Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
С.Баясгалан: АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн 19 сая ам.долларыг Хэнтий аймагт зарцуулна

Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хамтарсан Их Түмэн голын санаачилга (Greater Tumen Initiative) төслийн Аялал жуулчлалын удирдах зөвлөлийн 12 дугаар хуралдаан, Их Түмэн голын бүс нутгийн аялал жуулчлалын брэнд хөгжүүлэлт сэдэвт хурал боллоо. Анх 1995 онд, ИТС-ийн гишүүн орнуудын засгийн газар нь энэ бүс нутийн эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны механизмыг байгууллахаар харилцан тохиролцож гарын үсэг зурсан байдаг. Ялангуяа тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, байгаль орчин зэрэг салбарыг тэргүүлэх чиглэл болгон анхаарч ирсэн. Энэ удаагийн удирдах зөвлөлийн хуралд ОХУ, БНХАУ, БНСУ, МУ-ын төлөөлөл, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, олон улсын Камелион стратежис компанийн төлөөлөл оролцож гишүүн орнуудын аялал жуулчлалын төлөв байдал, чиг хандлага, хөгжүүлэлтийн талаар харилцан санал солилцож байна.Манай улсын хувьд аялал жуулчлалын салбар жил ирэх тусам хөгжиж буй бөгөөд 2020 онд манай улс сая жуулчин хүлээн авахаар ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор аялал жуулчлалын чиглэлээр төрөөс баримтлах бодлого, түүний хэрэгжилт дээр ихээхэн анхаарал хандуулж буй юм. Түүнчлэн Монгол Улс түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь олон улсад сурталчлах, жуулчдыг татах томоохон алхам болно гэж үзэж буй юм. ОХУ, БНХАУ, БНСУ болон Монгол Улсуудын хооронд “Их Түмэн голын санаачилга” төслийн хуралдаан болж, Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээлээр авсан 38 сая ам.долларын 19 сая ам.доллароор Хэнтий аймгийн Дадал суманд “Мянганы суут хүн Их Эзэн Чингис Хаан” төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

 

Энэхүү бүс нутагт Монгол Улсын зүүн гурван аймаг, ОХУ-ын Приморск муж, БНСУ-ын зарим хотууд, БНХАУ-ын хэд хэдэн мужууд хамрагдаж байгаа юм. Дээрх дөрвөн улс хамтран өөр өөрсдийнхөө зорчих жуулчдыг энэ бүс нутагт төвлөрүүлж чадсанаар бусад улсуудыг ч татах бүрэн боломжтой юм.

 

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалангаас тодрууллаа.

 

-“Их түмэн голын санаачилга” төслийн гол зорилго юу вэ?
-Их түмэн голын санаачилга төсөл маань дотроо олон дэд хөтөлбөртэй. Үүний нэг нь аялал жуулчлал юм. Зүүн хойд Азийн нэгдсэн том брэнд болохыг зорьж байна. Нэг улсаасаа эхлээд дөрвөн улсаа тойрох аяллыг бий болгоё гэдэг дээр НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас зөвлөгөө авч ажиллаж байна. Өөр өөрсдийнхөө зорчих жуулчдыг энэ бүс нутаг руу чиглүүлье, Нөгөөтэйгүүр бусад улс орны жуулчдыг эх орон руугаа татах зорилготой.


-Их Түмэн голын бүсэд Монгол улсын аль аймгууд харьяалагдаж байгаа вэ?
-Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгууд хамаарч байгаа. Монгол Улсын аялал жуулчлал Хангай болон төвийн хэсгүүдэд илүү хөгжсөн учраас жуулчид тийшээ татагддаг. Зүүн аймгууд аялал жуулчлалын салбарын үр өгөөжийг хүртэж чадахгүй байгаа юм. Энэ тал дээр засгийн газраас анхаарч ажиллаж байна.


-Их Түмэн голын төслийн хүрээнд ямар ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа вэ?
-Монгол Улсын Засгийн газраас 2018 онд 5.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймагт гурван аялал жуулчлалын цогцолбор барих ажлыг эхлүүлээд байна. Сая зургаан сарын 13-өдөр Азийн хөгжлийн банк Монгол Улстай гэрээ байгуулсан. Энэ хүрээнд тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төслийг эхлүүлээд байна. Түүний 19 сая ам.доллароор Хэнтий аймгийн Дадал суманд “Мянганы суут хүн Их Эзэн Чингис Хаан” гэсэн таван жилийн хугацаатай төслийг эхлүүлж байна. Мөн Дорнод аймагт хил орчмын аялал жуулчлалын цогцолбор барих ажлыг эхлүүлж байгаа.


-Жуулчдыг авчрах тал дээр ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ?
-Дорнод аймгийн нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгох тал дээр ажиллаж байна. Ингэснээр зүүн бүсэд аялах жуулчид Улаанбаатарт биш шууд Дорнод аймагт буух боломжтой юм. Энэ нь цаашлаад олон улстай харилцах гүүр болох ч боломжтой.


-Энэ төслөөс Монгол улс ямар үр ашиг хүртэх боломжтой вэ?
-Монгол улсыг гадаад орнуудад нэгдсэн бодлоготойгоор сурталчлах ажлыг жил бүр зохион байгуулдаг. Энэ ажлын үр дүнд 2018 онд Монгол Улс анх удаа хагас сая жуулчин хүлээж авсан. Тэдгээр жуулчдаас дотоодын эдийн засагт 1.5 их наяд төгрөгийн орлого оруулсан байгаа. Мөн энэ салбараас 35 мянган ажлын байрыг шууд бий болгож байна. Гэхдээ энэ салбарын одоогийн хөгжлийг эрчимжүүлэх замаар засгийн газраас 2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээж авах зорилтыг тавьсан. Энэ жуулчдаас жилд дотоодын эдийн засагт 2.7 их наяд төгрөгийн орлого оруулахыг зорьж байна. Ажлын байрыг 70 мянгад хүргэж ажилгүйдлийн асуудлыг аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар шийдвэрлэх боломжтой болох юм.

-Монгол улсад ирсэн жуулчдад тулгардаг асуудал бий юу?
-Долоон сард л гэхэд Монгол улсад 100000 орчим жуулчид ирдэг гэсэн судалгаа гарсан. Баяр наадмыг үзэх гэж ирж байгаа жуулчдыг нээлтийн үйл ажиллагаанд бүрэн хамруулж чадахгүй байгаа. Жуулчдад зориулсан суудал ердөө л 1500 байдаг нь эргээд жуулчдыг алдах ч эрсдэл бий болгож байна.


-Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Энэ жилээс эхэлж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас үндэсний соёл амралтын хүрээлэнд долоон сарын 11-ний өдрийн 21:00 цагаас жуулчдад зориулсан арга хэмжээ болох юм. Энэхүү арга хэмжээн дээр наадмын нээлтэд тоглогдсон номеруудыг шөнийн хөтөлбөрт оруулж баяжуулах юм. Тэгэхээр нээлт үзэж чадаагүй жуулчид тэнд очиж үзэх боломжтой. Энэ хөтөлбөр зөвхөн англи хэл дээр явагдана.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com