Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Коронавирусийн халдвар долоогоор нэмэгдлээ

ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдөр хийсэн шинжилгээгээр нэмж долоон хүнд коронавирусийн халдвар илэрснийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. 

Тэрбээр хэлэхдээ "Зургаадугаар сарын 21-ний өдөр гурван лабораторид нийт 359 шинжилгээ хийхэд 352 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин долоон хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, Нурсалтан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээ болон Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр болон Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг жолоочид халдвар илэрлээ. Халдвар илэрсэн иргэд 6, 11, 12, 29, 38, 39, 63 настай. Хүйсээр нь харвал зургаа нь эрэгтэй, нэг нь эмэгтэй.

Мөн өнөөдөр долоон хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна. Эдгээрээс хоёр нь жирэмсэн эмэгтэй, гурав нь оюутан юм. 19-45 насны эдгээр иргэд 17-49 хоног эмчилгээ хийлгэсэн.

Ингээд батлагдсан тохиолдол нийт 213, үүнээс эдгэрсэн 153 иргэн байна. Одоогийн байдлаар эмчилгээнд 60 хүн байгаа. Биеийн байдлыг үнэлбэл 53 нь хөнгөн, долоо нь хүндэвтэр байна.

ХӨСҮТ-өөс эмчлэгдэн гарч байгаа хоёр жирэмсэн эмэгтэйн нэг нь төрөх тун дөхсөн учраас сувилал руу шилжихгүй. ХӨСҮТ-д хүүхдээ төрүүлнэ" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com