Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Улирлын түр сүүдрэвчтэй үйлчилгээг нээхээр боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй өнгөрсөн зургадугаар сарын 26-нд уулзаж, Хариуцлагын гэрээ байгуулсан. Тэгвэл ресторан, зоогийн газар, кафе зэрэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд үүдний хэсэгтээ зориулалтын дагуу тохижуулсан талбайд зөвшөөрөл авах хүсэлт ихээр ирүүлж байгаа юм.

Иймд Хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж байгаа бизнес эрхлэгчдийг Хотын дарга дэмжиж, иргэдийн эрэлт, хэрэгцээг харгалзан үзэж сүүдрэвч (гарден)-тэй улирлын түр үйлчилгээг нээхээр боллоо. Энэ нь зөвхөн тухайн ресторан, зоогийн газрын үүдний хэсэгт байрлах, өөрийн эзэмшлийн сүүдрэвчтэй талбай (гарден)-д хамаарах юм. Харин нийтийн эзэмшлийн талбайд сүүдрэвчтэй үйлчилгээ эрхлэхийг хориглоно.

Мөн энэ төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн хураамж 304 мянган төгрөг гэдэг бөгөөд цар тахлын үед аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс 2021 оны есдүгээр сарын 30-ныг хүртэл үнэ төлбөргүйгээр ажиллуулах шийдвэр гаргав.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com