Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Өнгөрсөн онд 74 хүн, он гараад 27 хүн мотоциклийн ослоор амиа алджээ

Таньд энэ өдрийн мэндийн хүргэе. Хоёулаа манай улсад хэчнээн мотоцикл бүртгэлтэй байдаг вэ гэдэг асуултаар яриагаа эхэлье.

- Авто тээврийн үндэсний төвийн нэгдсэн санд 2020 оны байдлаар 1.137.208 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 67.796 буюу 6.0 хувь нь мотоцикл байна. Үүнээс 9.834 буюу 14.5 хувь нь нийслэлд, 57.962 буюу 85.5 хувь нь орон нутагт бүртгэлтэй байгаа ба мотоциклтой хөдөлгөөнд оролцож яваад амиа хохирсон иргэдийн 81 хувь нь орон нутгийн замд бүртгэгдсэн байна.

- Мотоциклтой иргэд осолд орж амь насаа алдах тохиолдол их гарч байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

- Судалгаагаар сүүлийн 10 жилийн байдлаар мотоциклтой 4925 зам тээврийн осол, хэрэг бүртгэгдсэний улмаас 2132 хүн гэмтэж, 698 хүний амь хохирсон байна.

- Тэгвэл өнгөрсөн он болон энэ оны он гараад энэ төрлийн осол, хэргийн улмаас хэчнээн хүн гэмтэж, амь нас нь хохирсон бэ?

- Өнгөрсөн 2020 онд энэ төрлийн 479  осол, хэрэг бүртгэгдэж, ослын улмаас 295 хүн гэмтэж, 74 хүний амь хохирсон байна. Энэ нь нийт ослын 80.8 хувь нь орон нутагт бүртгэгдсэн гэсэн үг.

Харин энэ оны эхний тавдугаар сарын 10-ны өдрийн байдлаар энэ төрлийн 92 осол, хэрэг бүртгэгдэж, 51 хүн гэмтэж, 27 хүний амь хохирсон байна.Тухайлбал, Өвөрхангай аймагт 4, Архангай, Баян-Өлгий, Төв аймгуудад тус бүр 3, Булган, Дорноговь, Өмнөговь, Хөвсгөл, Хэнтий аймгуудад тус бүр 2, Дундговь, Сэлэнгэ, Увс, Ховд аймгуудад тус бүр 1 хүний амь хохирсон байна.

Харин сараар авч үзвэл, нэгдүгээр сард-4, хоёрдугаар сард-8, гуравдугаар сард-8, дөрөвдүгээр сард-3, тавдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 4 хүний амь тус тус хохирсон байна.

- Энэ төрлийн осол, хэргийн улмаас амь хохирсон иргэдийн хүйсийн хувьд авч үзвэл?

- Зөвхөн энэ оны тавдугаар сарын 10-ны өдрийн байдлаар энэ төрлийн осол, хэргийн улмаас амь хохирсон 27 хүний 26 нь эрэгтэй, 1 эмэгтэй хүний амь хохирсон бол хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр нь жолооч 23, зорчигч 4 бүртгэгдсэн байна.

- Ер нь мотоциклын осол ихэвчлэн орон нутагт түлхүү гарч байгаа нь ажиглагддаг. Тэгвэл аль аймагт энэ төрлийн осол хамгийн их бүртгэгдэж байна вэ?

- Өнгөрсөн 2020 онд Архангай аймагт 23, Баянхонгор аймагт 35, Өвөрхангай аймагт 33, Сүхбаатар аймагт 29 мотоциклын осол, хэрэг бүртгэгдсэн бол Баянхонгор аймагт 5863, Өвөрхангай аймагт 4795, Дундговь аймагт 4436,  Төв аймагт 4345, Увс аймагт 4276 мотоцикл бүртгэлтэй байгаа нь  бусад аймгуудаас мотоциклын хэрэглээ илүү байна.

- Ослын шалтгаан нөхцөлийн талаар жаахан тодруулж өгөхгүй юу?

- Бүртгэгдсэн мотоциклын осол, хэргийн гол шалтгаан нь ихэвчлэн хурд хэтрүүлж явахдаа онхолдох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, онхолдох, үл хөдлөх зүйл мөргөх гэх  зэрэг  хэлбэрээр үйлдэгдсэн бол хамгаалах малгай хэрэглээгүй улмаас толгойдоо гэмтэл авах, ууц нуруу, гар хөл нь хугарах зэргээр амь нас эрүүл мэндээрээ хохирсон байна.

- Иргэд ихэвчлэн хамгаалалтын малгайгүй хөдөлгөөнд оролцдог. Хамгаалалтын  малгайгүй мотоцикл унаж хөдөлгөөнд оролцсон  тохиолдолд  хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

- Хэрэв хамгаалалтын малгай өмсөөгүй замын хөдөлгөөнд оролцсон бол тухайн иргэнд Зөрчлийн тухай хуулиар 10 мянган төгрөгөөр торгодог. Мөн бичиг баримтын зөрчилтэй эсвэл зохих ёсны (А ангилал) үнэмлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 200 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна. Харин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаанд хасч 400 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай.

- Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн осол, хэргийг бууруулах зорилгоор ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

- Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг иргэдэд таниулах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Улсын хэмжээнд “Мотоцикл”,  “Хамгаалах малгайгаа тогтмол хэрэглэж хэвших” “Мотоциклын техникийн бүрэн бүтэн байдал” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Мөн орон нутагт иргэдийн өргөнөөр ашиглаж байгаа бүртгэлтэй болон бүртгэлгүй мотоциклын судалгааг гаргах ажлыг зохион байгуулж, цаашид шинээр хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.

- Та энэ төрлийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор мотоцикл ашигладаг иргэддээ сэрэмжлүүлэг өгөөч?

- Мотоциклын хөдөлгөөнийг аравдугаар сарын 01-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн хооронд тухайн аймгийн засаг даргын захирамжаар хөдөлгөөнд оролцохыг хориглодог тул энэ хугацаанд ашиглахгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  замын хөдөлгөөнд оролцохгүй байх, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах малгай тогтмол өмсөж хэрэглэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Ярилцсанд баярлалаа. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com