Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Тусгаарлах байранд байгаа 1300-1500 иргэн сонгууль өгөх боломжгүй

 Өнгөрсөн хугацаанд нийтдээ 22 удаагийн нислэгээр агаарын тээврээр 10 мянган иргэнийг татаж авсан гэдгийг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өчигдөр болсон мэдээллийн үеэр хэлсэн. Зургадугаар сард нийт найман нислэг үйлдэнэ гэж төлөвлөж байсан ч гадаадаас ирэх хүсэлтэй иргэд олон байгаа учраас нислэгийн тоог нэмэхээр болсон байна. Тодруулбал, энэ сарын 20-нд Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ авчрахаар транзит нислэгийг Сөүл хот руу хийхээр болсон байна. Ингэснээр нийт есөн удаагийн нислэгээр 2300 орчим иргэнийг татаж авахаар болоод байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас АНУ-д нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон. Энэ нь голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан хувийн хамгаалах хэрэгслийг хүргэхээр шийдвэрлэсэн. Энэ тусламжийг зургадугаар сарын 21-нд хүргэж өгөхөөр манай улсаас АНУ руу онгоц нисгэнэ. Уг онгоцоор тус улсаас эх орондоо ирэхээр хүсэлт гаргасан иргэдээ татан авах боломж бүрдэнэ. Сиэтл хотоос 250-260 иргэнээ авчирна гэв. Транзит нислэгүүдийн хувьд зорчигчдын нэрсийг аль болох олон өдрийн өмнө эцэслэн шийдэж тухайн иргэдэд мэдэгдэх нь Сөүл хүртэл зорчиж ирэх боломжоор хангаж байгаа юм. БНСУ-ын тал өмнө нь Монгол Улсаас зорчигч хүлээж авахгүй гэх шийдвэр гаргаад байсан. Үүний дагуу Гадаад харилцааны яам, БНСУ-ын элчин сайдын яам, хууль зүйн яамтай дипломат шугамаар харилцсаны эцэст БНСУ-ын тал албан ёсоор зөвшөөрөл ирүүлсэн аж. Үүний дагуу монголын талаас нэрс нь баталгаажсан иргэдийн мэдээллийг харилцан солилцон ажиллаж байна. Харин БНСУ-ын талаас “Инчоны онгоцны буудал дээр тусгай үүргийн нислэг хийгдэх бүрд монгол иргэдийн зүгээс эмх замбараагүй байдал үүсгэж жагсаал цуглаан зохион байгуулсан асуудал ч гарсан. Энэ бүх асуудлыг иргэддээ анхааруулж цаашид энэ байдал үргэлжлэх юм бол транзит нислэгийн зөвшөөрөл өгөхөд хүндрэлтэй байна” гэдгийг мэдэгдсэн байна. Тиймээс БНСУ-т байгаа иргэдээс эмх замбараагүй үйлдэл гаргахгүй байхыг хүссэн юм..
Дашрамд дурдахад, хилийн чанадад хүндрэлтэй нөхцөл байдалд орсон иргэдийн мэдээлэл судалгааг тогтмол хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Турк улсад байгаа иргэдийн нөхцөл байдал бусад улс бүс нутагт байгаа иргэдтэй харьцуулахад хүндхэн байгаа гэдгийг хэлж байна. Тиймээс Истанбул хотод байгаа Ерөнхий консулын газраар дамжуулан тэнд амьдарч байгаа 5000 гаруй иргэдийн дунд судалгаа хийн хамгийн эмзэг бүлгийг тодорхойлж хүнсний дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг эхлүүлээд байгаа гэв. Өнөөдрийн байдлаар Турк улсад байгаа 168 өрхийн 580 гаруй иргэнд дэмжлэг үзүүлсэн байна. Ингэхдээ тухайн иргэдэд бэлэн мөнгө өгөх биш 7-10 хоногийн хүнсний бүрэн нөөцөө хангах эрхийн бичиг, картыг өгөх хэлбэрээр туслалцааг үзүүлж байгаа аж. Энэ ажил цаашдаа үргэлжилнэ” гэсэн юм. Мэдээллийн төгсгөлд УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд нийтдээ 2088 хүн байна. Зургадугаар сарын 20-нд хийх нислэгийн дараа 21 хоногийн хугацаанд тусгаарлах байранд байх хүмүүсийнхээ нарийвчилсан тоог эцэслэн гаргаж Сонгуулийн Ерөнхий хороонд өгнө. Тусгаарлах байранд байгаа хүмүүс халдвартай гэсэн үг биш. 21 хоногийн хугацаанд ажиглаж байгаа хэрэг. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэд сонгууль өгөх боломжтой. Харин тухайн үед тусгаарлах байранд байгаа иргэд болон гадаадад байгаа иргэд сонгууль өгөх боломжгүй. Ингэснээр 1300-1500 орчим иргэн санал өгөх боломжгүй болж байгаа” гэдгийг мэдэгдлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com