Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Тоолоод, лацдаж хүлээлгэж өгсөн саналын хуудсыг өнөөдөр дахин тоолжээ

УИХ –ын сонгуулийн саналын хуудсыг дахин тоолох ажиллагаа Баянзүрх дүүргийн санал авах байруудад өнөөдөр боллоо.

УИХ-ын 23-р тойргийн санал авах 10 дугаар хэсгийн ахлагч Б.Эрдэнэчимэг “Тойргийн хорооноос санал авах байрыг хариуцаж буй н.Энх-Очир гэдэг хүнээс саналын хуудсыг дахин яаралтай тоолж ирүүлнэ үү гэсэн заавар ирсэн. Үүний дагуу намуудын ажиглагч нарыг дуудан саналын хуудсаа тоолж, лацдаад дууслаа. Манай санал авах байр 2250 ширхэг саналын хуудас авсан. Тоолох явцад ямар нэгэн зөрүү гараагүй” гэлээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 61.3-т “Саналын хуудас хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах үйл ажиллагааны хамгаалалтыг  цагдаагийн болон төрийн тусгай хамгаалалтын асуудал эрхэлсэн  байгууллага хариуцах бөгөөд тагнуулын асуудал эрхэлсэн байгууллага хяналт тавьж ажиллана” гэж заасан байдаг юм.

Гэтэл саналын хуудас тоолох үйл ажиллагаанд тагнуулын байгууллагын төлөөлөл оролцоогүй байна.

Энэ талаар Хуульч н.Энхбаяр “Саналын хуудас хэвлэгдээд санал авах байранд ирээд санал өгөөд дуусах бүх үйл ажиллагаа журамлагдан, хуульчлагдсан байгаа. Сонгуулийн ерөнхий хорооноос саналын хуудсыг хэвлэн санал авах байруудад уржигдар тоолж, лацдаад хүлээлгэж өгсөн. Гэтэл өнөөдөр дахин лацыг нь тайлж саналын хуудас тоолж байна. Энэ тоолох ажиллагаанд сонгуулийн хэсгийн хорооны бүх бүрэлдэхүүн цагдаагийн хамгаалалт, тагнуулын ерөнхий газрын хяналтанд явагддаг. Гэтэл энэ тоолох ажиллагаанд тагнуулын газаас хяналт тавьж буй хүн байхгүй байна. Ажиглагч гэх тав, зургаан хүн байна.  Хамгийн гол нь хэний шийдвэрээр ямар үндэслэлээр дахин тоолж байгааг бид мэдэхгүй байна. Тиймээс энэ үйл ажиллагааг хууль зөрчиж байна гэж үзэж байна” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com