Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Хотын дарга Д.Сумъябазар метро барих ажлыг олон улсаас нуухын тулд улсын нууцын зэрэглэлд оруулж “нууцаар” барих санаачилга гаргав

Хотын дарга Д.Сумъябазар метро барих ажлыг олон улсаас нуухын тулд улсын нууцын зэрэглэлд оруулж “нууцаар” барих санаачилга гаргав

Хотын дарга Д.Сумъяабазар “Хотод өрнөх шинэ бүтээн байгуулалт, түгжрэлийг бууруулах хөтөлбөрийг бүхэлд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, улсын нууцад оруулаач” гэх хүсэлтийг гаргаж байгаа гэнэ. Энэ тухай саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа ярьжээ. Метро барих асуудлыг улсын нууцад  хамааруулж бүх монголчуудаас нууж байгаад барих гээд  учир нь хотын даргын тайлбарласнаар “Япон, Орос, Солонгос, Хятад зэрэг орны компаниуд орж ирээд хэсэг бүлэг УИХ-ын гишүүнийг лоббидож, нөгөөдүүл нь тендерийн сонгон шалгаруулалтад оролцож, бөөн маргаан мэтгэлцээн өрнөдөг учраас улсын нууцад хамруулж байгаад хэрэгжүүлэх гээд байгаа юм” гэв.  

Харин ч улсын нууцад хамруулснаар хотод хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлын ил тод мэдээлэл далд болж, хариуцлагагүй, заваардаг нь нэгэнт тодорхой байтал хотын даргын үзэж буйгаар метрогоо олон улсаас нуухын тулд монголын хэдхэн хүн нууцаар мэдэх ёстой гэсэн муйхарлал ярив.

Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах хотын томоохон бүтээн байгуулалтыг хотын даргын хувьд Д.Сумъябазар тэргүүтэй хэдхэн хүн хараан дор захиран зарцуулах эрхтэйгээр бариулахыг монголчууд хүлээн зөвшөөрөх нь юу л бол. Бүх мэдээллийг нууцын зэрэглэлийн далбаан дор төсвийн захиран зарцуулах эрхийг авах гэсэн түүний санаархал нь харин ч жинхэнэ хардлага төрүүлж эхлэх нь. Хулгайч хүн хулгайчийг бариарай гэж хашгирдагтай адил хотын дарга Д.Сумъяабазар нь метро барих гэхээр их гүрнүүд орж ирж улстөрчдийг лоббиддог гэж тайлбарлангаа улсын нууцын зэрэглэл рүү түлхэж, төсөв мөнгийг өөрөө тэргүүтэй хэдхэн хүн захиран зарцуулах эрх мэдлийг олж авах гэсэн санаачилга нь жинхэнэ хулгай боллх биз.

Х.ОД 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com