Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Далд “Тархи угаалт”-аас зугтаарай

Сонгуулийн сурталчилгаа шувтрах дөхөж байна. Долоо хоногийн дараа сурталчилгаа дуусч, найм хоногийн дараа иргэд саналаа өгнө. Сонгогч та тойрогтоо нэр дэвшиж буй хүмүүсийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, чухам хэнийг нь дэмжихээ шийдэж амжсан уу. Эсвэл “Багаар нь дэмж” гэсэн уриалгыг дагаж, хүнд нь биш багт нь ач холбогдол өгч сууна уу. Зарим нэг эргэлзээтэй “мессеж”-ээр төөрөгдөл бий болгож буй ухуулагч нар байсаар байна. Тухайлбал та сонгох хүнээ багаар нь дэмжихгүй бол таны санал хүчингүй болно гэж дүйвээлгэсэн нь ч бий. Тэгвэл та бүхэн өөрийнхөө тойрогт байгаа мандатын тоогоор дэвшигчдийн нэрийг дугуйлахаас биш аль нэгэн намын хоёр эсвэл гурван дэвшигчид санал өгөх ёстой гэсэн тулгалт байхгүй. “Өнгөрсөн дөрвөн жилд МАН засаг барилаа. Тийм учраас хийсэн, хийх гээд эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэхэд, дуусгахад туслаач гэсэн үүднээс тэд “Хүчээ нэгтгэе”, “Багаар нь дэмжээрэй” гэсэн утгатай уриалгыг урдаа барин сурталчилгаагаа явуулж буй. Зөвхөн МАН ч биш, ийм утгатай уриалга гаргаж буй хэд хэдэн нам эвсэл байгаа юм” тэгвэл энэ уриалга нь далд хэлбэрээр тулган шаардалт шиг сонсогдож буйг бүү мартаарай. Өмнө нь юу хийснийг шударга дүгнэж, хойшид мөрийн хөтөлбөртөө юу хийхээ тодорхой бичсэн эсэхийг нягтлахыг хүсье. Олон нийтийн сүлжээнд зарим хүн “Гуя дагуулж хүзүү авахгүй” гэж хошигнож буй нь ч үүнтэй холбоотой.
Нэг тойрогт нэг нам, эвслийн дунджаар гурван нэр дэвшигч бий. Чухам багаар нь дэмжье гээд нэг намын, нэг эвслийн бүх хүмүүсийн нэрийг саналын хуудаст дугуйлж орхих нь сонгогчдын хувьд туйлшрал болно. Учир нь тухайн “баг”-т сайн, муу, чадвартай, чадваргүй олон янзын өнгө холилдож байгаа. Төрд гараад тэд нэгдэх биш, тус тусдаа УИХ-ын гишүүний статус барьж попорцгооно гэдгийг санах хэрэгтэй.
Тус бүрдээ мандат авч дэвшиж байгаа хүмүүсийг судалж, аль болохоор гүйцэд танилцаж, хүлээн зөвшөөрч байгаа нэр дэвшигчээ сонгохыг зөвлөе. “Баг” гэсэн нэрээр далимдуулж, чадваргүй хэн нэгэн төрд шургалах боломж бүү олгоорой.

 

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com