Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Дорнод аймгийн нутгаас олдсон байлдааны зориулалттай сум, хэрэгслийг аюулгүй болгожээ

2020 оны тавдугаар сард Дорнод аймгийн цагдаагийн газар, Зэвсэгт хүчний жанжин штаб хамтран үзлэг хийж тус аймгийн нутаг дэвсгэрээс 300 гаруй ширхэг цэнэгтэй сум, зенитийн пулемёт ОПЗ сум, 37мм хошуу 85 ширхэг, сургалт дадлагын хонгио 8 ширхэг, задрах дэлбэрэх сум 56 ширхэг, хуяг нэвтлэгч шатаагч сум 72 ширхэг, Т-62 танкны 115мм цоргих үйлчилгээтэй сум, задран дэлбэрэх сум 42 ширхэг олдсон билээ.

Үүнтэй холбоотой иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Дорнод аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын тушаалаар томилогдсон хайгуулын бүлэг, аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдтэй хамтран Дорнод аймгийн хоёр сумд газар орны үзлэг, шалгалт хийж цэргийн зориулалттай сум, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх зүйлсийг эрэн хайж, олж тогтоон, устгах ажлыг зохион байгуулан ажиллажээ.

Энэхүү хойшлуулшгүй ажиллагааны явцад нийт 30 төрлийн 3,308 ширхэг байлдааны зориулалттай тэсэрч дэлбэрэх сум, хэрэгслийг олж илрүүлэн Зэвсэгт хүчний 0327 дугаар ангийн цэргийн мэргэжилтнүүдийг байлцуулан тогтоосон заавар, журмын дагуу аюулгүй болголоо.

Сум, тэсэрч дэлбэрч болзошгүй эд юмс олсон тохиолдолд яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ үү

Иймд иргэд та бүхэн сум, тэсэрч дэлбэрч болзошгүй эд юмс олсон тохиолдолд яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэж хүний амь нас, мал амьтан эд зүйлс хохирох зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

 

 

Эх сурвалж: ЦЕГ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
185.5.250.236
You can download any of the provided casinos upon without any problems. If you download the casino app, it purposefulness travail like a conformable replication of the predominant place from the unstationary version. Unfortunately, all the apps you download purpose just trade on Android. Download casino in 1 click from the tabulate, these are the most advanced mobile applications. The unsurpassed casino apps benefit of Android The muddle is that declaration Android apps and downloading th
2021/11/19
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com