”Зорчигч гурав тээвэр” ОНӨААТҮГазар хоёр давхар цахилгаан автобус 10 ширхэг, энгийн цахилгаан автобус 36 ширхэг, нийт 46 ширхэг цахилгаан автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, 4 ширхэг эрчим хүчний дэд станц худалдан авч, техникийн парк шинэчлэлт хийхээр бэлтгэл ажлуудыг хангажээ.
Ингэхдээ урьдчилгаа 20%-ийг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 80%-ийг Монголын хөгжлийн банк болон Хятадын хөгжлийн банкны санхүүгийн 6 жилийн хугацаат зээлийн эх үүсвэрээр авсан байна.
давхар автобус энэ бямба гарагаас үйлчилгээнд явж эхэлнэ.
хоёр давхар автобусны үнэ 200 мянга орчим доллар харин нэг давхар цахилгаан автобусны үнэ 140 мянган доллар аж.