Тусгаарлах байрны хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч нас барсан хэрэг гарчээ.
Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалангаас тодруулахад "Цагдаагийн албан хаагч хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байхдаа бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдэн нас барсан.
Тэрээр фитнесээр хичээллэдэг тамирчин хүн байсан. Тиймээс зүрх нь ачааллаа дийлээгүй гэх урьдчилсан таамаг бий. Гэхдээ шүүх шинжилгээний хариу албан ёсоор гараагүй байгаа. Журмын нөхрөө алдсан уг харамсалтай хэргийн учир шалтгааныг нарийвчлан шалгаж байна" гэлээ.