Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Чойр, Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүд чиглэлд төмөр замын гарам эвдэрсэн тул зорчигчдыг автобусаар тээвэрлэж байна

Хүчтэй аадар бороо орсны улмаас автозам, замын байгууламжууд үерт автаж эвдэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор УБ-Мандалговь, УБ-Өндөрхаан, УБ-Чойр чиглэлийн автозамын байгууламжийг 2020 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн 15:00 цаг хүртэл хүртэл түр хааж, автотээврийн хөдөлгөөнийг зогсоогоод байна.

Дээрх чиглэлүүдэд зорчиж байсан 82 зорчигчдыг суурин газарт аюулгүй, тав тухтай байршуулах ажлыг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ даатгалын байгууллагууд болон тээвэр зохицуулагч нартай хамтран зохион байгуулж байна.

Мөн Чойр, Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүд чиглэлд төмөр замын гарам эвдэрч галт тэрэгний хөдөлгөөн саатсан тул тус үйлдвэрийн газраас автобус гарган зорчигчдыг саадгүй тээвэрлэх ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам болон УБТЗ-тай хамтран зохион байгуулж байна гэж Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com