Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Э.Энхболд: Хүүхдээ зөв аюулгүй тээвэрлээд зорчих юм бол танай гэр бүл л аз жаргалтай байна

-Олон олон ээж аавууд үр хүүхдээ алдчихаад харамсаж халаглаж байхыг өмнө нь харсан болохоор нэг ч гэсэн айл элэг бүтэн аз жаргалтай байгаасай л гэж хүсдэг-

Зам тээврийн хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдтой ярилцлаа.

-Жил бүр аялал, зугаалгын цагаар орон нутгийн замд осол, аваарын зөрчил түгээмэл их гардаг. Осол аваараас урьдчилан сэргийлэх тал дээр ямар арга, хэмжээ авч байгаа вэ?
-Монгол Улсад зам тээврийн осол, гэмтлийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа ноцтой тохиолдол хөдөө, орон нутгийн замд гол төлөв гардаг. Тухайлбал, өнгөрсөн онд 561 хүний амь нас хохирсноос 75 хувь нь хөдөө орон нутгийн зам дээр гарсан.

 

Орон нутгийн зам гэдэг нь аймгаас аймаг, аймгаас хот хоорондын улсын чанартай, хатуу хучилттай авто зам бөгөөд ноцтой осол, аваар гарч хүний амь, нас эрсдэх тохиолдол жил бүр нэмэгдэх хандлагатай байна. Мөн 6-8 дугаар сард 500 орчим хүний амь нас хохирсноос 30 хувь нь орон нутгийн замд гарсан байдаг. Зуны дэлгэр, сайхан цагт иргэд аялж, зугаалж, олон цагаар авто машин жолоодсоноор ядарч, яарч сандарснаас осол аваар, зөрчил гаргаад байгаа юм. Эдгээрийг бууруулах зорилгоор 2017 оноос эхлээд "Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяны хүрээнд хяналт, шалгалтыг эрчимжүүлэх, хөдөө орон нутгийн замд зорчиж байгаа иргэдэд шаардлага тавих чиглэлээр тээврийн цагдаагийн байгууллагаас олон ажлыг зохион байгуулж ирсэн.


-Тус аяныг хэрэгжүүлснээр орон нутгийн замын хөдөлгөөнд илэрдэг зөрчлүүд буурсан үзүүлэлт гарсан байсан. Энэ жилийн аяны онцлог нь юу вэ?
-Бид дангаараа зохион байгуулснаар энэ ажил үр дүнд төдийлөн сайн хүрдэггүй. Тиймээс төрийн, төрийн бус байгууллагуудыг татан оролцуулдаг бөгөөд ХЗДХЯ-ны Монгол Улс дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл толгойлж оролцдог. Мөн 21 аймгийн салбар зөвлөл, "Авто тээврийн үндэсний төв”, хувийн хэвшлийн байгууллагууд идэвхтэй ажиллаж байна. Энэ жил "Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл 2020” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг улс орон даяар хэрэгжүүлж эхэллээ. Өнгөрсөн онд аваар осол, зөрчлийн тоо 18, хүний амь нас эрсэдсэн тохиолдлууд 60 хувиар буурсан. "Яараад яахав дээ” гэсэн уриан дор энэ аяныг долдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 15-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулна. Өнгөрсөн сарын 30-ны едөр 21 аймгийн Цагдаагийн газрын дарга, гэмт хэргээс урьдчилан, сэргийлэх салбар зөвлөлийн холбогдох албан хаагч, Авто тээврийн үндэсний төвийн салбар, төвүүдийн инженер, техникийн ажилчдыг татан оролцуулж, хэвлэлийн дотоод хурлыг цахим хэлбэрээр хийх зөвлөмжийг хүргүүлсэн. Энэ сарын 1-ний өдөр "Орон нутгийн зам, хөдөлгөөний соёл 2020’’ нэгдсэн хэвлэлийн хурлыг Цагдаагийн ерөнхий газраас зохион байгууллаа.

-Сүүлийн үед бага насны хүүхдүүд зам, тээврийн осолд өртөх явдал цөөнгүй гарлаа. Аяны хүрээнд хүүхдийн амь насыг хамгаалах чиглэлээр ямар ажил хийж байна?
-Хүүхдийн амь нас хохирч буй тохиолдол хөдөө орон нутагт олон гарсан. Хөдөлгөөн эхлэхдээ ухарч хүүхдээ дайраад амь насыг нь хохироосон явдал ч байна. Иймэрхүү тохиолдол он гарснаас хойш 13 удаа бүртгэгдлээ. Мөн 29 хүүхдийн амь эрсэдсний нэлээд хувь нь орон нутгийн замд аав, ээжтэйгээ зорчиж байхдаа осолд өртсөн байдаг. Тиймээс тус аяны хүрээнд 0-3 насны хүүхдийг хамгаалалтын нэмэлт суудалгүйгээр тээвэрлэж байгаа эцэг, эхчүүдийг орон нутгийн замд зогсоож шалгана. Тухайн эцэг эхчүүдэд хүүхдийг буруу тээвэрлэхийн хор уршиг болон хүүхэд гэр бүлийн утга, учир гэдгийг ойлгуулж амлалт авна. "Би хүүхдээ дараагийн удаа хамгаалалтын нэмэлтэт суудалтай тээвэрлэнэ’’ гэсэн амлалтын уриалга үгтэй самбарын дэргэд тухайн жолоочийг зогсоож бусдыг уриалах аянд нэгдүүлэх юм. Цаашдаа хүүхдээ буруу тээвэрлэж, амь насыг нь хайхрахгүй зорчвол жолоочид тодорхой арга хэмжээ тооцох болно.

-Хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлээгүй жолооч нараас амлалт авч, зургийг нь цахим орчинд нийтлэх асуудал маргаан дагуулаад байсан. Тухайлбал, энэ асуудал нь нэг талаараа хүний эрхийг зөрчиж байгаа асуудал гэж үзэх хүн ч байсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Замын хөдөлгөөний дүрэмд 10 хүртэлх насны хүүхдийг хамгаалалтын нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл, суудлын бүсийг зүүж суудлын болон ачааны автомашины бүхээгт аюулгүй тээвэрлэх талаар заасан байдаг. Он гарснаар 26 хүүхдийн амь нас зам тээврийн ослын улмаас хохирсон бөгөөд тэдгээрийн дийлэнх нь 0-3 насны хүүхдийг эцэг эх асран хамгаалагч нь хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэхгүй тээвэрлэж байгаад амь насыг нь эрсдэлд оруулсан байна. Энэ нь гэр бүлийнхнийх нь зүгээс үр хүүхдээ үл хайхран аюул эрсдлээс сэргийлэх, хамгаалах үүргээ биeлүүлэхгүй байгаа үйлдэл юм. Тиймээс жил бүр бид “Бяцхан зорчигч” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, хүүхдийг буруу тээвэрлэсэн зөрчилд хариуцлага тооцож ажилладаг. Харамсалтай нь, эцэг эхчүүд торгуульсан ч хүүхдээ дахиад л эрсдэлтэй байдлаар хамгаалах бүсгүй, суудалгүй, биeийг нь автомашиныхаа цонх, лүкээр гаргаж зорчих явдал байсаар байна. Тиймээс тухайн жолоочид хүүхдийг буруу тээвэрлэсний хор холбогдол, хамгаалах суудал, бүсний ач холбогдлын талаар ойлгуулж хүүхдээ дараагийн удаа заавал хамгаалах бүс, суудалтай тээвэрлэнэ гэсэн уриалгад нэгдүүлж бэлтгэсэн уриалгын үг бүхий самбарын дэргэд зургаа авхуулснаар амлалтын аянд нэгдэх юм. Энэ нь хэн нэгэн хүнийг буруутгах, нэр төрд халдах зүйл огт биш бөгөөд тухайн жолооч дахин тийм зөрчил гаргахгүй гэдгээ амлаж байгаа үйлдэл юм. Хамгийн гол нь үр хүүхдээ зөв, аюулгүй тээвэрлээд зорчих юм бол танай гэр бүл л аз жаргалтай байна шүү. Олон олон ээж аавууд үр хүүхдээ алдчихаад харамсаж халаглаж байхыг өмнө нь харсан болохоор дахин ийм зовлон бүү үзээсэй, нэг ч гэсэн айл элэг бүтэн аз жаргалтай байгаасай л гэж энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм шүү.

-Гэнэтийн осол аваар гарсан үед анхны тусламж үзүүлэхэд цаг алдах тохиолдол байдаг. Энэ талаар ямар нэгэн арга хэмжээ авч байна?
-Зам тээврийн осол хамгийн их гардаг 50 хар цэгт анхны тусламжийн цэг байгуулах, мэдлэг олгох ажлыг эхлүүлсэн. Улсын хэмжээнд жилд дунджаар 500 орчим хүн ослын улмаас амь насаа алдаж байна. Зам тээврийн ослоор амиа алдсан хүний 50 хувь нь анхны тусламж авч амждаггүйн улмаас нас бардаг гэсэн судалгаа байдаг. Иймд иргэдийн амь насыг авран хамгаалах зорилгоор Монголын Улаанзагалмайн нийгэмлэг, Зам, тээврийн хөгжлийн яам, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний зөвлөлийн ажлын алба, Тээврийн цагдаагийн алба, Онцгой байдлын байгууллага, Монголын авто холбоотой хамтран улсын хэмжээнд хамгийн их зам тээврийн осол гардаг авто замууд дагуу "Анхны тусламжийн цэг"-үүдийг байгуулж байна. Эхний ээлжид Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчих авто замд энэхүү цэгийг байгуулж байна. Мөн осолд өртсөн иргэдэд тусламж үзүүлэх мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна.

-Энэ жилийн наадмыг үзэгчгүй зохион байгуулах шийдвэр гарсан. Тус шийдвэртэй холбоотойгоор наадмын өдрүүдэд замын хөдөлгөөнийг хязгаарлах талаар ямар нэгэн чиглэл ирсэн болов уу?
- Баяр наадмын өдрүүдэд зам хаана гэсэн ташаа мэдээллийн дагуу иргэд энэ асуудлаар манай байгууллагаас байнга тодруулж байна. Яг одоогийн байдлаар орон нутаг болон Улаанбаатар хот орчим баяр наадмын үeэр хөдөлгөөнийг түр хаах шийдвэр хараахан ирээгүй байна. Олон хүмүүс баярын өдрүүдэд хөдөө орон нутгийг зорих төлөвтэй байгаа тул орон нутгийн замд тэдгээрийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаагийн алба хаагчид хяналт тавин ажиллаж байгаа. Мөн хөдөлгөөнт пост, цагдаагийн хяналтын 62 цэгийг түшиглэж, 24 цагаар хяналт тавихаас гадна "Жолооч танд тусалъя” арга хэмжээг өрнүүлнэ.
Авто машины салхины шил нь цэвэр, үзэмжтэй, тунгалаг байснаар аюул, саадыг бүрэнхий үед ч бүрэн харахад төвөггүй болгодог. Энэ жил орон нутгаар зорчиж буй бүх жолоочийн машины шил арчигчийн арчилгаа, ус, шингэн цацах нь хэвийн байгаа эсэх, зориулалтын нөөцлөх саванд нь нэмсэн үү гэдэг дээр цагдаагийн албан хаагчид шаардлага тавьж, усыг нь нэмүүлэх, шилийг нь цэвэрлүүлж хөдөлгөөнд оролцуулах юм.

-Наадмын өдрүүдэд зарим иргэн Хүй долоон худаг болон XIII зуун цогцолборт очих оролдлого хийх байх. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
-Ковид-19-тэй холбоотойгоор үзэгчгүй баяр наадмын үйл ажиллагааг зохион явуулах тул Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг XIII зуун цогцолбор луу иргэдийг нэвтрүүлэхгүй. Тэр хэсэгт бүсчилэн хамгаалалт зохицуулалт хийгдэнэ. Хүй долоон худагт ч мөн иргэдийг нэвтрүүлэхгүй, бүсчлэн хаалт, хамгаалалт зохицуулалт хийгдэхээр бүх төлөвлөлт зураглал хийгдэж бэлтгэл ажлыг хангаад байна.

-Замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг сануулж, олон нийтэд хандаж юу хэлэх вэ?
-"Хурдан яваад ирэв үү” гэж хэн ч асуудаггүй. Яарч, сандарч байгаа байдал нь жолоочийн анхаарлыг өөр зүйлд сарниулж осол, гэмтэлд өртүүлдэг. Энэ зун аялж, амрахдаа хайртай хүмүүс чинь хамт зорчиж байгааг санаж, яаралгүйгээр хөдөлгөөнд оролцоорой. Жолооч эрсдэл гаргах юм бол хамт зорчигч хүмүүс хохирдог. Тиймээс тэдгээр хүмүүсийн амь насыг хамгаалж, анхаарлаа хандуулаарай. Хэрвээ жолооч алдаа, зөрчил гаргавал хамт зорчиж буй иргэн та зөв шаардлага тавих эрхтэй. Хойно сууж байгаа хүмүүсийг хамгаалах бүс зүүхийг шаардана. Хэрвээ таны хамгаалах бүс суудлын бүтээлгэний доор дарагдсан байвал бүсийг ил гарган зүүж хөдөлгөөнд оролцох нь чухал. Эцэст нь хэлэхэд, сүүлийн үeд орж байгаа хүчтэй борооны улмаас зарим аймгуудын хот хооронд авто замын зорчих хэсэг эвдрэлтэй байгаа мэдээлэл ирж байгаа тул жолооч та бүхэн хурдаа зөв тохируулж, бүсээ зүүж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. Мөн өмнө нь зорчиж байгаагүй сайн мэдэхгүй замаар шөнийн цагаар зорчихгүйгээр зориулалтын аюулгүй зогсоол талбайд буудаллаж амраад аяллаа өдрийн цагаар үргэлжлүүлээрэй гэж захимаар байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
185.174.137.227
You can download any of the provided casinos above without any problems. If you download the casino app, it purposefulness do one's daily dozen like a conformable reproduction of the power supply milieu from the unstationary version. Unfortunately, all the apps you download purpose however trade on Android. Download casino in 1 click from the list, these are the most advanced mechanical applications. The most suitable casino apps after Android The muddle is that determination Android apps
2021/11/27
1986192.161.167.90
I could not refrain from commenting. Exceptionally well written! It's the best time to make a few plans for the longer term and it's time to be happy. I've read this put up and if I may just I desire to recommend you some attention-grabbing issues or advice. Perhaps you could write subsequent articles relating to this article. I wish to learn even more things approximately it! I am sure this piece of writing has touched all the internet visitors, its really really pleasant post on
2020/07/13
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com