Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр наадам Улаанбаатар хот, 21 аймаг, 339 суманд нэгэн зэрэг буюу долдугаар сарын 11-12-нд зохион байгуулахаар болсон билээ.
Наадмыг 13-р зуун аялал жуулчлалын цогцолбор газарт зохион байгуулахаар болсон байна. Харин энэ жилийн үндэсний их баяр наадмыг найруулагчаар “Херо” Б.Баатар ажиллахаар болжээ.
Хөл хориотой энэ үед олон хүнийг нэг дор цуглуулахгүй, цомхон хүрээнд тэмдэглэх, үзэгчгүй наадам зохион байгуулах шийдвэр гарч, Үндэсний их баяр наадмын хорооноос ч энэ жил технологийн дэвшил, шийдлийг ашиглан үзэгчдийн хүртээл болгохоо зарласан.