Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Жаст”-ын Ш.Батхүү нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас “Жаст групп” ХХК -ны захирал Ш.Батхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан /Залилах/ мөн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх, 2 дахь хэсэг / Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг //Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/ 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг / Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэг / Мөнгө угаах/ гэмт хэрэгт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Ерөнхий захиралаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг / Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах / гэмт хэрэгт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг / /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах / гэмт хэрэгт “Алтжин групп” - ын Ерөнхий захирал ажилтай Г.Алтжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг / дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг / Залилах/ гэмт хэрэгт Э.Сүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг / Залилах/ гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг. Яллагдагч Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 24-ний өдөр хэлэлцэж, нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт жич мэдэгдэхээр шийдвэрлэлээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Энэ бол шүүхээс мэдээлсэн албан ёсны мэдээ. Хэргийн талаар эргэн сануулъя. Яагаад гэхээр “Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох хэрэг хичнээн он дамжин үргэлжилж байгаа. Түүний холбогдсон хэргийг цагаатгах гэж “Хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн” гэх хардлага ч нийгмийн нэлээд хариуцлагатай хэсгээс дуулдсаар ирсэн. Тиймдээ ч олны анхаарлыг татсаар ирсэн хэрэг яах аргагүй мөн. Үнэндээ “Жаст” компанийн захирал Ш.Батхүү нь 2010-2012 онд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан, үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ийн даргын гарын үсгийг “ашиглан” Өмнөд африкийн “Стандарт” банкнаас нийт 109 сая долларын зээл авсан байдаг. Тус зээлийг хугацаанд нь төлөөгүй маргаан арбитрын шүүх хуралдаанд “Стандарт” банк ялсан юм. Уг Стандарт банкинд төлөх ёстой байсан мөнгийг “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас гаргаж "Стандарт" банкинд 40 сая доллар төлсөн байдаг. Харин хэргийн гол буруутан Жастын Ш. Батхүү уг өр төлбөрийг буцааж төлөх эсэх нь тодорхойгүй байсаар өдийг хүрсэн.
Тэр бүү хэл, Жастын Ш. Батхүүгийн холбогдсон хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гурван жилийн дараа дуусах гэж байгаа талаар зохих албаны хүн мэдээлж байсан ч удаатай.
Мөн ХЗДХ-ийн дэд сайд асан Б.Энхбаяр “Жастын Батхүүгийн улсад 100 гаруй тэрбумын хохирол учруулсан хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй боллоо” хэмээн твитер хуудсанаа жиргэсэн нь ч бий.


Баримт дурдъя. Авлигатай тэмцэх газар 2020 оны нэгдүгээр сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 126 гомдол, мэдээлэл шалгажээ. Хүлээн авч шалгасан 126 гомдол, мэдээллээс 68 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 41 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай тус тус прокурорт шилжүүлж шийдвэрлэсэн байна. Энэ оны нэгдүгээр сард 579 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.


Нийт шалгасан хэргээс эхний хоёр сард 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсний дотор “Жаст” ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг багтаж байсан билээ.
Арбитрын шүүхийн зардалд 37,8 тэрбум төгрөг мөн “Эрдэнэт”-ээс зарцуулсан. Харин “сохорсон биш завшив” гэгч болж, Ш.Батхүү зээлсэн 109 сая ам.долларынхоо 69 саяыг огт төлөөгүй, ямар ч хаиуцлага хүлээлгүй өдийг хүрээд байна. Түүнчлэн “Эрдэнэт” ТӨҮГ-ын “Эрсдлийн сан”-гаас гарсан 40 сая ам.долларыг төлөхөөр зохиомол байдлаар дампуурал зарласан гэдгээ хүлээн зөвшөөрч, өр барагдуулах хэлцэл хийж эхэлсэн юм. Яг үүнтэй давхцаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ш.Батхүү “Эрдэнэт”-д 40 сая ам.доллар төлөх үүрэггүй боллоо. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууслаа” гэх мэдээлэл тархсан юм. Ингэж хардах бүрэн үндэслэлтэй. Яагаад гэхээр АТГ-аас Ш.Батхүүд хамаарах хэргийг 2019 оны нэгдүгээр сарын 07-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлсэн байдаг. Улмаар анхан шатны шүүхээс 2019 оны гуравдугаар сарын 05-ны өдөр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Гэтэл Ш.Батхүү 2019 оны долдугаар сарын 19-ний өдөр УДШ-д хяналтын журмаар гомдол гаргасан юм. Ингэснээр Ш.Батхүүд хамаарах хэрэг прокурор дээр гацчихсан хэрэг.


Ш.Батхүүд хэд хэдэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хуулийн 148.4-т “Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, 10-аас дээш 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Түүнтэй холбоотой хэргийн хөөн хэлэлцэх хугацаан дээр АТГ- аас “Ш.Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Зүйл ангиудаас хамаарч, хөөн хэлэлцэх хугацааны дуусгавар болох огноо өөр өөр байгаа” гэх мэдээллийг цаг тухайд нь өгч байсан ч хүмүүсд тийм хар сэр байсаар ирсэн. АТГ-аас “Яллагдагч талаас хэрэг шалгах процесстой холбоотой гомдлуудыг удаа дараа үндэслэлгүйгээр гаргасан. Энэ нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөх зорилготой” гэж үзэж буйгаа илэрхийлсэн нь ч нөлөөлсөн биз. Ер нь бол “Жаст”-ын Ш.Батхүүд хамаарах хэрэг 2009 онд үйлдэгдсэн гэж бодохоор түүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2021 онд дуусгавар болох ёстой. Харин анхан шатны шүүхээс нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт жич мэдэгдэхээр шийдвэрлэснээс харахад олны анхаарлыг татсан энэ хэрэг нэг тийш болох цаг удахгүй бололтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
185.5.250.26
You can download any of the provided casinos heavens without any problems. If you download the casino app, it purposefulness work like a conformable reproduction of the power supply place from the mobile version. Unfortunately, all the apps you download choose just do one's daily dozen on Android. Download casino in 1 click from the tabulate, these are the most advanced transportable applications. The best casino apps as a service to Android The difficult is that finding Android apps and
2021/11/27
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com