Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Л.Мөнхтүшиг: Зургадугаар сард үйлдэгдэх нислэгүүдийн бэлтгэл ажил хангагдаж байна

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр цаашид хийгдэх транзит нислэгийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Зургадугаар сард үйлдэгдэх нислэгүүдийн бэлтгэл ажил хангагдаж байна. Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн онгоц өнөөдөр орой 19:30 цагт Улаанбаатарт газардана. Уг онгоцоор Монгол Улсын 175 иргэн эх орондоо ирнэ. Тэдгээрийн дөрөв нь нярай хүүхэд байгаа. Тусгаарлах байрны асуудлыг бүгдийг нь хуваарилан зохицуулсан байгаа.

Мөн зургадугаар сарын 17-ны өдөр Хойд Америкт байгаа монгол иргэдээ түлхүү татаж авах тусгай үүргийн нислэгийг Сөүл хот руу үлдэж, зургадугаар сарын 18-нд Сөүл хотод байгаа иргэдийг татаж авах нислэгүүдийн бэлтгэл хангагдаж байна.

Энэ долоо хоногийн хувьд буюу зургаадугаар сарын 12-нд Энэтхэгийн Гоа хот руу нислэг үйлдэж, тус улсад буй бага насны ламхай нарыг авч ирэх бэлтгэлээ хангаад байна.

Транзит зорчигчийг авахтай холбоотой БНСУ-ын хууль зүйн сайдын шийдвэр гарсан даруйд бид ГХЯ-ны Сөүл дэх элчин сайдын яамаар болон Улаанбаатар дахь БНСУ-ын Элчин сайдын яамтай дипломат шугамаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар нааштай хариу гарах чигтэй байна. Тухайлбал, зургадугаар сарын 17-нд транзит зорчигч авах нислэг, 18-нд БНСУ дахь иргэдээ авах нислэг бий. 

Үүнээс гадна Зүүн өмнөд Азид байгаа иргэд маань амаргүй байгаа ба, иргэдээ татаж авах нислэг үйлдэгдээгүй байдлыг бид харгалзан үзэж, Сөүл хот руу дахин нэг нислэг үйлдэж Зүүн өмнөд Азид байгаа Монголчуудаа татаж авах саналаа тавьсан. Яриа хэлцэл ахицтай явж байна. Гэхдээ уг шийдвэр албан ёсоор эцэслэгдээгүй байгаа ч бид найдлага тавин хүлээж байгааг хэлье" гэж мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com