Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
ЭРХ БАРИГЧИД ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР МӨНГӨ ХҮҮЛЖ БАЙНА

Хятадаас эхэлж дэлгэрсэн коронавирусийн улмаас дэлхийн ихэнх улс орнууд хилээ хаасан. Ингээд урт, богино хугацгаагаар гадаадад зорчсон монголын олон зуун мянган иргэн гадаад орнуудад хөл хорионд орж гацаад байгаа. Олон улсын агаарын тээврийн компаниуд хил дамнасан нислэгүүдээ цуцалж монгол хүмүүс байгаа байгаа газартаа гацсан ч Өмнөд Солонгосоос бусад улс орон виз хэтэрсэн болон, хараар амьдарч байгаа иргэдэд нааштай хандаж ямар нэг хариуцлага тооцохгүй, эмнэлгийн үйлчилгээ авч болно гэж хараахан мэдэгдээгүй л байна. БНЧехУлс харин визийн хугацаа хэтэрсэн ч 60 хоногийн хугацаанд ямар нэг асуудал хэлэлцэхгүй гэж мэдэгдсэн. Бусад улс орнуудын хувьд монголчуудын байдал хүндэрч зарим нь гудамжинд гарч орох орон, хоол ундгүй зүдүүхэн байгаа талаар мэдээлэл тасрахгүй байна. 

БНСУ-д байгаа монголчууд арга тасраад Монгол Улсынхаа Элчин сайдын яамны гадаа жагсч үгээ хэлж байгаа ч тоож байгаа хүн алга. Олонхи оронд суугаа Монгол Улсын Элчин сайдын яам өөрт нь хандсан иргэдэд “Бид юу ч мэдэхгүй, дээрээс шийд хүлээж байна” гээд утсаа тасалж байх жишээтэй.
Дэлхийн олон орон эдийн засгаа бодоод хилээ дэс дараатайгаар нээж, агаарын тээврийн зарим компани нислэгээ сэргээсээр байгаа ч “Дотооддоо өвчин гараагүй, өвчилсөн бүхнийг эмчилж байна” хэмээн хөөрцөглөж байгаа Монгол Улс хилээ нээх талаар ямар ч яриагүй л өнөө хүрч, гадаадад байгаа иргэдээ тусгай үүргийн онгцоор ээлж дараалан татан авч байна хэмээн гайхуулсаар л сууна.
Гэвч тусгай үүргийн онгоц гэдэг нь зөвхөн эрх баригчдын хамаатан садан, танил тал хүмүүсийг зөөж авчрах, эгэл ард иргэдийнхээ халаасыг гөвж мөнгө хүүлэх арга хэрэгсэл болж байгааг олон хүн бичиж мэдээлсээр байна. Чухамдаа эрх баригчыыид, Ө.Энхтүвшингийн харьяа хамаарал бүхий тэр хүмүүс нь тэр их мөнгөөр тасалбар худалдан авсан эсэх нь ч эргэлзээтэй. Зарим хүн тусгай үүргийн онгоцны тасалбарын үнэ, хөл хорионд байсан үеийн мөнгөө төлөлгүй зугтсан талаар Онцгой комиссын нэг нөхөр ганцхан удаа мэдээлээд таг чиг болсон нь ч гайхмаар. Аягүй бол өнөөх дарга нарын хамаарал бүхий хүн байгаад “тэр тухай дахиж ярьж хэрэггүй” гэсэн тушаал лүндэн буулгаад таг болсон байхыг ч үгүйсгэхгүй.
УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин эгэл иргэд, бүжигчин хүүхдүүдийн суудлыг булааж өөрийн хүүхдээ энэ онгоцоор авчирчихаад “би хүүхдээ энэ онгоцонд суусныг, монголд ирснийг мэдээ ч үгүй” хэмээн мэлзэж суух жишээний.


Лондонд суугаа нэгэн “Тусгай үүргийн онгоцонд нь эгэл иргэн багтах ямар ч боломжгүй юм байна. Дандаа эрх баригчдын захиалгын хүмүүс л сугаад явж байна. Үнэ нь бас зургаан сая төгрөг. Арга ядаад эх орондоо буцах гэж хандив цуглуулаад явж байна” гэж олон нийтийн сүлжээнд бичсэн байна.
БНСУ-ын нийслэл Сөүлийн тасалбар ирж буцахын нэг сая гаруйхан төгрөг. Прагаас Стамбул дамжаад ирэхэд нэг сая төгрөг. Гэтэл МИАТ-ын тусгай үүргийн онгоцны тасалбар нь зургаан сая төгрөг. Хэдийгээр гадаадад ажиллаж байгаа монгол хүн нойр хоолгүй ажиллаж байж эх орондоо авдаг цалингаас гурав, дөрөв дахин их цалин авдаг ч зургаан сая төгрөг тэр бүрийд нь байгаа бил үү.
Энэ бүхнээс ургуулж бодоход эрх баригчид, Ө.Энхтүвшин, МИАТ-ын тусгай үүргийн онгоц гэдгээр мөнгө хүүлж ашиг олох гэсэн шунаг сэтгэлдээ хөтлөгдөн өнөө болтол хилээ нээхгүй байгаа нь тодорхой бололтой.


Дэлхийн бүх улс оронд зорчдог, олон улсын агаарын нэртэй том компаниуд ч алдагдал нь хэцүүдэж байхад дөрөв тавхан улсад нисдэг МИАТ энэ хөл хорионы үед хэцүүдэж байгаа нь лавтай. Тэгэхээр МАН-ын том хөрөнгө оруулагч, гар хөл болсон энэ компанийг тэжээж, мөнгө олж өгөх, түүнийхээ ашгийг хүртэх гэсэн эрх баригчид гадаадын агаарын компанийг зориуд нэвтрүүлэхгүйгээр хааж, МИАТ-ын онгоцыг дэлхийн улс орнуудад ээлж дараагаар “Тусгай үүргийн” хэмээн нисгэж тэдэнд болон өөртөө “буян үйлдэж” сууна.
Сөүлээс хагас сая төгрөгний тасалбараар ирдэг онгоцыг хүн тус бүрээс 5-6 сая төгрөгөөр авчрахад хэдий төгрөг унаж байгаа билээ. Үүнээс Ө.Энхтүвшин хэдий ашиг хүртэх вэ.
Тэртэй тэргүй гадаадын онгоц Чингис хаан нисэх буудалд буугаад манай хэдэн иргэнийг хүргэж ирчихээд, шатахуун цэнэглээд буцахад юуны аюул байгаа билээ.....Харин ч манай агаарын хил нэвтэрч агаарын орон зайд ниссэнийхээ төлөө, нисэх буудалд газардсаныхаа төлөө мөнгө төлөөд явмаар юм. Ирсэн зорчигчид, монголчуудаа мөн л ариутгаж, халдваргүйжүүлж хүлээн аваад, зориулалтын байрандаа тусгаарлаад авна. Энэ нь тогтсон тариф, үнэлгээтэй, бас шилэн дансаар ил тод болохоор эрх баригчид мөнгө хүүлж чадахгүй байгаа биз.


Энд чухамдаа ариун цэвэр халдваргүйжүүлэлт, хорио цээрийн дэглэмийн хувьд хүний, өөрийн онгоц ямар ч ялгаагүй...
Ганцхан ялгаа нь хүний онгоцоор ирсэн зорчигчдын тасалбарын мөнгөнөөс Ө.Энхтүвшин, эрх баригчид нэг ч төгрөг сааж, завшиж чадахгүйд л хэргийн учир байна уу даа....

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
Зочин2a02:8388:6140:d900:bdc3:e55c:233f:79d6
Яг зөв харж бичижээ!!! Гадаадад байгаа хүмүүсээ мөнгө болгож хархаа зогсоо! Гадны орнуудад ч бас совид с болж ажил төрөлгүй болоод хэцүүдэж байхад хармааг нь тэмтэрээд юу ч гарахгүй! Онгоцоноос бууж байгаа хзмүүс бол тэр хэлээд бгаа 5 шаардлагад чинь нийцэхгүй маш залуу хүүхдүүд харагдаж бн лээ! Тв р цацандсан бичилгүүдийг шүүгээд үзхэд тодорхой харагдана шүү!
2020/07/06
Зочин2001:569:77cc:bb00:74c1:5ea7:152b:9dcc
Яах гэж ингэж худлаа мэдээ тараагаад бгаа юм бээ, болиоч!
2020/07/06
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com