Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
УХААН ЗАРЖ СОНГОНО ОО гэдэг
УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. Монгол түмэн ирэх дөрвөн жилд монгол төрийн жолоог барих түшээдээ сонгоно. Хэдийгээр ирэх дөрвөн жил гээд байгаа ч цаашлаад энэ улс орон, хүн, ард, хүүхэд багачуудын ирээдүйг сонгоно гэсэн үг. Тун их ухаан зарж, олон талаас нь бодож тунгааж хариуцлагатай,сонгох хэрэгтэй гэсэн үг.
Монголчууд сонголтдоо тун хариуцлагатай хандаж ирсэн ухаалаг ард түмэн. Үүнийг олон зүйлээр жишээлэн хэлж болох боловч нутгийн ахмад малчин нэгний яриаг эргэн дурсах минь.
“Буух нутаг сонгоно гэдэг зүгээр нэг нуур ногоог нь хараад “энд буучихъя” гээд хөсгөө зогсооогоод гэрээ барьчихдаг юм биш. Цаг зуншлага сайхан байлаа гээд хонь малын идэш бэлчээрээс гадна урт хөлтэй бод малынхаа бэлчээрийг бас бодолцож харах ёстой. За тэгээд гэрээ хаана барих вэ, ус худгаасаа хэдий зайтай юм. Өглөө оройдоо дээр нь гарч мал хуйгаа дурандах овоотой юу, ботго тугал уях бут бударганатай эсэх, мал малын бэлчээртэй ч гэрийн ойр хурга ишигний идэштэй юу гээд олон юмыг харж байж нутаг үздэг буух газраа сонгодог юм. Ядаж л хүүхэд эмэгтэйчүүд яваад далдхан суугаад бие засчих жалга судаг, бут дэрстэй юм уу гэдгийг харах хэрэгтэй шүү дээ” гэж нутгийн тэр буурай ярьж байж билээ.
Гэтэл бид одоо нэг зун намар, хавраар буугаад хэд хоногийн дараа нүүгээд явах нутаг үзэж, буурь сонгох гэж байгаа биш. Өмнө хэлсэнчлэн дөрвөн жил улс орны жолоо атгаж төр барих хүмүүсийг, цаашлаад улс орны минь энэ зууны хөгжлийн чигийг тодорхойлох Монгол Төрийг сонгох гэж байна. Тэгэхээр бид жинхэнэ монгол ухаанаар нарийн бодож алсын хараатай сонголт хийх хэрэгтэй болж байна гэсэн үг.
Өнөөдөртөө таны, танай гэр бүлийнхний амьдрал болоод байж болно. Хэн нэг хүн, аль нэг нам өөрийг тань өнөөдөр, магадгүй дөрвөн жил ивээж, харж үзэж сайхан амьдруулж байж болно. Гэхдээ энэ нь хэдий удаан үргэлжлэх бол.....Өнөөдөр сургууль цэцэрлэгт яваа хүүхдийг чинь бас ингэж насан туршид нь харж үзэж явах болов уу.
Нөгөө талаар та өөртөө болж байна гэж бодож байгаа ч өөрөөсөө, өөрийнхөө гэр бүлээс гадна өөрийнхөө таньдаг хөдөөний нэг малчныг, дугаар хороонд амьдардаг ангийнхаа нэг найзын гэр бүлийг, аав ээжийнхээ найз, танил тэтгэврийн нэг хөгшнийг өнгөрсөн дөрвөн жилд яаж амьдарсан, ирэх дөрвөн жилд яаж амьдрах бол гэж бодож үзсэн үү. Өнөөдөртөө өөрөө болж байвал “хар нүднээс хөмсөг гадна” гэдэг шиг хүмүүс ажилгүй орлогогүй, ажил орлоготой нь олсон хэдээ татварт өгчихөөд, талхыг таллаж, мах гурилыг граммлан, төмс лууванг ширхэглэн авч, хүнсний дэлгүүр мухлагуудад айл өрхийн өрийн данс зузаарсаар байгаа нь танд, монгол улсын ирээдүй хойчид огт хамаагүй юу.
Танд өчигдөр, өнөөдөр хэн нэгэн 20, 50, бүр 100 мянган төгрөг өгсөн, эсвэл маргааш өгч магадгүй. Тэр мөнгөөр та, танай гэр бүл хэд хоног “хангалуун” амьдрах вэ. Өнөөх “маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг” гэгчээр ирэх дөрвөн жил, цаашдын хойш ирээдүй хамаагүй, өнөөдөр халаасанд орж байгаа хэдэн төгрөг чухал уу.
Төрийнхөө сүлдэнд залбирч, төрөө дээдэлдэг та өмнөх дөрвөн жилд ямар төртэй байсан бэ, цаашид ямар төртэй байхыг хүсч байна вэ. Төрийн нэг түшээ, албан тушаалтан нь хууль шүүхэд дуудагдаж, орон шоронд орж түүний өмнөөс та нүүр улайн халаглах ямар вэ.
Та, танай гэр бүл найз нөхдийнхөө дунд ямар нэр хүндтэй байдаг вэ гэдэг шиг таны сонголт улс орны минь дэлхий дахин дахь нэр хүндтэй салшгүй холбоотой. Дэлхийн улс орнууд, олон улсын хамтын нийгэмлэг та бидний эх орныг минь яаж хэрхэн харж байгаа вэ. Өчигдөр хэрхэн харж дүгнэж байсан, цаашид яаж харж дүгнэх бол.
“Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн”, “социалист хамтын нөхөрлөлийн идэвхтэй нэг орон” гэдэг нэр томъёо хэдийнээ хоцрогдчихоод өнөөдөр улс орнуудыг эдийн засгийн өсөлт нь, гадаад өр нь хэдий юм, зээлжих зэрэглэлээр хаана явна, ард түмний нь амьдрал ямар, нэг хүнд ногдох орлого нь хэд, авлига, албан тушаалын хэргээр ямар байна зэргээр үнэлж улс орнууд харьцаж харилцдаг болоод байгаа. Энэ бүхэн өнгөрсөн жилүүдэд ямар байсан, хойшид ямар байх бол.....
Энэ бүхэн таны сонголтоос шууд хамааралтай.
Монгол төрийн сонгууль гэдэг нэг зун, намар, өвөл хавар буугаад нүүж одох нутаг биш, энэ бол Монгол Улс, танай аймаг, танай сум, багийн, таны, таны эцэг эх, үр хүүхэд, танил нөхдийн ирээдүйн төлөөх хариуцлагатай сонголт.
 
ТАНЫ СОНГОЛТ МЭРГЭН БАЙГ ЭЭ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com