Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
“Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээний үеэр сайн дурын ажилтнууд хөтчөөр ажиллалаа

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн Засгийн газар, УОК-оос оюутан, залуусын танхимын сургалтыг өнөөдөр эхлүүлж буй. Тэгвэл НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс болон Цэргийн штаб, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран шинэ оюутнуудад зориулан “Улаанбаатарт тавтай морил”  арга хэмжээг зохион байгууллаа. Тодруулбал, 100 гаруй сайн дурын ажилтан болоод дүйцүүлэх албаны алба хаагч нар хөтчөөр ажиллан, оюутнуудад зориулсан гарын авлага тараан, хэрхэн хотын соёлтой иргэн байх тухай уриа лоозон барьсан байв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар их сургуулиудын гудамжаар алхан, оюутан залуустай уулзсан юм. Мөн шинэхэн оюутнуудад тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг сонсон, тэдэнтэй ярилцлаа. Хотын дарга “Улаанбаатар хотын гол дүр төрх, өнгө зүсийг тодорхойлогчид бол оюутан, залуус. Тиймээс залуустаа хандсан уриалга, залуус руу чиглэсэн бодлого гаргах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, зөв талаас нь дэмжлэг үзүүлэх ёстой. Энэ хүрээнд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс залуус руу чиглэсэн Улаанбаатарын соёлтой иргэн байх уриалгыг гаргаж байгаа. Өнөөдөр хотод оюутан болж орж ирсэн залуус дөрвөн жилийн дараа боловсролтой, хотын соёлтой, хотоо хайрладаг болж төлөвшөөсэй гэж бодож байна” гэв.

Жил бүрийн намар 70-80 мянган оюутан орон нутгаас нийслэлд ирдэг. Үүнээс 20 мянга орчим залуус шинээр оюутан болж ирдэг байна. Иймээс шинэхэн оюутнууддаа зориулан “Улаанбаатарт тавтай морил” уриан дор хотын соёлын талаар товч мэдээлэл өгөх, номын сангуудын хаяг байршил, хэрэгцээт утасны дугаар, цагийн ажлын биржийн мэдээлэл болоод бусад шаардлагатай төрийн үйлчилгээг авч болох аппликэйшнүүдийг татаж авах бар кодыг багтаасан гарын авлага тараалаа.

Энэ үеэр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү “Хэвлэмэл гарын авлагыг бүх залууст тараах боломжгүй тул цахим хэлбэрээр залуустаа түгээх болно. Өнөөдрийн арга хэмжээ бол оюутан залуус руу чиглэсэн үйл ажиллагааны нэгээхэн хэсэг юм. Цаашид залуучуудын холбоо, оюутны холбоодтой хамтран олон ажил хийнэ”  хэмээлээ.

“Оюутан, залуус, үеийн найзууд маань үнэхээр соёлтой, боловсон болсон байна. Бидний тарааж буй материалыг маш уриалагхан авч, нэг бүрчлэн уншиж байгаа нь үнэхээр урамтай санагдлаа” хэмээн сайн дурын ажилтнууд сэтгэгдлээ хуваалцаж байв. “Хотын соёлтой иргэн байна гэдэг гудамж талбайд нус, цэрээ хаядаггүй, харилцааны соёлтой, нэг нэгэндээ тусархуу байхыг хэлнэ. Шинэхэн оюутнуудад хэрэгтэйгээс гадна хоёр, гуравдугаар курсийн оюутан залуус бидний тэр бүр мэддэггүй, хэрэгтэй утасны дугаар, хаяг байршлуудыг нэгтгэн хүргэж байгаа нь маш их таалагдаж байна” хэмээн Этүгэн их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан Э.Жавхлантөгс “Улаанбаатарт тавтай морил” гарын авлагын талаар ярьж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com