Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Сонгуулийн дараа ямар амьдрал биднийг хүлээж байна вэ

 Эрх баригчид эдийн засгийн хямралын эх үүсвэрийг тавьчихлаа. Тэд цар тахлаар далимдуулан улс төр хийж, худалдаа, үйлчилгээний бүхий л салбарт хөл хорио тогтоож, экспортыг гацааж орхисон нь хамаг алдагдлын эх үндэс болж байна. Оны эхний улиралд 10.7 хувиар агшсан Монголын эдийн засаг сонгуулийн дараа хямралын гүн ангал руу унах болзлоо хэдийнэ хангажээ. Худалдааны салбарын нийт борлуулалт гэхэд 5.4 хувиар агшиж, иргэд аж ахуйн нэгжүүд 280 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээв. Тус салбарт ажиллаж байсан олон мянган иргэн өнөөдөр ажилгүй, орлогогүй болжээ. Дахиад л статистик авч үзье. Нийтийн хоолны салбарын орлого нэгдүгээр улиралд 2.8 тэрбум төгрөгөөр буурчээ. Аялал жуулчлалын компаниуд цөм алдагдалд орж, зочид буудлын салбарын орлого 42.9 хувиар буюу үйл ажиллагаагаа бараг хоёр дахин хумьжээ. Эдгээр салбарт ажиллаж байсан хүмүүс ажилгүйчүүдийн эгнээнд шилжив. Цар тахлын эдийн засаг болон бизнест үзүүлж буй сөрөг нөлөөг даван туулах гэж зүдэрч байсан бизнес эрхлэгчдэд эрх баригчид хаалт тавьсаар. Хариу үр дүнд нь эдийн засаг 10.7 хувиар агшсан нь гүнзгий хямралын дохио болов. Цар тахлаас сэргийлэх нэрийн дор давхар эдийн засгаа ч хямрааж, эргэж сэргэх хамаг боломжийг нь хааж дөнгөлөө. Улсын төсвийн алдагдал талийж байна. Үүнийг хязгаарлах арга хэмжээг эрх баригчид шуурхай авах бус харин ч нэрмээс болж байна. Эдийн засаг агшиж, төсвийн орлого тасалдаж байхад төсөвт тодотгол хийх бус үрэлгэн зардлаа улам өөгшүүлсээр. Өрөөгөө тохижуулж, унаагаа солих зэргээр татвар төлөгчдийн мөнгөөр өнгөрсөн дөрвөн жилийн турш эрх баригчид ханаж цадахгүй тансаглалаа. Уул уурхай болон уламжлалт мал аж ахуйн салбарт бүхнээ даатгасан Монгол Улсын эдийн засгийг залж чиглүүлэх, засах бодлогыг Ардын намын Засгийн газар хэрэгжүүлж, хэвшүүлж чадсангүй.


Ам.долларын ханш эдийн засаг ямар байдалд орсныг илэрхийлнэ. Ийм атал тоож байгаа юм алга. Байх ёстой үзэгдэл мэт эрх баригчид хэнэггүй хандсаар. Азийн хөгжлийн банкны шинэ тооцооллоор 2.1 хувь болж, эдийн засаг 2-3 дахин хумигдахаар байна. Дэлхийн банк манай улсад өгсөн эдийн засгийн өсөлтийн таамгаа бууруулж, 1-2.4 хувь болгосон. Өмнө нь 5.6 хувиар өснө гэж таамаглаж байсан. Олон улсын байгууллагуудын дээрх таамгаас ч илүү хүнд цохилт нь манай улс сонгуулийн дараа амсахаар байна. Сонгуулийн дараах Монголын амьдрал бүрхэг, бүүдгэр талдаа хэлбийнэ. Төсвийн болон бусад байгаа нөөц боломжоо эрх баригчид зөвхөн сонгуульд зориулж, эдийн засгийг тамирдуулж байна. Сонгуулийн дараа амьдрал үргэлжлэх атал эдийн засгаа сүйрүүлж байна. Төсвийн алдагдал түүхэнд байгаагүйгээр нэмэгдэж, 4-5 их наяд төгрөгт хүрч болзошгүй нь. Учир нь, 13.9 их наяд төгрөгийн зардалтай төсөв эрх баригчид баталсан нь эдийн засаг цар тахлаас ч өмнө хямрах учир шалтгаан болсон билээ. Ийм төсөв баталж байгааг эдийн засагчид шүүмжилж байсан. Ажилгүйдэл, ядууралд улсаараа энэ дөрвөн жилийн хугацаанд эзлэгджээ. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын судалгаагаар 200 гаруй мянган хүн ажилгүйдлын эгнээнд шилжихээр байна. Үүнийг бодлого тодорхойлогчдод хувийн хэвшлийнхэн сануулж, анхааруулсан ч чихэн дүлий, нүдэн балай сонгуультай золголоо.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com