Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Бизнес эрхлэгчид хөл хориог цуцлахыг шаардав

Л.ХОНГОРЗУЛ

 Улсын онцгой комиссоос хөл хорио тогтоосноос хойш таван сарын хугацаа өнгөрч, эдийн засагт ихээхэн хүндрэл нүүрлэсэн. Үүнтэй холбоотойгоор Монголд үйлдвэрлэл эрхэлдэг жижиг, дунд болон томоохон компанийн төлөөлөгчид хамтран өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, жагслаа. Тэр дунд “Lhamour”, “Iveel” брэнд, “Өргөө” кино театр, “BRB” ХХК болон зөгийн бал үйлдвэрлэгчид, хувийн урлал, тавилга худалдаалагчид, зарим телевиз, сайт багтсан.
“BRB” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан “Авьяаслаг монголчууд”, “Яг түүн шиг”, “The voice of Mongolia” шоуны тайз засал, хөгжмийг хариуцсан туршлагатай ч өнөөгийн нөхцөлд аль ч компани тэсэх аргагүй болсныг дурдав. Тэрбээр “Бизнес эрхлэгчдийн өр, татварын асуудал хүндэрсэн. Илүү харамсалтай нь таваас дээш жил “гар нийлсэн” үнэ цэнтэй ажилчдаа алдахад хүрлээ. Цалингаа олгохын тулд үйл ажиллагаа эрхэлж, орлого олох хэрэгтэй. Хөл хориог сахих нь нэн тэргүүний асуудал мөн бол улсын, хувийн бүх албаныхан ижил тэгш мөрдөх ёстой. Гэтэл сонгууль гэж айхтар “шоу” өрнүүлээд, халдвар тархвал хариуцлагыг УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр хүлээнэ гэсэн. Байдал муугаар эргэвэл тэр хүн өөрийгөө боож үхэх юм уу? Цаашлаад ажлаасаа л халагдана. Үнэхээр хэдэн мянган хүн цуглуулаад дотооддоо вирус тархаахгүй, хянаж чадна гэвэл эдийн засгаа хуучин хэвэнд нь чөлөөлөх болсон юм биш үү? Бид ажилчдаа цалинжуулж, зээл, татвараа төлөх шаардлага нэн тулгамдаж байна” гэлээ.
Нэгдсэн үйлдвэрлэгчид таван зүйл бүхий шаардлагыг дөрөвдүгээр сарын 15-нд хүргүүлснийг холбогдох яам, тамгын газраас “Бид энэ асуудлаар ажиллаж байна” хэмээгээд дорвитой хариулсангүй. Тиймээс залуус Төрийн ордны урд талбайд “Бизнесээ аваръя”, “Сонгууль болж, коронаг хойшлуулав” уриан дор тайван жагсаал зохион байгуулав. “The Lof” тоглоомын төвийн захирал А.Мөнх-Оргил “Баар, томоохон худалдааны төвүүд, дэлгүүр, зоогийн газрууд ажиллаад вирус тараахгүй. Харин бизнес эрхлэгчид ажиллавал вирус тараах мэт харьцаж байна. Нэг ажилтны ард хэчнээн хүн байдгийг бодох хэрэгтэй. Улсаас зохицуулна гэж биднийг “молигодсон” түрээс, банкны хүү идэвхтэй хэвээр. Журмын дагуу бид ч ариун цэвэр, зай талбайгаа баримталж ажиллах тул ард түмнээ гэсэн шийдвэр хүлээж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хүргүүлсэн шаардлагын дагуу жагсаал 35 минут үргэлжлэв. Хэрвээ албан тушаалтнуудын тодорхой шийдвэргүй байдал даамжирвал тэд жагсаалыг үргэлжлүүлэх юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com