Дэлхий дахиныг хамраад байгаа коронавирусийн цар тахал намдлаа гэхэд ямар үр дагавар үлдээх вэ гэдэг асуудлаар Оросын нэрт зохиолч, таамагч Сергей Переслегин “Комсомольская правда” сонинд дараах ярилцлага өгчээ.
Энэ бол санхүүгийн тусгай ажиллагаа
-Зарим орны удирдагч коронавирусийг Дэлхийн хоёрдугаар дайны үеийнхээс ч аюултай гэх юм. Дайны дараа дэлхий огт өөр болж өөрчлөгдсөн. Энэ тахлын дараа юу болох бол?
-Коронавирус гэж юу юм гэдгээс эхэлье. Халдварын асуудал ч биш, харин нийгмийн талаас нь харъя л даа. Ямар ч халдвар, вирусийн цар тахал байхгүй. Хүмүүс зүгээр л жирийн ханиаднаас болж үхэж байна. Гэхдээ олноороо. 1919-1921 оны “испанка” юмуу 1967 оны Хонконгийн халдвартай харьцуулах юм алга. Би тахлын тухай яриагүй байна шүү дээ.
-Тэгээд коронавирус тахал шиг хөнөөхгүй юм бол улс орнууд яагаад хөл хорио тогтоогоод байна?
-Ердөө л даяаршлын ард цэг тавьж байна. Уг нь энэ халдвар дуусахад бүх зүйл хэвэндээ орно гэж байгаа ч хэзээ ч хуучин байдалдаа эргэж орж чадахгүй. Энэ халдвар ч дуусахгүй, нэг нь дуусахад нөгөө нь гараад л ирнэ. Хамгийн гол зорилго нь санхүүгийн урсгалыг өөрчлөхийн тулд дэлхий дахиныг огт өөр болгох явдал.
Өнөөдөр дэлхийг хамарсан өвчин биш, капиталын дахин хуваарилалт явж байна. Маш олон зүйлийг эвдэн сүйдэлж байгааг хар л даа. Агаарын тээврийн жижиг компаниуд, аялал жуулчлалын фирмүүд, зочид буудал, театр, кино сүлжээ, үйлчилгээ, шинжээчдийн нийгэмлэг гээд дампуурлаа шүү дээ. Энэ бүхнийг чинь ганц зоосоор худалдаж аваад, дараа нь асар их мөнгөөр зарна. Энэ бол цэвэр санхүүгийн үйл ажиллагаа. Ийм байдлаар бүхэл бүтэн улс орныг ч сүйрүүлнэ.
-Харин Орос яах бол?
-Орос мэдээж цохилтыг тэсвэрлэж чадах ч, нефтийн энэ хямд үнэ нэг хэсэгтээ тогтвортой байх болохоор цохилт хүчтэй л тусна. Бас эдийн засгийн хямрал удаан үргэлжилнэ гэж бүгд л таамаглаад байна. Ийм хямрал үйлдвэрлэлийн салбарыг дахин хуваарилах хамгийн сайн арга.
Гол зорилго нь дахин хуваарилалт
-Энэ тэгээд санхүүгийн ажиллагаа юм бол хэн хийж байна?
-Капиталын хоёр хэлбэр болох үйлдвэрлэлийн, банкны салбарын хоорондох тэмцэл бүр хэдийнээс л явж байна шүү дээ. Улс төрийн өнцгөөс нь шууд хэлэх юм бол Трампын бүлэглэл, хоёр дахь нь Клинтоных. Одоо дундуур нь гуравдахь хүчин нь орж ирж байна. Энэ бол өмнө нь ерөөсөө банкны үйл ажиллагаа явуулж байгаагүй сан. Одоо тэдний зорилго нь үйлдвэрлэлийн ч, банкны ч мөнгийг хамж авах явдал.
Дэлхийн санхүүгийн дахин хуваарилалтыг дайнаар л дамжуулж хийдэг. Харин одоо бол халдварт өвчнөөр дамжуулан хийж байна, үр дүн нь адил.
Хоёрдахь тал нь энэ бол ажлын алсын зайны дэглэмд шилжих явцыг хурдасгах хурдасгуур гэсэн үг. Профессор, багш, дасгалжуулагч нарыг нэг бол огцор, эсвэл тэтгэвэртээ гар, гэрээсээ хичээлээ заа гэж магадгүй. Энэ чинь ийм мэргэжлийн хүмүүст олгодог цалингийн зардлыг бууруулж хэмнэнэ гэсэн үг.
-Одоо ч олон ажил мэргэжил “алсын зайнаас” ажилладаг боллоо. Магадгүй энэ бүхний дараа хэн нэг нь албан тасалгаанаас татгалзах юм биш биз. Хэмнэлттэй?
-За ер нь л үнэндээ. Энэ үйл явц эрт эхэлсэн ч түүнийг үйлдвэрчний эвлэлийн тусламжтайгаар удаашруулсан. Харин өнөөдөр хурдасчихлаа. Энэ нь биднийг компьютер мэдээллийн технологид тулгаарласан виртуаль ертөнцөд ажиллах руу хурдан хүргэнэ. Энэ бүх технологийг АНУ, тэдний хэдэн корпораци хянаж байгаа. Ийм байдлаар санхүүгийн дахин хуваарилалтыг энэ бага бүлэглэлүүдэд ашигтайгаар хийнэ.
Харин коронавирус нь үүнтэй ямар ч холбоогүй, тэгэхээр өвчнийг яллаа ч гэсэн юу ч өөрлөгдөхгүй. Үнэндээ бид урьд өмнө нь хэзээ ч байгаагүй дэлхийг хамарсан хулгайн тухай л ярьж байна.
-Хамгийн их хохирлыг хэн амсах юм бэ, тэгээд?
-Бид бүгдээрээ. Хувийн жижиг үйлдвэрлэгчид, ажил эрхлэгчид, татвар төлөгчид. Тэрбумтнууд өдөрт төчнөөнийг алдлаа л гэдэг, чухам үнэндээ тэд алддаггүй л байхгүй юу. Алдаад байдаг юм бол тэд тэрбумтан болохгүй. Тэр алдагдал гэдэг нь бидний нуруун дээр л бууж байгаа. Тэгэхээр дэлхий даяараа амьдралын түвшин буурна.
-Хэн илүү ихийг алдах вэ?
-Хамгийн их алдагдал Хятадад тусна. Энэ чинь дэлхийн үйлдвэрлэгч байсан, одоо бол олонхи үйлдвэрлэл нь хаагдана, эсвэл өөрчлөгдөнө. Тэгээд ч хятадууд амьжиргааны түвшингээр тийм ч өндөр биш улс, тэдний уналт бол сүйрэл л гэсэн үг.
Европт бол хэрэглээ нь асар ихээр хумигдана. Тэдний уналт нь Хятадынх шиг өндөр биш ч хүнд л тусна даа. Оросын хувьд 1990-ээд оны “шинэ орос”-ын туршлага бий. Гэлээ ч баярлаад байх зүйл байхгүй, харин сүйрчихгүй. Дүгнэхэд хямрал Европт бүхнээс хүчтэй тусна, Хятадыг илүү нэрвэнэ, орост бол дундаж гэсэн үг.
-Харин америкчуудын хувьд?
-Мэдээж хямралд өртөх нь өртөнө, гэхдээ ялагчаар үлдэнэ. Удирдагчид нь тэнэг л биш бол асуудлаа ямагт өөр бусад руу шилжүүлж чаддаг. Трамп чинь тийм ч их тэнэгтэй адил биш хүн шүү.
Цагаач дүрвэгсдээс зайлсхийх
-Коронавирус өөр ямар үр дагавар авирна гэж?
-Шилжилт хөдөлгөөн буурна. Та вирустай юу, үгүй юу гээд л лавлагаа нэхнэ. Өмнө нь Зөвлөлт холбоот улсаас гарч явахад улс төрийн найдвартай гэсэн баахан бичиг цаас нэхдэг байсан шиг одоо биологийн, эмнэлгийн лавлагаа баримт нэхдэг боллоо. Сүүлийн 10, 20 жилд хүмүүс Мюнхений шар айрагны баяр, хаа нэг тийшээ хөгжмийн наадам, байгалийн сайхан гараад явдаг болж сурсан. Асар олон хүн ингэж дэлхийгээр нэг аялдаг боллоо. Үүнд энэ халдвар том цохилт өглөө шүү дээ. Үүнийг эмнэлгийн шаардлагаар хэмээн хаачихлаа.
-Цагаач, дүрвэгсдийн урсгал яахав, хяналтад авч чадах уу?
-Ялгаагүй. Трамп ухаантай хүн. Тэр Америкийн хөдөлмөрийн зах зээлийг Мексикийн дүрвэгсдээс хамгаалах тухай үргэлж л ярьж байсан. Энэ асуудлаар түүнтэй удаан хугацааны турш тэмцсэн. Одоо бол тэгэх шаардлагагүй, яагаад гэвэл энэ бол Трампын бодлого биш, халдвар тахлын улмаас зайлшгүй хийчихлээ. Бусад улсууд ч ийм хориг тавьж эхэллээ. Хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн багаслаа. Цалин хөлс нэмэх талаар эртнээс бодох ёстой байсан л даа. Гэхдээ одоо “алсын зайнаас” ажиллах явдал нэмэгдэж, үйлдвэрлэл буурч байгаагаас ажиллагсдыг бөөнөөр халан тэр хэрээрээ цалин хөлс багасан, хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн багасч байна. Биологийн аюул нь эдийн засгаа чирч байгаа нь энэ.
Жинхэнэ пост даяаршил хүлээж байна
-Хүмүүсийн харилцаа өөрчлдөгдөх болов уу, Улс орнуудынх?
-Хүмүүсийн харилцаа бол өөрчлөгдөхгүй. Хувийн харилцаа хэвээр үлдэнэ. Улс хоорондын харилцааны тухайд даяаршлаас пост даяаршилд шилжинэ. Яг ямар хэлбэрээр гэдэг нь тодорхойгүй. Орос стратегийн хоёр том шийдвэрийн нэгийг гаргаснаар том зүйл хожих болно. Эхнийх нь бол энэ халдварыг үл тоомсорлох. Хоёр дахь нь бид үүнд санаа зовсоор байгаа ч өөрсдийгөө бүрэн хязгаарлаж чадахгүй. Эцсийн эцэст Белорустай холбооны улс болно. Найрамдалт Казахстан бас. Харилцааны өөр хэлбэрт шилжих тийм орон зай хайх хэрэгтэй болно.
-Бид тэгвэл гурав дахь замыг сонгож байна уу?
-Оросын Засгийн газар ухаалаг болохоор эрт орой хэзээ боловч өөрийн аюулгүй байдлын бүсээ байгуулж чадна. Энэ бол пост даяршил буюу бүс нутгийг нэгтгэх замаар дотоодоо хөдөлгөөн нээх, харин гадагшаа гарахад хэцүү байх болно. Тээвринй хонгилын үүрэг гүйцэтгэдэг Оросын ашиг сонирххлын үүднээс авч үзвэл энэ тархалт маш аюултай байгаа юм. Тэгэхээр бидэнд илүү ашигтай ертөнц болох “Хуваагдсан орнууд, нийтлэг дэд бүтэц” Нэгдсэн тээврийн сүлжээ, урсгал. Гэхдээ одоо энэ халдвараас болоод зогсчихоод байна.
-Улсуудын хил өөрчлөгдөж, улс дундын боловсрол бий болж байна гэсэн үг үү?
-Яг тийм. Нэгдсэн зах зээл, нэгдсэн валютаас бүс нутгийн зах зээл, бүс нутгийн валют руу шилжинэ.
Засаглал нь төрөөс корпораци руу шилжинэ
-Юу юугүй нүүрлэж байсан Дэлхийн гуравдугаар дайныг коронавирус өөрчилсөн гэсэн яриа байдаг?
-Үнэхээр өөрчилсөн. Тэр дайны зорилго нь адил байсан л даа. Гэхдээ дайн бол асуудлыг бүхэлд нь өөрчилдөггүй гэдгийг судалгаа харуулсан. Тийм болохоор л дайныг болиулсан. Хүн төрөлхтний түүхэнд дайн ийм асуудлыг үнэхээр шийдэж байсан үе бий л дээ. Харин одоо бол дайны эрсдэл нь хэт өндөр, үр дүн нь тодорхойгүй. Нөхцөл байдал өөрчлөгдсөн гэсэн үг. Тэгэхээр дайн хийснээс короновирус нь илүү гэсэн үг.
-Жирийн хүмүүсийн хувьд үр дагавар нь ямар байх бол?
-Шинэ шинэ ажил мэргэжил бий болно. Зарим нэг мэргэжил үгүй болно. Энэ бол багш нар, шинжээчдийн хувьд, тэгээд зах зээлд бол үйлчилгээний салбарт хүнд цохилт болно. Мэдээллийн технолгид суурилсан виртуал харилцааны зэрэглэл дээшилж ирэх ч бас хол байна. Цалин хөлс унаж байгаа ч программч зэрэг энэ салбарын мэргэжилтнүүд эрэлт ихтэй болно.
-Энэ бүхэн хиймэл оюун ухааны хөгжилд түлхэц болох уу?
-Түлхэц болох уу гэдэг чинь юу гэсэн үг билээ. Халдварын эсрэг олон арга хэмжээ ердөө л хиймэл оюун ухаанд тулгуурлагдаж гарлаа гэж шинжээчид үзэж байна шүү дээ. Манайд ч гэсэн олон том банк, үйлдвэрлэл дээр хиймэл оюун ухааны систем ашиглан шийдвэр гаргаж байна. Нэг газарт хийсэн зүйлийг Нью Йорк болон Калифорнид мэдэхгүй. Алгоритмуудыг нь хэрэглэгчид мэдэхгүй ш дээ. Гаргасан шийдвэр нь хиймэл оюун ухаан бүтээдэг корпорацийн ашгийг л нэмэгдүүлнэ. Аажмаар засаглал нь төрөөс корпораци руу шилжинэ. Түүгээр ч барахгүй эрх баригчид үүнд оролцохоо болино. Урьдынхаараа л жолооны ард байгаа гэж бодно. Тэр үнэхээр өөрөө шийдвэр гаргаж байгаа мэт боловч энэ нь тэдний хүсэл зоригоос хамааралгүй байна. Хүмүүсийн хувьд цалин орлого буурч, амьдралын түвшин доошилж, үнэ өсч байгаагаас өөрийг мэдрэхгүй.
-Хямралын үр дагавар?
-Худалдаа аж үйлдвэрийн танхимын шинжээчдийн гаргасан төлөвөөр бол гурван сая гаруй аж ахуйн нэгж хаалгаа барьж 8.6 сая хүн ажлын байраа орхино гэж байна. Ноцтой үр дагавар шүү.