Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Вирус судлаач Дмитрий Львов: “Энэ бол үхлийн вирус ч биш, эмгэнэл ч биш”

Дэлхий нийтийг хамран тархаад байгаа коронавирусын талаар сүүлийн үед янз бүрийн таамаг яриа тархаад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шуугьж байна. Үнэхээр хүн төрөлхтнийг түгшээсэн аюулын талаар гарч байгаа элдэв мэдээллийн зарим нь ташаа гэдгийг хэлэх ёстой. Зарим нь, тухайлбал АНУ-ын зүгээс энэ вирусыг хятадууд зохиомлоор гаргаж ирсэн гэж бичиж байна.
Хамгийн гол нь олон түмэнд зөв мэдээлэл өгөх ёстой. Хүмүүс энэ вирус аюултай юу, гайгүй юу гэдгийг зөвөөр ойлгох ёстой. Хамгийн гол нь сандралд орох ёсгүй. Энэ бол үхлийн аюудтай вирус биш.

Нөхцөл байдлыг тайван ухаарч, өвчлөхгүй байх, сэргийлэх талаар анхаарах ёстой. ОХУ-ын Анагаах ухааны шинжлэх ухааны академийн Д.И.Ивановскийн нэрэмжит Вирус судлалын хүрээлэнгийн захирал, Москвагийн Анагаах ухааны их сургуулийн И.М.Сеченовын нэрэмжит вирус судлалын тэнхимийн эрхлэгч Константинович Львов шинэ коронавирусын талаар ингэж ярьж байна.
Вирусын бүхий л халдвар амьтнаас хүнд халдварлаж тархдаг гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Бүр 10 мянган жилийн тэртээгээс л ийм үйл явц үргэлжилж байгаа. Салхин цэцгийн үүсвэр нь харх, хулгана байдаг бол коронавирусын эх үүсвэр нь сарьсан багваахай. 2002 онд дэлгэрч байсан ийм нэг халдвар нь үүний төрөл.
2002-2019 онуудад ийм халдвар тархаж байсан ч хүмүүс өвдөөгүй сарьсан багваахай л өртсөн. Уханиас гаралтай энэ удаагийн халдвар сарьсан багваахайтай л холбоотой.
Коронавирусын төрөл нь маш олон, хэдэн арваас өчнөөн зуу. Нэг төрлийн коронавирус шувуунд, нөгөө нь халим, өөр нэг нь загасанд байх жишээний. Гэхдээ хамгийн гол нь сарьсан багваахайд. Хүнд байх хоёр ч төрлийн коронавирус бий.


Энэ удаагийн коронавирус бол Вирусын хурц халдварын бүрэлдхүүн хэсэг. Энэ жилийн бүхий л вирусын халдварын долоо орчим хувь нь л энэ коронавирус. Коронавирус нь амьсгалын замын болон ходоод гэдэсний эсээр дамжин халдварлана. Улмаар өөрийн титмээр эсэд нэвтэрнэ.
Вирус мутацид орох юм уу, тухайн хүний эрүүл мэндийн байдлаас болон амьсгалын замын хамгийн доод цэгт хүрч халдвар эхлэн уушгинд хүрнэ. Ингээд амьсгалахад бэрх болж хүн нас бардаг. Гэхдээ хамгийн гол нь хүн бүр үхэхгүй. Өвчлөгсдийн хоёр хувь нь үхдэг. Гэтэл томуугаар бол өвчлөгсдийн 0.05 хувь нь нас бардаг. Коронавирусээр нас барах явдал их байгаа нь энэ вирус хүний биед дасан зохицож амжаагүй байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл хүний бие, коронавирус хоёр огт танихгүй хоёр хүн шиг л учирч байна. Цаг хугацааны явцад энэ вирус хүний биед үлдэхгүй, харин өөр вирусүүд орлож үлдэнэ. Вирус эргээд сарьсан багваахайдаа очоод магадгүй 15-20 жилийн дараа Хятадад, Орост эргэн гарч ирнэ. Сарьсан багваахай бол шувуу шиг улирлаар нүүдэллэдэг амьтан.
Харин яаж энэ вирус амьтнаас хүнд халдварласан бэ. Вирус сарьсан багваахайн шээс, ялгадасаар дамжин Уханийн зах зээл дээрх хүнсний далайн гаралтай бүтээгдхүүнийг бохирдуулсан байж болох. Тэгээд хүмүүс түүнийг нь бүрэн боловсруулалгүй идэж хэрэглэсэн.
Өөр нэг дамжсан арга зам нь сарвсан багваахайг дорго, могой идэж үүгээр дамжин халдварласан байж болно. Хүмүүс мөн л энэ амьтдын махыг дутуу боловсруулан идсэнээс үүссэн байж магадгүй. Хятадад ийм бүтээгдхүүнийг дутуу боловсруулах нь түгээмэл байдаг зүйл. Ийм байдлаар анхны халдвар эхэлсэн. Мэдээж шинэ тутам эхэлж байгаа халдварын аюул /доз / нь өндөр байдаг. Ингээд л цаашаа хүнээс хүнд дамжин халдварлаж эхэлсэн.


Харин коронавирусын хүнээс хүнд халдварлах эрсдэл нь ханиадынхыг бодвол бага.Үйл явц үргэлжилж байгаа ч удаан. Биднийг коронавирус гэж ярьж байх үед үүнээс ч олон хүн ханиад томуугаар өвчилсөн юм шүү дээ. Одоогийн байдлаар ханиадны гурван вирус, амьсгалын замын долоон төрлийн вирус, тархаж байна шүү дээ. Энэ бүхэн амьсгалын замын дээд замыг өвчлүүлэн ханиалгах, найтаах, халуурах шинж тэмдгүүдээр илэрч байгаа. Энэ бол жил бүр л улирлын чанартай үргэлжилж байдаг халдвар.
Бид яагаад өвөл цагт вирусээр өвчилдөг юм бэ гэж үү. Нэгдүгээрт, өвөлдөө хүний бие организм өөрчлөгдөж, халдвар эсэргүүцэх чадвар буурдаг. Хоёрдугаарт, өвөлдөө хүмүүс байр сууц, бусад байранд их бөөгнөрч төвлөрдөг. Төвлөрөл их байна гэдэг халдвар хурдан тархах хамгийн таатай нөхцөл. Яагаад вирус Уханиас эхлэн тархсан бэ. Тэнд олон хүнтэй, хүн амын нягтрал хамгийн их болоод л тэр. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “үхлийн вирус”, “эмнэгэлтэй нөхцөл байдал” гээд байгаатай би бол санал нийлэхгүй. Энэ бол ямар ч эмгэнэл биш. Энэ вирус чинь байж л байсан, цаашид ч байна. Харин бид үүнд л бэлэн байх ёстой. Үр дагаврыг нь бууруулах талаар ажиллах ёстой.


Үүний тулд яах ёстой вэ. Оношилгоо л сайн байх ёстой. Хаа очиж хятадын вирус судлаачид энэ талаар сайн ажиллаж, юунаас болоод байгааг нь хурдан тогтоосон. Тэд вирусыг хурдан тодорхойлж, генийн бүтцийг нь тогтоон олон улсын генийн банкинд бүртгүүлсэн. Манай оросын вирус судлаачид одоо оношилгооны тест боловсрууллаа. Ингээд л ажил үргэлжилж байна. Анхны вакцин амжилттай боллоо.
Амны хаалтын талаар хоёр үг. Хэрвээ та өвчилсөн бол амны хаалт эргэн тойрныхныг чинь хамгаална. Харин өөрт чинь бол амны хаалт тус болохгүй. Амны хаалт нь шүлсний том том дуслуудаас л хамгаална. Би амны хаалт хэрэггүй гэж байгаа юм биш шүү. Гэхдээ энэ бол халдвар авахгүй гэсэн баталгаа биш.


Халдвар цаашид хэрхэн тархах бол гэдгийг урьдчилан таамаглахад хэцүү. Хятадууд шиг ажиллах юм бол бүх зүйл удахгүй эцэс болно. Хятадууд бол онцгой хүчин чармайлт гаргаж, засгийн газар нь эрс шийдэмгий ажиллаж хүнд байдлаас амархан гарлаа шүү дээ. Эрүүл мэндийн тогтолцоонд нь талархах ёстой. Үнэхээр сайн байсан. Цаашид ч ямар нэгэн халдвар тархахад тэд амархаан дарж авах хүчин чадалтай байна. Харамсалтай нь эрүүл мэндийн салбар сул, урьдчилан сэргийлэх тогтолцоо хөгжөөгүй улс орнууд олон байна шүү дээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
185.5.250.195
You can download any of the provided casinos more than without any problems. If you download the casino app, it purposefulness travail like a conformable replication of the power supply milieu from the movable version. Unfortunately, all the apps you download will only do one's daily dozen on Android. Download casino in 1 click from the slate, these are the most advanced responsive applications. The best casino apps for Android The problem is that find Android apps and downloading them ca
2021/11/16
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com