Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Сонгогч та саналаа хэрхэн өгөх вэ?

Сонгуулийн ерөнхий хорооноос бэлтгэсэн сонгогчдод зориулсан зөвлөм­жийг уншигч та бүхэнд хүргэж байна.
-Сонгогч та саналаа өгөхдөө иргэний үнэмлэхтэйгээ очих бөгөөд гарын хурууны хээгээ даран, өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчийн нэрийн жагсаалтын цахим хувилбартай таарч байгаа эсэхийг тулган, шалгуулаад сонгогчийн бүртгэлийн хуудсаа хүлээн авна. Бүртгэлийн хуудсаа хүлээн авсан сонгогчид саналын хуудас өгнө.
-Сонгогч та саналын хуудас авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргана. Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглодог.
-Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж (саналын хайрцаг)-д хийхээс өмнө энэ тухайгаа мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа гаргах боломжийг хуулиар олгожээ.
Тухайн тойрогт ногдсон мандатын тооноос хэтрүүлэхгүйгээр нэр дэвшигчийн өмнөх зуйван дугуйг дүүргэж будаарай
•Сонгогч та саналаа өгөхдөө тухайн сонгуулийн тойрогт ногдсон мандатын тооноос хэтрүүлэлгүйгээр нэр дэвшигчийн нэрийн өмнөх зуйван дугуйг бүрэн дүүргэж будаарай.
•Та хэдэн хүний төлөө санал өгөх боломжтойг саналын хуудасны дээд хэсэгт байрлах заавар болон санал бэлтгэх бүхээгт байрлуулсан зааварт тодорхой заасан байгаа тул сайтар уншиж танилцах хэрэгтэй.
•Саналын хуудсанд илүү тэмдэглэгээ хийсэн, санамсаргүйгээр бусад хэсэгт зураас үүсгэсэн зэргээс болж санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг автоматаар буцаадаг.
•Саналаа тэмдэглэхдээ дутуу будах, цэглэх, зөв юм уу хэрээс тэмдэг хийх зэргээр тэмдэглэвэл таны санал тоологдохгүй хүчингүй болох магадлалтай гэдгийг анхаараарай.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com