Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Краков хотод сурч байсан монгол оюутан амиа егүүтгэжээ

Н.Төгөлдөр

 Хоёр хоногийн өмнө болсон энэ эмгэнэлт хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ид шуугьж байна. Манай сонины хувьд сэтгүүл зүйн зарчмаа баримтлан хамгийн анх мэдээллийг хүргэсэн Зөв.мн сайтын мэдээллээс багцлан болсон үйл явдлын талаар товчлон хүргэхээр шийдлээ.
Тус сайтад мэдээлснээр “Энэ сарын 7-8-нд шилжих шөнө Польш улсын Краков хотод суралцдаг монгол оюутан сургуулийнхаа оюутны байрны зургаан давхраас үсэрч амиа хорлосон байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, талийгаач эрэгтэй 21 настай. Монгол Улсын засгийн газрын тэтгэлгээр тус улсад сурдаг байсан аж. Тэрээр гэрээслэлдээ энэ шийдвэрийг өөрөө гаргасан, үүнд бусад хүмүүс нөлөөлөөгүй талаар дурджээ. Гэрээслэлийг тус улсын цагдаагийн байгууллагаас авч, хэргийг шалгаж эхэлсэн байна.
Дэлхий нийтэд тархаад буй цар тахалтай холбоотойгоор тус улсад хэлний бэлтгэл, бакалавр, магистр, доктор гээд бүх түвшинд суралцдаг оюутнууд хичээлээ онлайнаар судалж байгаа юм байна.
Гэвч Польшид суралцдаг оюутнууд сүүлийн 1-6 сарын тэтгэлгээ аваагүй байгаа гэнэ.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Европ тэр чигээрээ хичээлээ хаасан тул оюутнууд сургуульдаа явахгүй байгаа учраас тэтгэлгийн асуудлыг шийдэх боломжгүй” хэмээсэн байдаг.
Харамсалтай нь үүссэн нөхцөл байдлаас болж оюутнууд байрны төлбөрөө ч төлж чадахгүй, ажил хийх боломжгүй байдалд удаан амьдарч байгаагаас тэдний зарим сэтгэл зүйн хувьд маш хүнд байдалтай байгааг оюутнууд, тэдний ар гэрийнхэн учирлаж байлаа. Учир нь Европод цар тахлын үед Ази хүн ажил хийх нь битгий хэл гудамжаар ч тайван алхах боломжгүй нөхцөл байдалтай байгаа гэдгийг тодотгож байсан.

Эл хэргийн талаар Монгол Улсаас Польш улсад суугаа Элчин сайд Б.Доржтой холбогдож дараах тодруулгыг авлаа.

-Өнгөрсөн шөнө Польш улсын Краков хотод суралцдаг монгол оюутан сургуулийнхаа оюутны байрны зургаан давхраас үсэрч амиа хорлосон тухай мэдээлэл ирсэн. Үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө үү?
-Польш Улс дахь Монгол улсын Элчин сайдын консулын газарт өнөө өглөө 21 настай оюутан амиа хорлож нас барсан талаарх мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу Краков хот дахь өргөмжит консул н.Уртнасан одоо газар дээр нь ажиллаж байна. Бид талийгаачийн сургуулийн захирал, ажилтнууд, оюутнууд болон холбогдох бусад хүмүүстэй холбоотой ажиллаж байгаа.
-Талийгаач гэрээслэл бичиж үлдээсэн, сүүлийн саруудад сэтгэл санаа нь тогтворгүй хүнд байдалтай байсан гэх мэдээллийг бид авсан. Энэ талаар тодорхой тайлбар өгнө үү?
-Одоогийн байдлаар Польшийн цагдаагийн байгууллага энэ хэргийн талаарх тодорхой мэдээл­лийг бидэнд албан ёсоор өгөөгүй байна. Албан ёсны мэдээлэл хүлээсэн ийм байдалтай байна. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн ч, оюутнуудын ч байдал хүнд байгаа. Гэхдээ тус хотод байгаа өргөмжит консул маань оюутнуудтай байнгын холбоотой ажиллаж байгаа.
-Польшид суралцдаг оюутнууд 1-6 сарын тэтгэлгээ аваагүй байгаа гэсэн мэдээлэл бий?
-Тэтгэлгийн хувьд хоцорсон асуудал байгаа. Оюутнуудын тэтгэлгийг жилд хоёр удаа өгдөг. Эхнийх нь тавдугаар сарын дундуур буудаг. Энэ жилийн хувьд эхний улирлын буюу тавдугаар сарынх нь орж ирээгүй байгаа. Шалтгааныг нь би мэдэхгүй байна, ямар ч байсан орж ирээгүй хүлээлтийн байдалтай байна. Манайхаас БСШУЯ, Сангийн яаманд хүсэлт гаргасан байгаа.
-Талийгаачаас та бүхэнд хандсан санал хүсэлт ирж байсан уу?
-Талийгаачийн зүгээс бидэнд өмнө нь ямар нэгэн санал хүсэлт ирүүлж байгаагүй. Ер нь оюутнууд хичээл сурлага, амьдрал ахуйтай холбоотой олон санал хүсэлтийг бидэнд ирүүлдэг. Бид боломжоороо шийдээд явдаг. Тус хотод байгаа консул маань байнгын холбоотой ажиллаж үе үе арга хэмжээ уулзалт зохион байгуулдаг.
-Үр хүүхдээ алдсан гэр бүлд нь маш хүнд цохилт болж байгаа. Энэ асуудалд танайхаас ямар арга хэмжээ авах вэ?
-Боломжтой бүхий л арга хэмжээг авна. МУ-ын иргэн гадаад улсад харамсалтайгаар амь насаа алдах, янз бүрийн хүндрэл учрахад авах ёстой бүхий л боломжтой арга хэмжээг авна.
-Польшид гацсан хэчнээн монгол иргэн байна вэ?
-Польшид 130 гаруй оюутан байна. Онлайнаар хичээллээд явж байгаа. Гэхдээ ихэнхийнх нь шалгалт нь дуусаагүй байгаа. Одоогийн байдлаар Монгол буцъя гэж хандаж байгаа хүн цөөн байна. Төгссөн, шалгалт нь дууссан, эсвэл сургуулиасаа хасагдсан цөөн хүн бий. Өмнө нь бид хоёр ч удаа Франкфуртаас иргэдээ Монгол руу буцаасан. Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 20 гаруй иргэнийг явуулсан байгаа” гэсэн тодруулгыг өгсөн байна.
Польш улсад сурч байсан Монгол оюутан амь насаа алдсан болон тус улсад хүнд байдалд ороод буй оюутан залуусын тэтгэлгийг олгохгүй байгаа асуудлаар Польш Улсад сурч байсан төгсөгчдийн төлөөлөл Сангийн яаманд өнөөдөр шаардлага хүргүүлэхээр болсон тухай мэдээлэл сонин хэвлэлтэд шилжихийн өмнө ирлээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com