Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Баяр наадмаар Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Сүүлийн үед нийт нутгаар усархаг бороо орж, гол ус үерлэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлыг газрын дарга Э.Эрдэнэбаатараас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.


-Баяр наадмын өдрүүдэд ОБ-ын алба хаагчид ямар зохион байгуулалттай ажиллах вэ?
-Баяр наадмын өдрүүдээр Онцгой байдлын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Энэ хугацаанд Хүй долоон худаг болон Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах 13 дугаар зуун цогцолборт хамгаалалтын үүрэг гүйцэтгэнэ. Хүй долоо худагт долдугаар сарын 10-12-ний өдрүүдэд зохиох хурдан морины уралдаан болон 13 дугаар зуун цогцолборт болох хүчит бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваан тэмцээний үед онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэнэ

-Наадмын өдрүүдээр иргэд голын эрэг дагуу амрах нь ихэсдэг. Тэгээд ч энэ жил наадмын талбай руу явахгүй болохоор. Энэ үед завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллах уу?
-Баяр наадмын өдрүүдээр иргэд голын эрэг дагуу амарч, зугаалах нь ихэсдэг учраас Туул, Хэрлэн, Тэрэлж голын дагуу завьт эргүүл ажиллана. Голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зэрэг ажил хийж байна. НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын албан хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 10 дах жилдээ зохион байгуулж байгаа. 06 дугаар сарын 10-аас эхлэн үүрэг гүйцэтгэж байгаа. Харамсалтай нь он гарсанаар голын усанд 15 иргэн осолдсон байна. Бид “Завьт эргүүлийн” багийг ажиллуулснаар голын усанд осолдож байсан есөн иргэний амь насыг авран хамгаалсан.

-Он гарсаар 30 гаруй иргэн усанд осолдсон мэдээ байсан. Энэ талаар?
-Улсын хэмжээнд он гарсаар долдугаар сарын 07-ны өдрийн байдлаар усны ослоор 39 хүн амь насаа алдсан байна. Үүний 30 нь том хүн, ес нь хүүхэд байгаа юм. Мөн голын дагуу аялж зугаалж байгаа 30 гаруй мянган иргэнд анхааруулга зөвлөмж өглөө. Голын усанд суусан болон голд живсэн байсан 25 автомашиныг голын уснаас гаргалаа. Голын ногоон бүсд байрлуулсан 1500 орчим тээврийн хэрэгслийг ногоон бүсээс гаргаж урьдчилан сэргийлж ажиллалаа. Мөн Онцгой байдлын байгууллагаас Туул гол дагуу голын цүнхээл хэсэг, өмнө нь иргэд усанд осолдож байсан хэсэгт анхааруулах самбар байрлуулсан. Одоо нийт 30 орчим самбар байрлуулаад байна. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна

-Сүүлийн үед дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орсоны улмаас үер бууж иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол нэлээд гарлаа?
-Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орсны улмаас гол мөрөн үерлэх, уруйн үер бууж, иргэд үерт өртөх эрсдэл их байна. Тухайлбал, долдугаар сарын гурван дөрвөнд орсон аадар борооны улмаас Төв аймгийн нутаг дэвсгэрт 5000 гаруй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 1000 орчим, Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1100 орчим бог мал, нийт 7000 гаруй толгой мал хорогдсон байна. Төв аймгийн Зуунмод суманд 209, Алтанбулаг суманд 200, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 53, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1971, нийт 2360 гаруй айл өрх, 13 нийтийн орон сууц үерийн усанд автжээ. Түүнчлэн үерийн улмаас найман хүн амь насаа алдсны зургаа нь том хүн, хоёр нь хүүхэд байгаа юм. Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн “Хавцгайтын ам” гэдэг газар долдугаар сарын 03-ны өдөр дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас уруйн үерт автомашинтай явж байсан таван иргэн үерт өртөж нас барсан. Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд тус өдөр орсон аадар борооны үеэр гурван иргэн мотоциклоор гол гатлах гэж яваад амь насаа алдсан харамсалтай мэдээлэл байна. Долдугаар сарын зургааны өдөр орсон аадар борооны улмаас нийслэл хотын хэмжээнд 12 дуудлага мэдээлэл ирсэн.
Мөн Улаанбаатар усны геодизи барилга байгуулалтын газраас ус ихээр тогтдог газрууд буюу Нарны гүүрийн зүүн талын хэсэг, Гэгээнтэн хотхоны хэсэгт тогтсон усыг соруулж ажилласан. Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Дэнжийн 1000-ын урд талын 40 гаруй метрийн өндөр босоо далан сууж хазайсан, Баянгол дүүргийн 18 дугаар хороо Чингүүнжавын гудамжинд авто зам хэсэг газраа хуурсан. Яг одоо Нийслэлийн онцгой комиссын гишүүд хуралдаж үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцэх гэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com