Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Наадмыг долдугаар сарын 11, 12-нд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулна

 Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний Их баяр наадам долдугаар сарын 11, 12-нд орон даяар нэгэн зэрэг болно. Дэлхий дахиныг түгшээсэн коронавирусийн халдварын улмаас дэлхийн олон оронд спорт урлагийн үйл ажиллагаа явуулахыг хориглож байгаа билээ. Иймээс Үндэсний Их баяр наадмыг Зохион байгуулах хорооноос энэ жилийн баяр наадмаа улс даяар адилхан цаг хугацаанд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

 Энэ жилийн үндэсний Их баяр наадмыг хэрхэн зохион байгуулах талаар Үндэсний баяр наадмыг Зохион байгуулах хороо ирэх долоо хоногт хуралдаж албан ёсоор зарлах юм байна. Бөхийн барилдааныг цахимаар наадамчин олон түмэндээ хүргэх болсонтой холбогдуулж Монголын үндэсний бөхийн холбооноос аймаг, орон нутгийн үндэсний бөхийн холбоодод зөвлөмж хүргүүлжээ.
Улсын баяр наадмын хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур, шагайн харвааг онлайнаар үзүүлснээр коронавирусийн халдварын үед медиа контентууд нь түүх болж үлдэх боломж бүрдэх юм байна. Баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ гаргахгүй бөгөөд онлайн хэлбэрээр радио, телевизийн сувгаар баяр наадмаа үзнэ.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнгөрсөн сард хуралдаж наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулах шийдвэр гаргасан. ‪Бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, сур харвааг телевиз болон цахим орчноор дамжуулан олон түмэнд түгээхээр төлөвлөөд байгаа юм байна.
Улсын Онцгой комиссын ээлжит хуралдааны шийдвэрийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин “Үндэсний баяр наадмаа хийх үү гэдэг асуудал их яригдаж байгаа. Хөдөө, орон нутгаас асар их санал ирж байна. Сонгуулиа хийчхээд үндэснийхээ баяр наадмыг хийхгүй юм биш биз дээ гэдэг шаардлага, хүсэлт их ирж байна. Тиймээс ярилцаж байна. 99 жилийн түүхэнд наадмаа хийхгүй өнжиж байсан тохиолдол байхгүй юм билээ. Нэгэнт Монгол Улс дотооддоо коронавирусийн халдвар алдчихаагүй байгаа тохиолдолд үндэснийхээ их баяр наадмыг хийх нь зөв байх. Гэхдээ нийтийг хамарсан байдлаар биш техникийн дэвшилтэт технологийг ашиглаад цомхон байдлаар зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна” гэлээ.
Энэ жилийн наадмыг хэрхэн хийхтэй холбогдуулан үндэсний их баяр наадамд багтдаг үндэсний спортын төрлүүдийн холбоодын зүгээс өөрсдийн мэдэгдлүүдээ гаргаад эхэлжээ. Монголын үндэсний бөхийн холбоо шийдвэр гарган улсын наадамд 512 бөх, аймгийн наадамд 128 бөх, сумдын наадамд 64 бөх барилдуулахаар болсон байна. Мөн тус холбооны зүгээс баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах гарын даа нарт цар тахлын улмаас цахим сургалт зохион байгуулахаа мэдэгдлээ. Хэрвээ энэхүү цахим сургалтад хамрагдалгүй бөхийн барилдаан зохион байгуулсан жаяг дэгийн багийн гаргасан шийдвэрийг хүчингүйд тооцон цол, чимэг хүртсэн бөхчүүдийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргасан журмын дагуу Монголын үндэсний бөхийн холбоо нь аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн эрэмбэд оруулахгүй аж.
Монголын үндэсний бөхийн холбооны гаргасан зөвлөмжин дээр бөхчүүдийн талаарх мэдээлэл хомс байв. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн нэг, Монгол Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй хэлэхдээ “Бөхчүүдэд ямар нэгэн зөвлөмж, чиглэл ирээгүй л байна. Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос ч зөвлөмж гаргаагүй байгаа. Холбооны зүгээс ч энэ талаар мэдээлэл бага байна. Тэр маск, бээлийтэй барилдуулна гэдэг бол огт оргүй худал зүйл. Харин хөдөө, орон нутагт наадмыг зохион байгуулах эсэхийг нь сайн мэдэхгүй. Баяр наадмыг зохион байгуулах хороо л эцсийн шийдвэрийг гаргана” гэв.
Хурдан морины тухайд эрлийз морьдыг энэ жилийн үндэсний их баяр наадмаар уралдуулахгүй байх шийдвэр гарсан тухай эх сурвалжууд мэдээлж байсан. Тэгвэл Монголын морин спорт уяачдын холбооны ажлын албаны дарга Б.Батбаатар “Эрлийз морьдыг уралдуулахгүй гэсэн шийдвэр гараагүй. Харин урьдчилсан байдлаар морьдыг хэрхэн ангилж, зургаан насны морьдоо уралдуулах уу гэх асуудлыг л ярьсан. Сэрвээний өндрөөр нь хэмжих талаар яригдаж байна. Баяр наадмыг зохион байгуулах хорооноос удахгүй түр журам гаргах байх. Түүнээс биш наана нь ийм худлаа зүйл ярьдаг. Дараа нь энэ санал нь дэмжигдэхгүй бол худал мэдээ тараасан болно шүү дээ” гэв.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com