Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Далай багшийн мэлмий гийсний 85 ой тохиов

Дэлхийн энх тайвны Нобелийн шагналт Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам Данзанжамцын мэлмий гийсний 85 жилийн ой өчигдөр тохиолоо. Тэрбээр 1935 оны долдугаар сарын зургаанд Төвөдийн зүүн хойд хэсгийн Амдо мужийн Тагцэр гэх жижиг тосгоны тариачин гэр бүлд төржээ. Далай багш өөрийн төрсөн өдөр тохиож байгаатай холбоотойгоор “Долдугаар сарын зургаан бол миний төрсөн өдөр. Миний төрсөн өдрийг тэмдэглэж олон хүмүүс цугладаг байсан бол, энэ жил цуглахгүй байя. Учир нь энэ жил тахал өвчин гарсан тул хорих ёстой зүйл байна. Харин та бүхэн миний төрсөн өдрөөр УМ МА НИ БАД МИ ХУМ тарнийг 1000 болон түүнээс олон удаа уншвал төрсөн өдрийн баярын бэлэг тэр болно. Мөн та бүхэн буян хураана. Тэрхүү хураасан буянаа Жанрайсиг бурхны элч болсон намайг сэрүүн байхын төлөө зориулаарай. Та бүхэн сайхан сууж байгаарай" гэжээ. Дэлхийн бурхан шашинтнуудын хувьд тэрбээр Жанрайсиг Бурханы хувилсан дүр бөгөөд түүнийг амьд Бурхан хэмээн шүтэн дээдэлдэг байна. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг төрөхөд Лхамо Дондүв хэмээх нэр өгсөн ба энэ нь “Тусыг бүтээгч охин тэнгэр” гэсэн утгатай аж. Лхамо Дондүвыг дөнгөж гурван нас хүрэх үед XIII Далай Ламын хойд дүрийг эрж олох хайгуулын багийг Төвдийн засгийн газраас томилсон ба тэд хэдэн онцгой шинж тэмдгийг дагаж Гүмбүм хийдэд хүрэлцэн ирэв. Ингээд Дээрхийн Гэгээнтний эцэг эхийн арц модны мөчрөөр усны гоожуур хийсэн дээвэртэй байшинг олмогцоо шинэ Далай Лам тун холгүй байгаа юм байна гэдгийг ойлгоцгоосон байна. Гэвч тэд хүрэлцэн ирсэн зорилгоо нээлгүй зөвхөн нэг шөнө хонуулахыг гуйсан байна. Ахлах лам Кевцан ринбочэ зарлага хүн мэт хуурмаг дүр гарган гэрт оройжин хүүхэдтэй тоглон түүний хойноос ажигласаар цагийг өнгөрөөжээ. Хүүхэд түүнийг таниад “Сэрагийн лам, Сэрагийн лам” гэж хашхирсан аж. Сэра бол Кевцан ринбочийн хийд юм. Маргааш өдөр нь тэд явцгааж хэдэн өдрийн дараа албан ёсны төлөөлөгчийн зэрэгтэй буцан ирсэн байна. Энэ удаад тэд XIII Далай Ламын хэрэглэж байсан эд юмс болон өөр бас бус эд зүйлсийг авчрав. Тухай бүрд балчир хүү XIII Далай ламын эд зүйлийг зөв тодорхойлон “энэ минийх, энэ миний юм” гэж хэлж байлаа. Энэхүү сорилт нь хайгуулын багийн өмнө Далай Ламын шинэ дүр байна гэдэгт итгэхэд хүргэсэн байна. Удалгүй Такцэр тосгоны балчир хүүг шинэ Далай Ламаар тодруулсан түүхтэй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com