Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
ЧИНИЙ СОНГОЛТ, ЧИНИЙ НИЙГЭМ

Би саяхан 23 нас хүрсэн. Намайг 19 настай байхад УИХ-ын сонгууль, 20 настайд  Ерөнхийлөгчийн сонгууль болж байв.

Хэдийгээр би санал өгөх насанд хүрсэн байсан ч улс төрийн шийдвэрт өөрийн үзэл бодол, сонголтоороо оролцож байсангүй. Учир нь надаас сонгууль, улс төр  хол мэт санагддаг байсных.  Сонгуульд зөвхөн эмээ, өвөө, аав, ээж л саналаа өгөх ёстой, тэдэнд хамаатай зүйл гэж ойлгодог байв. Гэвч би дутуу бодож байжээ. Нийгмийг ийм, тийм байна гэж шүүмжлэхээсээ илүүтэй бид үүнийг оролцоогоороо өөрчлөх боломжтой гэдгийг улам бүр ойлгох болов. Учир нь залуучууд хий хоосон шүүмжлэгч эсвэл өөнтөгч байх оронд түүнийгээ өөрсдийнхөө оролцоо, сонголтоороо  засах боломжтой ийм нийгэмд бид амьдарч байна.

Харамсалтай нь  энэ боломжоо залуучууд бид хэр ашиглав гэдгээ бодож үзсэн үү, Үгүй.

Миний, чиний, бидний оролцооноос хамаарч нийгмээ өөрчлөх, өөрийгөө хөгжүүлэх бүх боломж нээлттэй атал залуучууд үүнийг ашиглаж чадахгүй байгаа нь өнөөгийн нийгмийн бодит дүр төрх. Тэгвэл энэ бүхнийг өөрчилж,  төрд өөрсдийгөө төлөөлж чадах хүмүүсээ зөв сонгох цаг нь өнөөдөр ирээд байна.

Магадгүй чи улс төр, сонгуулийг сонирхохгүй гэж болох ч  сонгуулийн үр дүн, улс төрийн шийдвэрүүд чиний өдөр тутмын амьдралд нөлөөлж байдгийг санаарай.

Монгол Улс 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталж, анх удаа ардчилсан сонгууль явуулснаас хойш өнөө жил найм дахь удаагаа парламентын сонгуулиа явуулах гэж байна. УИХ-ын өмнөх сонгуулиудын ирцийг харвал 18-25 насны залуучуудын оролцоо хамгийн сул гарсан судалгаанууд бий.

Залуучуудын өмнөөс 50-аас дээш насныхан сонголтоо хийж тэд хэн, хэнд итгэж ямар төрийг бий болгов гэдгээ ч эргэн саная. Асар их байгалийн баялагтай Монгол Улсын иргэдийн амьдрал намайг хүүхэд байхад ямар байсан яг л тэр хэвэндээ. Монгол гэсэн тодотголтой бүхэн үнэгүйдэж, иргэдийн амьдрал улам дордсоор.Гэтэл  биднийг хүүхэд байхад л улс төрд байсан нөгөө ах, эгч нар ээлжилж сайд дарга хийж, УИХ-ын гишүүнээр удаа дараалан сонгогдон ажиллаж байна. Тэднийг ээлжилж сонгосон 30 жилийн хугацаанд Монгол Улсад орчин үеийн нэгээхэн ч бүтээн байгуулалт, хөгжил бий болсонгүй. Өнөөдрийн Монгол Улс 1980-аад оны Хятад орны хөгжилтэй эн дүйцнэ.

Тэгвэл одоо энэ бүхнийг өөрчлөх зөв сонголтоо хийцгээе, залуусаа.Дахиад хэлье, улс төр залуус бидэнд хамаагүй гэж хойш суух хэрэггүй, чи ирээдүйгээ өөрийнхөө сонголтоор бүтээдгийг бүү март.

Чиний өмнөөс шийдвэр гаргадаг, сонголт хийдэг боломжийг бусдад бүү олго. Бидэнд асар үнээр олдсон ардчиллаа улам төгөлдөржүүлэх түүхэн цаг үе чиний өмнө ирээд байна.

Алив залуу минь чимээгүй бүү суу, дуу хоолойгоо хүргэ, сонголтоо хий. Энэ бол чамд ардчиллаар олдсон үнэт зүйл чинь.

Эх сурвалж: Надад хамаатай залуусын хөдөлгөөн

 
 
 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com