуршилтай болсныг анзаарсан уу? Энэ монгол хүний нэрэлхүү зан, эсвэл цагийн хэцүүд царайгаа нийцүүлэх гэсэн хашир ухаан, бас нөгөө талаар хувиа хичээсэн хулгар араншинтай ч холбоотой байх. Харин Ч.Өнөрбаяр хэн юу гэж хэлэхээс, дүгнэхээс, эргэж ноцохоос, эвгүй харахаас айлгүй үзэл бодлоо эрх чөлөөтэй илэрхийлж, түүнийгээ эргүүлэн нотолж, эрч хүчтэйгээр бататгаж, энэ бүхэн өөрийг нь хар нүхэнд унагаах байсан ч хамаагүй хана хэрэм мэт хамгаалж чадах юм. Чөмөгтэй залуу...чөмөгтэй тэвчээр, чөмөгтэй тэрслүү зан...залуу үеийнхнээс, шинэ цагийнхнаас өөр юу хүлээх ёстой гэж? Тэд ийм л байх ёстой. Залуусаа дэмжье, тэдний үе ирлээ гэж дээр дооргүй ярьчхаад Ч.Өнөрбаяр шиг чөлөөтэй, чөмөгтэй, зэвүүн залуус цоролзоод гараад ирэхээр номхон хүлцэнгүй байсангүй, ноолуулсангүй, нохой шиг сүүлээ шарвасангүй гээд адлаад, амдаж ноцоод эхэлдэг нэг тийм нэрлэж мэдэхгүй гажуудлыг энэ удаа эвдээд гарчих юм сан, тойроод ойлголцчих юм сан. Учир нь хүссэн ч, эс хүссэн ч яах аргагүй тэдний үе ирж, тэдний он тоолол эхэлж байна. Залуу үе маань зангарагтай, залууртай, ир нь мохоогүй хурц, илч нь хариагүй зэвүүн байх юу муу гэж?

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com