Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАн ХААГЧИЙГ ОЛЖ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ.

 Өчигдөр 16 цаг 18 минутын орчимд зүүн дөрвөн замын уулзварт цагдаагийн дэслэгч у.чойжанцан нь хуваарийн дагуу албан үүргээ гүйцэтгэж дуусаад “Монжаргалант” ХХК-ийн зоогийн газарт үдийн цайгаа захиалахаар зогсч байх мөчид гэнэт зоогийн газрын заалны хананд байрлах цахилгаанаас гал гарчээ. Энэ үед тус зоогийн газраар үйлчлүүлэхээр зогсч байсан цагдаагийн алба хаагч шуурхай арга хэмжээ авч, галын аюулгүй байдлын булангаас галын хорыг авч тухайн галыг тархахаас нь өмнө унтраажээ.
Ингээд тухайн цагдаагийн алба хаагч тус зоогийн газраас гарч явсан байна.
Зоогийн газрын ажилчид хэсэг хугацааны дараа тайвширч тухайн гал унтраасан алба хаагчид баярласан талархсанаа ч олигтой хэлж амжилгүй явуулсан байжээ. Болсон үйл явдлын талаар байгууллагынхаа удирдлагуудад хэлэхэд галын аюулаас байгууллагын эд хөрөнгийг авч, үйлчлүүлэгч ажилчдыг эрсдэлээс хамгаалсан тухайн алба хаагчийг хайж олж талархал илэрхийлэхээр болж, байгууллагынхаа хяналтын камерыг шүүж, тухайн алба хаагчийн гал унтраахын өмнөх дүрс бичлэгийг тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн пэйж хуудсанд хандан явуулж, болсон үйл явдлын талаар хэлж, гал унтраасан замын цагдаагийн алба хаагчдыг олж өгөхийг хүссэн байна.
Ийнхүү ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн чимээгүй гавьяа байгуулсан алба хаагчийг олж, хамт олных нь өмнө “Монжаргалант” ХХК-ийн удирдлагуудын зүгээс талархал, цэцгийн баглаа, мөнгөн шагналаар урамшуулсан байна.
Алба хаагчийнхаа цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсье.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com