Б.Саруул
- 450 сая ам.долларын татвар Монгол Улсад төлсөн үү? -
“Чингис бонд”-ын 1.5 тэрбум ам.доллартой тэнцэхүйц их хэмжээний мөнгөөр МАН Монголын ард түмний өмч болох орд газрыг нууцаар зарсан нь илэрлээ.
1.5 тэрбум ам.доллар бол Монгол Улсын ДНБ-ий 17 хувьтай тэнцэх хэмжээний их мөнгө. “Чингис бонд”-ын зээл муу хэлэгддэг ч аймгийн төвүүдийг холбосон авто зам, “Гудамж” төсөл, шинэ төмөр зам төсөл, “Боинг-767” онгоц худалдаж авсан. Эгийн гол, Тавантолгойн цахилгаан станц, Нийслэлийн инженерийн шугам сүлжээ, үндэсний дотоодын үйлдвэрлэгч нарт, Яармагийн орон сууцны хороололд гээд маш олон томоохон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийж бизнес эрхлэгчдийг дэмжсэн байдаг.
Тэгтэл МАН засаглаж байх хугацаандаа Монголын газар нутаг, орд газрыг гадныханд нууцаар заржээ. Одоо нэгэнт зарагдсан тул манай улсын нутаг дэвсгэр, орд газар Хятадын эзэмшилд очсон гэсэн үг. “Монголын газар нутгаас бурхан гуйсан ч бүү өг” гэсэн үг бий. Зөвхөн илэрсэн ганц баримт энэ. Монголын ард түмэн мэдээгүй байхад газар нутаг, ордыг зарж байгаа эрх мэдэлтэн, МАН-ынхан өөр хэчнээн орд газрыг харийнханд өгснийг таашгүй.
Баримтыг өгүүлье.
МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан олонхоороо засаглаж байх цаг үед намынхаа нөхдийгөө хууль хүчний болон бусад байгууллагыг тэргүүлж байх үеийг далимдуулан хууль хяналт, шалгалтаас мултарч Сэлэнгэ аймгийн нутаг дахь “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн эзэмшлийн ордыг гадныханд зарчихсан байгаа аж. Энэ нь ганц Б.Дэлгэрсайхан гишүүний хэрэг биш бөгөөд 1.5 тэрбум ам.доллароор зарагдсан ордын бусад гэх 17 хувь эзэмшигч дотор манай улсын нөлөө бүхий эрхмүүд байх магадлал тун өндөр.
Социализмын үед бүх нөөцийг тогтоосон Баянголын ордыг 1,5 тэрбум ам.доллар буюу “Чингис бонд”-той дүйцэхүйц үнээр худалдсан наймааг “Ройтерс” агентлаг 2018 оны нэгдүгээр сард мэдээлснийг уншигч Та бүхэнд баримттайгаар хүргэж байна.
БАРИМТ 1.
“Ройтерс” агентлаг 2018 оны нэгдүгээр сарын 6-нд уул уурхайн тухай бичихдээ 2017 онд “Coral Pearl International Ltd” нь “Iron Ore Mining International” компанийг худалдан авсан тухай мэдээлжээ.
https://www.reuters.com/article/us-m-a-mining-2017-analysis/coal-dwarfs-battery-metals-in-miningdeals-despite-war-on-pollution-idUSKBN1EU1LU
БАРИМТ 2.
Энэ наймаагаар “Iron Ore Mining International” компанийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Li Xiaoming болон Борхүүгийн Дэлгэрсайхан нар эхлээд 53 хувиа 2017 оны гуравдугаар сарын 13-нд 819 сая ам.доллароор, дараа нь 43.7 хувиа 2017 оны гуравдугаар сарын 21-нд 675 сая ам.доллароор тус тус “Wang Tai Holdings” Ltd компанид нийтдээ 1.5 тэрбум ам.доллароор зарсан гэсэн байна.
http://files.chinagoabroad.com/Public/uploads/content/files/201704/ChineseMAReport.pdf?fbclid=IwA R3FNVzB-v24BinElUcJXj5q87UEHejSqIuOxtelf-oy1ikCPy3Yqtn7TGU
БАРИМТ 3.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы Хөрөнгө орлогын мэдүүлэгт 2017 оноос хойш “Болдтөмөр Ерөө Гол” ХХК эзэмшлээс нь алга болсон байна.
http://www.xacxom.iaac.mn/?last_name=%D0%91%D0%BE%D1%80%D1%85%D2%AF%D2%AF&org_id= &org_names=&first_name=%D0%94%D1%8D%
D0%BB%D0%B3%D1%8D%D1%80%D1%81%D0%B0%D0%B9%D1%85%D0%B0%D0%BD&position_name=&year=
БАРИМТ 4.
Энд дурдагдсан “Wang Tai Holdings” Ltd нь Хонконгийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй БНХАУ-ын компани юм байна.
https://www1.hkexnews.hk/listedco/listconews/sehk/2017/0313/ltn20170313969.pdf?fbclid=IwAR18J1 Sf1_SzcDT13ScFKtGdh5gvs8s4ztOVvHkQDUWvtwxZiMIIODFuxvY
Энэ 2017 оны нэгдүгээр сарын 11-нд гарсан мэдээллийн 31 дүгээр хуудсанд “Iron Ore Mining International” компанийн нийт хувьцааны 66 хувийг БНХАУ-ын иргэн Ли, 17 хувийг Б.Дэлгэрсайхан эзэмшдэг ба үлдсэн 17 хувийг нь бусад эзэмшигчид гэж тодорхойгүй бичжээ.
БАРИМТ 5.
Худалдан авсан “Coral Pearl International” Ltd гэдэг нь БНХАУ-ын “Wang Tai Holdings” Ltd компанийн охин компани бөгөөд “British Virginia Islands”-д бүртгэлтэй юм байна. “Wang Tai Holdings” Ltd нь 2018 оны есдүгээр сарын 24-нд нэрээ албан ёсоор “Moody Technology” болгож өөрчилснийг Блүүмбэрг мэдээлсэн байна.
БАРИМТ 6.
Одоо “Iron Ore Mining International” компани нь “Moody Technology”-ийн 100 хувь охин компани болсон байна.
БАРИМТ 7.
“Ройтерс” агентлагийн мэдээлсэн 1.494 тэрбум ам.долларын наймаагаар БНХАУ-ын Ли нь 66 хувь буюу 986 сая ам доллар, Б.Дэлгэрсайхан 17 орчим хувь буюу 254 сая ам доллар, бусад этгээдүүд мөн 17 хувь буюу 254 сая ам.долларын орлого олсон нь харагдаж байна.
БАРИМТ 8.
“Wang Tai Holdings” Ltd компанийн 2017 оны нэгдүгээр сарын 11-ний Хонконгийн Хөрөнгийн Биржийн сайт дээр гарсан мэдээллийн 14 дүгээр хуудсанд тус “Iron Ore Mining International” нь 860 сая ам.долларын барьцаанд буюу өрөнд байгаа тухай бичсэн байна.
БАРИМТ 9.
Б.Дэлгэрсайхан нь Швейцарийн Холбооны Улсын (ШХУ) шүүхэд шалгагдаж, 2017 оны тавдугаар сарын 24-ний Б.Дэлгэрсайханы Швейцарь дахь дансанд байсан 1.85 сая ам долларыг битүүмжилжээ.
Б.Дэлгэрсайханы өмгөөлөгчид удаа дараа давж заалдсанаар Швейцарийн Холбооны улсын Дээд шүүх 2018 оны гуравдугаар сарын 2-ны өдөр эцсийн шийдвэрээрээ Анхан болон Давж заалдах шатны шийдвэрүүдээ улам бататган Б.Дэлгэрсайханыг мөнгө угаасан, хээл хахууль авлигал өгснийг бүх үйлдлүүдээр нь эцэслэн тогтоожээ.
ШХУ-ын Дээд шүүхийн 2018 оны гуравдугаар сарын 2-ны шийдвэр:
https://www.bger.ch/ext/eurospider/live/fr/php/aza/http/index.php?lang=fr&type=show_document&h ighlight_docid=aza%3A%2F%2F02-03-2018-1B_258-2017&fbclid=IwAR01jQUCwM6Mjkx0nUQgnIgEDuq6Eh_5BEeoQouHYT6XkF354JKh3qDr0I
Сэлэнгэ аймаг дахь Баянголын ордыг зарсан Ли, Б.Дэлгэрсайхан нар
450 сая ам.долларын татвар Монгол Улсад төлсөн үү?
Энэ бүх баримтуудаас үзэхэд дараах асуултууд урган гарна. Сэлэнгэ аймгийн Ерөө голын нутаг дэвсгэрт байрлах орд газар нь Монгол Улсын стратегийн ордод зайлшгүй багтах хэмжээний баялагтай бөгөөд стратегийн жагсаалтаас зориуд хасуулсан гэх хардлага төрөхөөр. Учир нь Швейцарийн Холбооны шүүхээс энэ тухай хэргийн материалд дурдагдсан байдаг бөгөөд тухайн үеийн сайдад хахууль өгсөн байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгасан байдаг.
Сэлэнгэ аймаг дахь Баянголын орд буюу “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн 66 хувийг БНХАУ-ын иргэн Ли, харин Б.Дэлгэрсайхан 17 хувийг эзэмшдэг байсан бол үлдсэн 17 хувийг бусад гэх ямар иргэн, хуулийн этгээдүүд эзэмшдэг байсан бэ гэдэг асуулт гарч ирж байна.
Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын татварын тухай хуулиар тусгай зөвшөөрөл бүхий компанийн хувьцааг шилжүүлэхэд 30 хувийн татвар төлдөг байсан. Энэхүү 1.5 тэрбум ам.долларын 30 хувийг тооцвол 450 орчим сая ам.долларын татварыг Ли овогт болон Б.Дэлгэрсайхан, бусад этгээдүүд Монгол Улсад төлсөн үү?. "Самурай бонд"-ын зээлтэй тэнцэхүйц хэмжээний буюу 400 сая ам.доллароос давсан татвар Монгол Улсад ороогүй байгааг хэн нууж дарагдуулсан бэ. Энэ их хэмжээний наймаа МАН-ыг сая засаглаж байхад буюу 2017 оны тавдугаар сард явагдсан байдаг.
Монголын газар нутаг дахь баялаг эрх мэдэлтэн, улстөрчид бүлэглэн нийлж зарж, оффшорын дансанд аваачиж хийсэн байхад Монгол Улсын 3,2 сая иргэнд, Монгол Улсад яг юу ногдсон бэ?
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн захирал асан одоогийн Хятад-Монголын парламент хоорондын хамтын ажиллагааны бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан МАН-аас нэр дэвшиж, УИХ-д дөрвөн жил суухдаа Монголын хоймор дахь уул усыг 1.5 тэрбум ам.доллароор хятадуудад нууцаар зарчихсан юм чинь нэг мэдэхэд Монголын 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутгийг 3.2 сая хүнтэй нь барьцаалаад зарчихсан байх вий гэсэн болгоомжлол өөрийн эрхгүй төрөхөөр байна.
Монголын төмөр замаар өдөр шөнөгүй урагшаа хүдэр зөөгөөд байгаа “Болдтөмөр Ерөө Гол” гэсэн бичигтэй Монголын төмөр замаас ч их буюу гурван мянган ширхэг вагонууд одоо бүгд хятад эзнээсээ шинэ хонконг эзэн рүүгээ шилжиж очсон болов уу?
“Wang Tai Holdings” Ltd компанийн 2017 оны нэгдүгээр сарын 11-ний Хонконгийн Хөрөнгийн биржийн сайтад тавьснаар уурхайг 860 сая ам.долларын барьцаалагч нь “Bank of China”, “China Invetsment Corporation” хоёроос гадна Хятадын өөр ямар ямар банкууд байгаа вэ? Швейцарийн Холбооны улсын Дээд шүүх 2018 оны гуравдугаар сарын 2-ны өдөр эцсийн шийдвэрээрээ Б.Дэлгэрсайханыг мөнгө угаасан, хээл хахууль авлига өгснийг бүх үйлдлүүдээр нь эцэслэн тогтоогдоод байхад Монгол Улс Б.Дэлгэрсайхантай холбоотой хэргүүдийг яагаад шалгахгүй хаагаад байх сонирхолтой байна вэ?
Хэрэв Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд авлига өгч нуун дарагдуулсныг шударгаар тогтоочихвол социализмын үед иж бүрэн хайгуул хийгдсэн Баянголын төмрийн (стратегийн ордод оруулаагүй) ордын 34-өөс дээш хувь нь Монголчуудын мэдэлд буцаж ирэх үү, одоо.
Хамгийн ноцтой нь, Хятадын цэргийн шинэчлэгдсэн номлолд гадаад дахь өмч, иргэнийхээ эрх ашгийг хамгаалахын тулд цэргийн хүч ашиглаж болно гэсэн заалт тусгагдсан байдаг.
Гадаад дахь өмч Сэлэнгэд байгаа 90 км төмөр зам, Баянголын орд (Болдтөмөр Ерөө Гол) ХХК-аа хамгаалах нэрээр жинхэнээсээ вагоноор танкаа оруулж ирээд тужийн нарсыг минь туучин байж, 100 жилийн дараа дахиад хойморт маань эзэн болоод суучих вий дээ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН