Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Коронавирусийн тархалтаас сэргийлэхийн тулд дугаарын хязгаарлалтыг цуцлах уу

“Ардчилал Таймс” сонин долоо хоног бүрийн пүрэв гарагт иргэдийнхээ дуу хоолойг сонсдог “Иргэний индэр” булан ажиллуулдаг билээ. Бид энэ удаагийнхаа дугаартаа “Коронавирусийн тархалттай холбоотой НИТХ-аас гаргасан шийдвэрийн дагуу 2015 оноос мөрдөгдөж байгаа  дугаарын хязгаарлалтын талаар болон татвар төлөлтийн талаар жолооч иргэдийн байр суурийг сонирхсон юм. Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр Замын хөдөлгөөний дугаар хязгаарлалтыг цуцлах талаар шийдвэр ирээгүй гэдгийг мэдэгдсэн. Мөн дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцсон иргэнд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг байна.  Уншигч та бүхэн 86106009 дугаарт холбогдон өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломжтой.

Дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байгаа бол өөрийгөө эрсдэлд оруулж
нийтийн тээврээр зорчмооргүй байна

Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Энхгэрэл:

Замын хөдөлгөөний дүрмээ аль болох баримталж хөдөлгөөнд оролцохыг боддог. Санаатай болон санамсаргүй байдлаар дүрэм зөрчдөг болгоомжгүй жолооч нараас болж осол их гардаг. Тийм болохоор өөрийнхөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахгүй дүрмээрээ зорчих нь жолооч нарын үүрэг. Манай хотын замын хөдөлгөөний ачаалал хэт их байгаа учраас дугаарын хязгаарлалт хийгээд нэлээд хэдэн жил боллоо. Иргэд ч энэ байдалд дасаад дугаарын хязгаарлалттай үед тээврийн хэрэгслээ унахгүй байгаа. Харин коронавирусийн тархалттай холбоотойгоор дугаарын хязгаарлалт үйлчилж байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг байна. Энэ нь иргэд биднийг төөрөгдөлд оруулаад байна л даа. Нийтийн тээврээр зорчих нь олон хүмүүсийн бөөгнөрөл үүсгэж, эрсдэл дагуулж байгаа болохоор иргэд өөрсдийн тээврийн хэрэгслээр зорчихыг зөвшөөрч, дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байгаа гэж байсан. Нийтийн тээврээр зорчиход иргэд хоорондоо хоёр метрийн зай барих боломж угаасаа байдаггүй. Хүн бүр л өглөө ажилдаа яарч байгаа болохоор шахцалдаад л, наалдаад л явж байгаа. Үнэхээр коронавирусийн тархалттай холбоотойгоор тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байгаа бол энэ талаар үнэн бодит мэдээллийг иргэдэд өгөх хэрэгтэй. Тэгвэл заавал нийтийн тээвэрт ачаалал үүсгээд, өөрийнхөө эрүүл мэндийг ч эрсдэлд оруулмааргүй байна. Тээврийн хэрэгслийн татвар, оношилгооны хувьд манайх нэгдүгээр сард төлчихсөн байгаа. Нэгэнт төлөх ёстой үүрэг нь учраас төлөхгүй хэн хэнийхээ ажилд хүндрэл учруулаад байя гэж боддоггүй. Бидний төлсөн татварын мөнгөөр авто замаа улам сайжруулж шинэчилдэг гэж ойлгодог.

Татварын мөнгө нь хаана, юунд зарцуулагдаж байгааг
шилэн байдлаар тайлагнавал тун зүгээр

Хан-Уул дүүргийн иргэн Д.Баатарчулуун:

 

Миний санаж байгаагаар 2015 оны наймдугаар сард Э.Бат–Үүл хотын дарга байхдаа анх дугаарын хязгаарлалт хийх санаачилга гаргаж байсан. Харин тухайн үед хотын даргыг ийм шийдвэр гаргахад олон нийт эсэргүүцэж л байсан. Ардчиллын алтан хараацай маань иргэдийнхээ хувийн эрх чөлөөнд халдлаа, дугаарын хязгаарлалттай өдөр сургууль, цэцэрлэгийн хүүхдээ хүргэж өгөх гэж бөөн юм болж байна, муйхар захиргааны арга хэрэглэлээ гэх мэт шүүмжлэл нэг хэсэг хөвөрснийг санаж байна. Гэхдээ эхлээд хоёр сарын хугацаанд хэрэгжүүлэхээр захирамжилсан дугаарын хязгаарлалтыг сунган цааш үргэлжлүүлсээр өнөөдрийг хүрсэн байна. Саяхан мэдээ сонсч байхад нийслэл Улаанбаатар хотод өдөрт 500 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэсэн. Дугаарын хязгаарлалт үйлчилснээр эдгээр  машины тоо 20-30 хувиар буурч байгаа. Дугаарын хязгаарлалт ч үр дүнгээ өгсөн гэж боддог.  Нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврээс бусад автомашиныг зорчуулахгүй гэж байхад бөөнөөрөө л эсэргүүцэж байсан санагдах юм. Нэг чиглэлийн урсгалдаа хоёрхон эгнээтэй замтай байж нэгдүгээр эгнээг нь нийтийн тээврийн хэрэгсэлд чөлөөлж өгнө гэдэг буруу, түгжрэл улам нэмэгдэнэ гэж тухайн үеийн их мэдэгчид айлдаж байсныг санаж байна. Замаа өргөтгөөгүй байж нэгдүгээр эгнээгээр явуулахгүй гэдэг буруу, нэртэйгээр нь нэгдүгээр эгнээгээр зөвхөн дарга нарын жийп явна гээд хууль журам гаргачих гэх мэт шүүмжлэл их гарсан. Бас л баахан эсэргүүцэл, шүүмжлэл өрнөсөн. Гэхдээ нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгсэл явах зохицуулалт мөрдөгдсөөр өнөөг хүрлээ. Цаашид дугуйг дулааны улиралд түлхүү хэрэглэдэг болгоод дугуйн замтай болчихвол хөгжил арай өөр түвшинд гарна шүү. Харин дугуйн зам гэснээс татвараа төлөх нь жолооч бүрийн үүрэг хариуцлага. Автозам ашигласны, агаар бохирдуулсны татвар авдаг санагдаж байна. Харин татвараа төлсөн иргэдэд мөнгө нь хаана, юунд зарцуулагдаж байгааг шилэн байдлаар харуулдаг тайлагнадаг байвал тун зүгээр. Би хариуцлагатай татвар төлөгч хүн л дээ.

Дугаарын хязгаарлалтыг бэрхшээл төвөг гэж харахаас илүү эрүүл

мэнддээ хөрөнгө оруулах боломж гэж  хар

Баянзүрх дүүргийн иргэн Б.Өнөболд:

 

Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэггүй, хөдөлгөөнд соёлгүй

оролцдог зарим жолооч нараас айдаг

Чингэлтэй дүүргийн иргэн Э.Даваасүрэн:

Миний хувьд замын хөдөлгөөний дүрмээ ягштал биелүүлдэг. Одоогоор торгууль энэ тэр авч байсан удаагүй. Харин замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэггүй, хөдөлгөөнд соёлгүй оролцдог зарим жолооч нараас айдаг. Тийм жолооч нараас болж айхтар зам тээврийн осол гарах юм. Энд нэг асуудал хэлмээр байна. Бид төлөх ёстой татвараа төлөөд дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцдог боловч бидний төлсөн татвар эргээд зам засварын ажилд зарцуулагдахгүй байгаад бухимдаж явдаг. Энэ жилийн улсын төсөв батлахад нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ирэх жил замд хөрөнгө оруулалт хийхгүй гэж байсан. Өдрөөс өдөрт замын байдал муудаж нүх ихтэй болж байна. Үүнээс үүдэн машинд эвдрэл гэмтэл ч их гардаг. Гэнэт нүх дайрснаас болоод дугуй нь хагарч осол гаргасан тохиолдыг ч харж байсан. Бас замын байдал муу учраас жолооч нар тойрч гарах, удаан явснаас үүдэн түгжрэл их гардаг. Энэ мэт олон асуудал байгаа. Тиймээс татвараа хугацаанд нь төлдөг иргэдийн татварын мөнгийг зарцуулах ёстой газар нь зарцуулмаар байна. Бид татвараа төлсөн юм чинь тав тухтай замаар зорчуулах нь төрийн үүрэг баймаар. Наад зах нь Дарханы замыг засаагүйгээс болоод хэчнээн автомашин эвдэрч, хэчнээн осол гарав. Тэр замд гэнэтийн байдлаар осолдож, амь насаа алдсан иргэдийн тоог хараад маш их цочирдсон. Иймээс бид бүхнийг эрүүл аюулгүй орчинд амьдрах наад захын боломжийг хангахад анхаараасай гэж хүсч байна. Ард иргэдээ дүрмээрээ яв, татвараа төл гэж дарамтлахаас илүүтэй төлсөн татварыг нь зохистой зарцуулмаар байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com