Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Шоронгоос УИХ-ын гишүүн болсон ч, шүүх түүнийг буруутай гэж үзлээ

УИХ-ын 2020 оны сонгууль дуулиан шуугиан дагуулсаар шинэ парламентаа бүрдүүлсэн. Монголчууд найм дахь удаагаа сонгууль зохион байгуулж байгаа ч, нэр дэвшигчдээ сонгуулийн сурталчилгааны үеэр шоронд хорьсон түүх өмнө нь байгаагүй юм. Тийм учраас энэ удаагийн сонгууль онцлох содон үйл явдлаар дүүрэн байж, түүхийн дараа дараачийн хуудсыг нэмэн зузаатгаж байна. Шоронд цагдан хоригдсон нэр дэвшигчдээс Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат ганцаараа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Ингэхдээ Сэлэнгэ нутгийн зон олон түүнд итгэл үзүүлж, хамгийн олон санал авч нэгээр гарч ирсэн юм. Ингээд тэрбээр шоронгоос УИХ-ын гишүүн болсон анхны хүн болов. Түүнд шүүхээс авсан таслан сэргийлэх, цагдан хорих арга хэмжээ хүчин төгөлдөр байсан учраас Ж.Эрдэнэбат шинэ танхимдаа бусад гишүүдийн хамт сууж, тангараг өргөж чадаагүй. Түүний холбогдсон хэргийн шүүх хурал долдугаар сарын 2-3-нд үргэлжилж, гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг гэм буруутайд тооцож, ял ногдуулах шүүх хуралдааныг долдугаар сарын 6-нд буюу өнөөдөр хийхээр болсон.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-ын 22.1-3 (3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ) гэж зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг. Нийт 15 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр хүлээн авснаас хойш шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох шүүх хуралдааныг 2020 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 11:00 цаг товлон зарласан боловч шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарын өмгөөлөгч нараас “Хэргийн материалтай танилцах боломж олгож шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү” хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2020 оны долдугаар сарын 02-ны өдрийн 11:00 цагт товлосон юм. Харин хоёр өдөр дараалан хуралдсан шүүх хуралдаанаас түүнийг гэм буруутай гэж үзэж ял ногдуулах хурлын товыг зарлаад байна.
Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж байгаа ч, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат “Төрийн холбогдох байгууллагуудын судалгааг үндэслэн Засгийн газар шийдвэрээ гаргасан. Эл лиценз нь миний хамаарал бүхий компанид ч шилжээгүй, тэгээд ч лицензийг нь авсан компани хайгуул хийхэд нөөц нь тогтоогдоогүй тул улсад буцаан өгсөн байдаг" гэх тайлбар хийж ирсэн юм.
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нь УИХ-ын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан бөгөөд Сэлэнгэ аймгийн иргэд шүүхийн байрны гадаа жагсаж, "Ард түмний сонголтыг хүндэтгэн, Ж.Эрдэнэбатыг чөлөөл" гэдэг шаардлага тавин тэмцэж байгаа.

Долдугаар сарын 2-ны шүүх хурал эхэлсэн даруйд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын зүгээс шинэ өмгөөлөгч авч байгаа тул хэрэгтэй танилцах боломж олгох, шүүгдэгч Б.Отгонбаатарын эрүүл мэнд тааруу тул шүүх хуралдааныг хойшлуулах, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх зэрэг хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авалгүйгээр, хуралдааныг үргэлжлүүлж шийдвэрээ гаргасан юм.

Халдашгүй байдлын дэд хороо: Ж.Эрдэнэбатын бүрэн эрхэд халдсан
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралтай зэрэгцэн УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай холбоотой асуудлыг хэлэлцэн, дүгнэлт гаргажээ. Учир нь, Халдашгүй байдлын дэд хороонд Сэлэнгэ аймгийн МАН-ын дарга Ш.Оргил, иргэн Ж.Бямбадорж, Л.Пүрэвдулам, Д.Тунгалаг нараас УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч хоригдож байгаа Ж.Эрдэнэбатын асуудлаар өргөдөл ирүүлжээ. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог УИХ-ын гишүүн Н.Энхболд даргалдаг бол бүрэлдэхүүнд нь Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил гишүүн нар багтдаг юм. Дээрх өргөдлийн дагуу УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулсан Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, хариу хүргүүлжээ. Ингэхдээ, Ж.Эрдэнэбатад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үед Үндсэн хуулийн 23.2 дахь хэсэгт зааснаар түүний бүрэн эрх нь дуусгавар болоогүй байсан бөгөөд хуульд заасан процессыг хангалгүйгээр цагдан хорьж, үргэлжлүүлэн шүүх ажиллагаа явуулж байгаа нь Үндсэн хуульд заасан УИХ-ын бүрэн эрхэд халдсан ноцтой, хууль зөрчсөн үйлдэл болсон. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6.1 “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина, мөн зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох тухай заалтууд зөрчигдсөн хууль бус процесс явагдаж байна гэж дэд хорооны гишүүд үзэж байна” гэжээ. Тиймээс Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтэд "УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын бүрэн эрх нь дуусгавар болоогүй байхад цагдан хорьж, үргэлжлүүлэн шүүсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн" гэсэн байна.


УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын “гэм бурууг” шүүнэ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр бие даан нэр дэвшиж, СЕХ-ноос нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг авахаасаа өмнөхөн бас хоригдсон. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал удаа дараа хойшилсоор байгаа. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарын шүүх хурал нэг өдөр ээлж дараалан явагдсаар ирсэн нь сонин. Долдугаар сарын 2-3-ны өдрүүдэд мөн л шил шилээ даран шүүх хуралдаан болсон бол долдугаар сарын 6-ны өдөр буюу өнөөдөр Н.Номтойбаяр нарт холбогдох Эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжлэх тов гараад байна.
Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 21.2 (худал мэдүүлэг өгөх) дүгээр зүйлийн 21.2-1, 22.1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах) дүгээр зүйлийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 21 хавтаст хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан байдаг. Харин шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд өглөөний 09:00 цагт эхлэхээр болжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
185.5.250.198
You can download any of the provided casinos more than without any problems. If you download the casino app, it command travail like a conformable replication of the power supply site from the movable version. Unfortunately, all the apps you download choose contrariwise commission on Android. Download casino in 1 click from the slate, these are the most advanced mobile applications. The best casino apps after Android The difficult is that find Android apps and downloading them can be iffy
2021/11/19
1975172.255.81.170
Hi there! Someone in my Myspace group shared this website with us so I came to look it over. I'm definitely enjoying the information. I'm book-marking and will be tweeting this to my followers! Outstanding blog and superb design and style. I’ll right away grasp your rss feed as I can not to find your email subscription hyperlink or e-newsletter service. Do you’ve any? Please permit me know so that I could subscribe. Thanks. I am sure this article has touched all the internet
2020/07/12
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com