Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Нэр дэвшигчийн компани Саналын хуудас хэвлэх нь зүгээр үү? Зөв үү?

УИХ-д МАН-аас нэр дэвшигч Б.Батцэцэгийн “Монголын үнэт цаас, хэвлэл” ХХК саналын хуудас хэвлэхээр болсон талаарх албан ёсны мэдээлэл цацагдсан төдийгүй бүр саналын хуудсаа хэвлэж байгаа. Тус хэвлэх үйлдвэрт байнгын хараа хяналт дор сонгуулийн саналын хуудас хэвлэж байгаа тухай мэдээлэл гарсаар бас чиг хэд хоногийн нүүр үзлээ. Хачирхалтай нь, “Монголын үнэт цаас, хэвлэл” ХХК саналын хуудас хэвлэх ажил авахдаа ямар нэгэн тендерийн шалгаруулалтгүй, шууд авсан гэх мэдээллийг эх сурвалжууд хэлээд эхэлсэн ч сонсохыг огт хүсэхгүй хүмүүс олон байх шиг. Энэ асуудлыг анх “Eguur.mn” сайт хөндөж тавьсан байдаг. Тэднийх 2020 оны УИХ-ын сонгуульд Баянхонгорт нэр дэвшиж буй Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Мөнхийн үсэг”, “Монголын үнэт цаас, хэвлэл”, “Аз хур” хэмээх гурван компаниараа дамжуулан 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, нийт 3 тэрбум, 259 сая төгрөг авсан тухай баримтыг ч дэлгэсэн юм.
Мөн “Монсудар” хэвлэлийн газрын захирал олноо “Адмон”-ы гэж алдаршсан Р.Энхбат “Б.Батцэцэгийн компани сонгуулийн саналын хуудас хэвлэх ажилд ямар ч тендергүй шалгарсан. 2012 оноос хойших сонгууль бүр дээр ийн шалгарч, олон тэрбум төгрөгийн орлого олсон” гэж ярилцлага өгчээ.
Үнэндээ энэ удаагийн УИХ-ын сонгуулийн саналыг хуудсыг “Монголын үнэт цаас хэвлэл”, “Таванбогд менежмент” гэсэн хоёр компани хэвлэхээр болсон. СЕХ ч үүнийгээ “Энэ хоёр компанид урилга явуулж, дараа нь мэргэжлийн байгууллагуудаар шалгуулсны үндсэн дээр зөвшөөрөл өгсөн” гэдгээ мэдээлсэн.
Харин хэвлэлийн магнат Р.Энхбат “Манай компанид лав ямар нэгэн урилга ирээгүй. Уг нь манай компани энэ “Таванбогд менежмент” гэдэг компаниас хоёр дахин илүү хүчин чадалтай, орчин үеийн тоног төхөөрөмжтэй ажиллаж байна. “Таванбогд менежмент” ХХК бол Монголын толгой баячуудын нэг Ц.Баатарсайхан гэж хүний үүсгэсэн компани. Монголын ард түмэн бүгдээрээ өртэй “Хаан банк” гэж нэг банк байна шүү дээ. Энэ банкны захирал Ц.Баатарсайханы компани УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлэх юм байна. Харин нөгөөдөх нь ГХЯ-ны Дэд сайд Б.Батцэцэгийнх, нөгөө “Мөнхийн үсэг” ХХК чинь гэсэн үг. “Монголын үнэт цаас” гэж олон жил үнэт цаас хэвлэж ирсэн нэг компани бий. Тэгтэл тэдний нэрийг шууд булааж аваад, давхар хийдэг ажлыг нь дээрэмдчихлээ. Хоёр компанийг хооронд нь ялгахын аргагүй болгочихлоо. Нөгөө компани нь ижил нэрийн асуудлаар шүүхэд хандаад, ялагдчихсан явж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ жилийн сонгуульд “Мөнхийн үсэг” биш, “Монголын үнэт цаас хэвлэл” гэсэн нэрээр, нуугдаж орж байна.
Тэр урилга, мурилга өгсөн гэж худлаа. Ардаа намтай, тэр намаасаа УИХ-д дэвшиж буй ийм хүмүүс бүх зах зээлийг эзэлж, юу ч үлдээхгүй бүгдийг нь хамж авна гэдэг бол үнэхээр хор, шар хөдөлмөөр муухай, тийм үү. Жирийн үед ч бүх тендерийг хусна. Яамдууд дээр эдний хүмүүс нь бэлчээд л явж байдаг. Ингээд ер намгүйгээр амьдрахад хэцүү болж байна шүү дээ. Зөвхөн манайх биш, олон компани ийм нөхцөл байдлыг амсаж байгаа. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар л гэхэд бараг 6 тэрбум төгрөг олсон шүү дээ, Б.Батцэцэгийн компани. Гурван тэрбум төгрөгөөр нэг үйлдвэр босгож болно. За, зургаан тэрбум төгрөгөөр бол тэгээд байшин, юутай хээтэй нь бүтээн байгуулна. Ийм мөнгөөр л энэ компани баярхаж байна даа” гэжээ.
Ер нь бол сонгуулийн саналын хуудас хэвлэх компани дээр тендер зарлахгүй байхаар хуулиа хийчихсэн, тэгээд өөрийн гэх хүмүүсийн дархлагдсан компаниудад албан ёсоор гэсэн тодотголтойгоор ёстой нөгөө “ногоон гэрлээр” зөвшөөрөл очдог гэдгийг хэвлэлийн магнат хэлчихжээ. Тиймдээ ч гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийн компани сонгуулийн саналын хуудсыг гурав дахь удаагаа хэвлэж байгаа нь энэ. Үүгээр зогсохгүй архи, тамхин дээр наадаг цаасыг хүртэл хэвлэх эрхийг нь авчихсан гэнэ. Хэвлэх үйлдвэрийн анхдагчдын тооцоолсноор бол нэг ширхэг саналын хуудсыг 300 төгрөгөөр хэвлэж болох ч, харин дэд сайдын компани 1350 төгрөгөөр ширхэгийг нь хэвлэж байгаа аж. Энэ хоёр тооны зөрүү хэр байгааг нэгдүгээр ангийн хүүхэд ч бодчих байх.
Тэгвэл Р.Энхбат “Сонгуулийн үеэр хамгийн баян хүмүүс л нэр дэвшдэг, сурталчилгааны материалаа хэвлүүлдэг. Бүгдийг нь шахуу МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн компани булааж аваад л хэвлэнэ. Сонгуулийн бус үед ч хүмүүс нь яамдуудаар нэг тарж, бэлчиж яваад бүх зах зээлийг азаргалаад авчихна. Ер нь хэвлэлийн салбарыг авилгажуулах ажлыг хамгийн түрүүнд Б.Батцэцэгийн компани хийсэн. Үүнийг хэвлэлийн компаниуд мэддэг. У.Хүрэлсүх хамгийн сайн, шударга хүмүүсээ дэвшүүлж байна л гээд байсан. Би бол энэ компанийн түүхийг сайн мэдэх л юм. Тэгээд одоо энэ нам ялдгаараа ялж, энэ эмэгтэй бас гардгаараа гардаг юм болов уу. Хэрэв би худлаа ярьсан бол хариуцлагаа хүлээнэ” гэсэн байна.
Үнэндээ сонгуульд нэр дэвшиж байгаа хүний компани сонгуулийн саналын хуудсыг хэвлэнэ гэдэг байж болох зүйл мөн үү. Энд ашиг сонирхлын зөрчил ажиглагдахгүй байна уу. Манайхаас өөр оронд ийм зүйл байдаг болов уу гэсэн асуулт ар араасаа хөвөрч хариулт нэхнэ. Намын дарга У.Хүрэлсүх нь доогуур болж байгаа зүйлийг огт мэдэхгүйгээр дарцаглаж яваа гэдэгт итгэмгүй. Ядаж л нэр дэвшигч Б.Батцэцэгийг сая сонгуулийн сурталчилгааны нээлтийн үеэрээ Баянхонгорт очоод иргэдтэй уулзахдаа “У.Хүрэлсүх дарга намайг сонгуульд орооч гэж гуйсан”. Би “Бодож, бодож байгаад зөвшөөрсөн” гэснийг сонсоо л байлгүй дээ. Намын дарга нь “Нэр дэвшээч” гэж гуйгаад л, нөгөөх нь бодож бодож зөвшөөрөөд л. Түүнийгээ олон нийтэд яриад л. Сонгогчдодоо бас тунирхаад, тэднээр гуйлгах гээд байгаа юм болов уу. Аль эсвэл та нар сонгохгүй байсан ч хамаагүй, Элчин сайдаар суухаар улс төрийн тохироогоо хийчихсэн надад УИХ-ын сонгуульд шороодсон ч, Италийн Элчингийн виз байгаа гэдэгтээ эрдсэн үү, мэдэхгүй. Үгүй бол тэрбум тэрбумаар унах ашгаа өөр нэгэнд алдчих гээд байсан болохоор эндээ үлдэж, УИх-д нэр дэвших боломжийг ашигласан байж ч болох. Сонгуулийн дараа ч лааз өшиглөхгүйгээр араа “түүз” болгочихсон хатагтайд одоо “Яасан ч яахав” гэдэг л болж байгаа байх.
Харин намын даргаараа гуйлгаж байж, гуйлтыг нь нэлээд бодож зөвшөөрсөн дэд сайд хатагтай “Мөнхийн үсэг”, “Монголын үнэт цаас, хэвлэл”, “Аз хур” хэмээх гурван компаниараа дамжуулан 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, нийт 3 тэрбум 259 сая төгрөг авчээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com