Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Хассуурийн Ганхуяг “Hite” шар айрагны хугацааг хуурамчаар засварлаж зараад хөрөнгөжжээ

 Би Монгол Улсын иргэний хувьд сонгуульд оролцож саналаа өгөх эрхтэй. Миний хувьд энэ эрхээ эдэлж, сонгуулийн санал хураалтад амжилттай оролцсоор ирсэн хувь иргэн. Харин сонголтын тухайд өөр өөр шийдвэр гаргаж байснаа нуухгүй. Нийслэлийн Баянгол дүүрэгт оршин суудаг хаягтай болохоор өнгөрсөн 2016 оны сонгуульд оролцохдоо одоогийн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан болон тэр үед бие даан нэр дэвшиж байсан Хассуурийн Ганхуяг гэдэг залууг дэмжиж, тэдэнд саналаа өгсөн минь үнэн. Нэр дэвшигч Д.Лүндээжанцан тухайн үедээ “Сонгогдох л юм бол Ш.Анхмаатайгаа хамт долоо хоногийн пүрэв гараг болгонд ирж сонгогч та нартаа тайлангаа тавих болно” хэмээн хэлж, “Дэр оёдог ч гэл үү, зардаг ч бил үү” нэг тийм залуухан царайлаг бүсгүйтэй хамт сурталчилгаа хийгээд байрны өмнөх саравчинд зогсч байсныг санах юм. Харин төрийн түшээ болонгуутаа усанд хаясан чулуу шиг таг болсон.

Туршлагатай парламентч дагаад дуугүйхэн инээмсэглэж зогссон бүсгүй нь одоогоор Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа юм. Тэд тэгээд л алга болцгоосон доо.
Энэ бүхнийг эргэн сөхөхийн учир нь тухайн үед залуу үеийн төлөөлөл гэж бодож, шинэ үеийг гаргавал юм хийх байх гэж найдаж, саналаа өгсөн Хассуурийн Ганхуяг гарч чадаагүйдээ бухимдсан уу, яасан бас алга болсонд байгаа юм. Гэтэл энэ удаагийн сонгуулиар гэнэтхэн Баянголчууд биднийгээ “санаад” гараад ирэх нь тэр. Бүр хоёулаа хөтлөлцөөд, ах дүү хоёр болчихсон алхаж явахыг нь харлаа. Нүдэндээ ч итгэсэнгүй. Лавлаж хартал яах аргагүй мөн байна. Дөрөвхөн жилийн өмнө бие даан нэр дэвшээд бас ч гэж чамгүй олон хүний санал авч байсан энэ залуу өдгөө МАН-аас нэр дэвшжээ. Тэгэхээр дэвшээд алга болсон, дэвшиж чадалгүй сураггүй болсон хоёр дэр нэгтгээд ирэх нь зүйн хэрэг бололтой.
Хассуурийн Ганхуяг “Би 2016 онд нэр дэвшиж байхдаа МАНАН бүлгэмийг эсэргүүцэж сонгуульд оролцсон” гэж тэр өөрөө хэлж. Тэгвэл одоо “Хүчээ нэгтгэж” хамт идэлцэх гэж МАН-д дагаар орсон юм болов уу. Яагаад ингэж хэлэх болов гэхээр АН-д харьяалагдаж явсан он жилүүд түүнд бас бий. Гэхдээ “Харамсалтай нь, Ардчилсан Намын удирдлага залуусаа дэмждэггүй юм билээ. Тэнд бие даасан бодолтой, ямар нэгэн фракцад ороогүй залуу хүн манлайлал үзүүлэх ямар ч боломжгүй, хаалттай орчин” гэснээс нь үзэхэд мань хүнд МАН нь илүү “шанстай” санагдсан байх магадлалтай. Түүнийгээ ч тэрбээр “МАН-ын залуус “Хамтдаа зүтгэе, намаа ч, нийгмээ ч шинэчилье. Чи баялаг бүтээгчдийн төлөөлөл болж оролц” гэж ятгасан учраас МАН-ын Бага хуралд өрсөлдөж сонгогдсон. Би 2016 онд нам дамжсан бүлэглэлүүдийн эсрэг тэмцлээ эхлүүлж байсныг та бүхэн сайн мэднэ. 2017 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ намайг хамтдаа тэмцэхийг урьсан. Тэр цагаас бид хамтдаа тэмцлийг үргэлжлүүлээд явж байгаа” гэсэн үгээрээ нотолчихжээ.
Түүнийг бие даан нэр дэвшиж байхад нь дэмжиж саналаа өгч байлаа. Гэтэл өнөөдөр Х.Ганхуяг “Би үр хүүхдээ сайхан Монгол орондоо бахархалтай амьдраасай гэж хүсдэг. Тиймээс өөрөө улс төрд орж, өөрчлөлтийг манлайлж түргэтгэхэд хувь нэмрээ оруулъя гэж л бодсон юм” гэж ярьж байна. Тэр сонгогч бидний төлөө бус, үр хүүхдийнхээ төлөө УИХ-д суухаар шийдэж, зүтгэж байгаа бололтой юм.

Баримт 1

“Хера” группийг үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга Х. Ганхуяг УИХ-ын 26 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа бизнесмен. Бусдын жишгээр согтууруулах ундаа зарж эхэлснээр түүний бизнесийн гараа эхэлжээ. Тэгэхдээ тийм ч ариун шударга байгаагүй аж. БНСУ-д хугацаа нь дууссан HITE хэмээх шар айргийг импортоор оруулж ирэн Монголын зах зээлд он сарыг нь хуурамчаар уртасган засварлаж, их хэмжээгээр борлуулж, хөлжсөн байдаг. “Олон хавар нэгэндээ” гэгчээр хууль хяналтынханд гардуулж, нэлээдгүй шуугиан тарьсан ч “уснаас хуурай гарч” чадсан овсгоотой залуу. Тэгэхдээ Монголын хуулийн цоорхойг тун ч овжин ашигласан гэж байгаа. Учир нь, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар аж ахуйн нэгжид оногдох ял өндөр байдаг. Харин хувь иргэнийг мөнгөн торгуулиар торгоод өнгөрөх сиймхийг ашиглаад өөрийн ажилтныг “ялтан” болгож өөрөө гэм зэмгүй мултарсан хэрэг. Тухайлбал, “Прокуророос шүүгдэгч Н.Уянгыг 2011 оны дөрөвдүгээр сард Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хера фүүдс” ХХК-ийн байранд 2011 оны дөрөвдүгээр сард хугацаа нь дууссан 3000 ширхэг 1,6 литрийн савалгаатай БНСУ-д үйлдвэрлэсэн “Хайт” нэртэй шар айрагны гадна хуурамч шошго нааж, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдаанд гаргасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ. Эрүүгийн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасан “Торгох, баривчлах, хорих” төрлийн ялуудаас биечлэн эдлэх ял болох торгох ялыг сонгон хэрэглэх нь Н.Уянгын гэм бурууд тохирно гэж шүүх үзлээ” гэсэн баримт байна. Мөн “Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн шошго дээр хугацаа дарах зориулалт бүхий улаан өнгөтэй машиныг хурааж улсын орлого болгохоор, 2012.01.03-ны Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн “Хера фүүдс” ХХК-ны агуулахад хадгалагдаж байгаа хугацаа дууссан 1,6 литрийн савлагаатай 1004 ширхэг шар айраг, 0,35 литрийн савлагаатай 1620 авдар буюу 38903 ширхэг шар айрагны битүүмжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар устгах хүртэл хэвээр үлдээхээр, шүүгдэгч Н.Уянгын ажлын өрөөнөөс хураан авсан “hite black beer stout” гэсэн хар өнгийн шошгуудыг устгахаар тус тус шийдвэрлэлээ” гэсэн шүүхийн тогтоолыг www.shuukh.mn-нээс харж болно.
Хугацаа нь дууссан шар айраг хүний биед ходоодны шархлаа үүсгэхээс эхлээд амь насанд нь ч хүрч болно гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлсэн байдаг.

Баримт 2

Мөн “Хера бизнес” төвд байрлах “Оюут хясаа” группийг хэрхэн луйвардсан баримтыг дэлгэе. “Хера холдинг” бизнес төвийн обьектоо зарна гэж “Оюут хясаа” групптэй гэрээ хийсэн байдаг. “Оюут хясаа” групп нь Барилга технологийн коллеж нэртэй Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн /МСҮТ/ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гэвч өөрийн гэсэн байргүйгээс “Хера холдинг” компанийн харьяа “Хера бизнес төв”-ийн барилгыг худалдаж авах зорилгоор тохироо хийж, эхний байдлаар түрээслэж байгаад худалдаж авахдаа түрээсийн хугацаанд төлсөн мөнгөө хасуулан худалдаж авахаар тохирон гэрээ байгуулсан байна. Мөн “Оюут хясаа” групп нь гэрээ байгуулахдаа мэргэжил олгох сургалтын үйл ажиллагаа явуулдаг тул хамгийн багадаа таван жилээр байрших шаардлагатай. Олон оюутантай болохоор байршлаа ойр ойрхон солих нь бидний бизнест сөрөг талтай гэдгээ гэрээндээ тусгажээ. Ингээд гэрээ хийсэн “Оюут хясаа” групп нь дөрвөн давхар бүхий Хера бизнес төвийн барилгын заалыг анги танхим болгож, сургуулийн зориулалтаар засварлахад 200 гаруй сая төгрөг зарцуулжээ. Гэтэл Барилга технологийн коллеж буюу Мэргэжил олгох сургалтын төв нь төрийн бус өмчийн сургалтын байгууллага учраас төрөөс олгодог хувьсах зардал хугацаандаа олгогдоогүйгээс түрээсийн төлбөрөө цагт нь өгч чадахгүй байж. Харин “Хера холдинг” ХХК нь үүнээс болж сургалтын төвийн хаалгыг яг санхүүжилтээ босгодог үеэр буюу оюутны элсэлтийн үеэр лацадсан байна. Тэгээд ч зогсоогүй, байраа буцааж авахыг хүсэн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Уг нь түрээслэгч байгууллага санхүүжилтээ олж л байвал “Хера холдинг”-т ашигтай баймаар. Гэвч тэгсэнгүй. Шүүхээр асуудлаа шийдүүлж, бизнес төвийн байраа буцааж авснаар “Оюут хясаа” групп хохирч үлджээ. Түрээсээ хугацаанаас нь хоцроосон хэдий ч нөхөн төлж. Гэвч “Хера холдинг” ХХК гэрээгээ хэдийнэ цуцалчихсан. Бас засварт зарцуулсан 200 гаруй сая төгрөгөө авч чадаагүй, дээр нь элсэлтээр авах байсан оюутан ч үгүй, сургуулийн байр ч үгүй хоосон хоцорч луйвардуулжээ. Тиймээс “Хера холдинг” ХХК-иас засвар үйлчилгээний зардалд 128.326.700 төгрөг, элсэлтийн квотын зөрүү гэж 402.015.250 ытөгрөг, сургалтын төлбөрийн зөрүүнд 192.290.000 төгрөг гээд нийтдээ 722.631.950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаад өнгөрсөн байна.

Энэ мэт увайгүй үйлдлийг хийжээ, Хассуурийн Ганхуяг. Зах зухаасаа л энэ. Илүү их “но “ гарахыг ч үгүйсгэхгүй. Хугацаа нь дууссан шар айргийг засварлаад зарж байгаа хүнд хүний амь нас ямар үнэ цэнтэй байх вэ. Хүнд зарахаар тохироод гэрээ хийчихсэн хойноо эргүүлээд шүүхдээд авч байгаа хүнд мөс чанар гэж байх уу.
Гэтэл УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: “Хассуурийн Ганхуяг гэдэг хувь хүнийг би нэлээн олон жилийн өмнөөс мэднэ. Хэн нэгэн хүн Хассуурийн Ганхуягийг нэг үгээр тодорхойл гэвэл би идэвх оролцоо гэж хэлнэ. Амьдралынх нь бүхий л цаг үе маш идэвхтэй өрнөсөн хүн, бизнесийн салбарт ч маш их амжилттай ажилласан Олон улсын түвшинд дэлхийн хэмжээний сүлжээ зохион байгуулж ажиллахдаа ч бас мундаг туршлагатай залуу. Х.Ганхуяг МАН-аас нэр дэвшигч болж, тэр дундаа сэхээтний гэдэг тодотголтой БГД-т нэр дэвшиж байгаа нь туйлын чухал юм. Энэ бол алдаж болохгүй сонголт “ гэсэн байх юм. Хугацаа нь дууссан шар айргийг импортолж оруулж ирээд хуурамч шошго нааж, их хэмжээгээр иргэддээ зарахыг бизнесийн салбарт маш амжилттай ажилласан гэж дүгнэж байгаа юм уу. Бас алдаж болохгүй сонголт гэчихжээ. Уучлаарай, Баянголчууд биднийг “Сэхээтний” гэх мэт сүржин үгээр хөөргөж байгаад алуулах сонголт хийлгэх гэж хичээж байх шиг.
“Эрдэнэ” мэт саналыг минь энэ удаа авна гэвэл эндүүрчээ, Хассуурийн Ганхуяг аа! Хассуурийн Ганхуягт саналаа өгч байсан хайран он жилүүд минь гэж харамсмааргүй байна шүү.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com