Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад метро биш нийтийн тээврийн автобус хэрэгтэй гэдгийг шатахууны хомсдол бидэнд харууллаа

Түгжрэлд тэг зогсолт хийдэг байсан нийслэлчүүд сүүлийн хэдэн өдөр бензин, шатахуун олдохгүй боллоо.  Тиймээс ажилдаа яарсан хүмүүсээр автобус дүүрчээ.  Өөрөөр хэлбэл, шатахууны хомсдол нийслэлчүүдийн олон жилийн толгойны өвчин байсан түгжрэлийг ийм амархан шийдэх боломж байгаа гэдгийг харуулж бас санууллаа. Шатахууны хомстол үүссэн эдгээр өдрүүдэд нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн тоо 500 мянгад хүрсэн гэх мэдээлэл байна.

Өнөөдрөөс эхлэн шатахууны борлуулалт хэвийн горимд шилжиж байна. Үүнийг дагаад нийтийн тээврээр зорчигчдын тоо буурах нь гарцаагүй. Цаашлаад замын түгжрэл эхлэх нь тодорхой боллоо. Засгийн газраас замын түгжрэлийг цогцоор нь шийдэхэд жилд дунджаар 420 тэрбум төгрөг зарцуулахаар болсныг санаж буй. Гэхдээ бидэнд нэг ч төгрөг гаргахгүйгээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах боломж байсаар байна... 

Улаанбаатарын түгжрэлд метро биш нийтийн тээврийн Автобус хэрэгтэй байна

Улаанбаатар хотод метро барьж байгуулах судалгааг анх 2013 онд Японы олон улсын хамтын ажиллагааны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байсан ч тодорхой шалтгааны улмаас зогссон юм. Одоогоос 3 жилийн өмнө 2030 он гэхэд метро байгуулах судалгааг дахин эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл ахиц дэвшилгүй, нөгөө л нэг метро, хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх төслөө ярьсаар л байна. Хэрвээ энэхүү төсөл хэрэгжиж эхэлбэл замын түгжрэл 17-22 хувь хүртэл буурах боломжтой хэмээн мэдээлж байсан ч яг одоогийн нөхцөл байдлаас харахад тохиромжтой биш бололтой. Харин ярих биш хэрэгжүүлэх цаг болсон гэдгийг дахин харуулсаар байна.

Иргэд нийтийн тээврээс илүү хувийн унаагаар зорчих нь элбэг

Нийслэлийн хэмжээнд 859 автобус 90 гаруй чиглэлд үйлчилгээ үзүүлдэг. Энэ оны хагас жилийн байдлаар бүх төрлийн нийтийн тээврээр зорчигчид өмнөх оны мөн үеэс 60.9 хувиар буурсан байна. Үүнд нийтийн тээврээр зорчигчдийн тоо буурсан нь голлон нөлөөлсөн хэмээн Зам тээвэр хөгжлийн яамнаас мэдээллэсэн. Иргэд цар тахлын улмаас нийтийн тээврээс илүү хувийн унаагаар зорчих болсноор ийнхүү буурсан байгаа юм. Гэсэн хэдий ч сүүлийн 7 хоног шатахууны хомсдол үүсч, улмаар автобусаар зорчигчдын тоо 400 мянган гаруй болж нэмэгдсэн нь замын түгжрэлийг 30 хувиар бууруулсан. Үүнээс харахад түгжрэлийг бууруулах гол түлхүүр нь нийтийн тээвэртэй нягт холбоотой болох нь илт байна.

Нийтийн тээврийн аюулгүй байдал, орчин нөхцөл зэрэг нь хүмүүсийн сэтгэлд нийцдэггүй юм. Дэлхийн жишгээр автомашины ашиглах дээд хугацааг 15 жил гэж тооцож, эд ангийг нь задалж худалдаалдаг байна. Гэтэл нийслэлд үйлчилгээ үзүүлж байгаа нийт автобусны 60 гаруй хувь нь 10 дээш жил ашиглагдсан байгаа юм. Мөн цар тахлын үед нийтийн тээврийн хэрэгслүүдэд цэвэрлэгээ, ариутгал зэргийг тогтмол хийдэг эсэх нь эргэлзээтэй байдаг зэргээс шалтгаалан хүмүүс хувийн унаагаар зорчих нь элбэг байна. Тиймээс Монгол Улсын бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 54.1 хувь нийслэлийн хөдөлгөөнд оролцож байна.

Түгжрэлийг бууруулахад гурван төрлийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх шаардлагатай

Эдийн засагч Д.Эрдэнэцогт “Түгжрэлийг хоёр жилийн дотор улсын төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр 20-30 хувиар бууруулах боломжтой” гэдгийг хэлсэн юм. Тодруулбал, гурван төрлийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлж, Засгийн газрын оролцоогүйгээр хувийн байгууллагуудтай хамтран ажиллах нь түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдолтой байна. Хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн автобусаа гаргаж чадвал, тухайн газрын ажилчид тус бүр хувийн унаагаар ажилдаа ирэх шаардлагагүй болно. Ингэснээр тухайн байгууллагын зогсоолд бусад хүмүүс машинаа тавих боломж нээгдэнэ. Үндсэндээ машины зогсоол хайж, түгжрэл үүсгээд байгаа тэдгээр хүмүүс цөөрнө гэсэн үг. Мөн ажил тарах үеэр түгжирдэг байдал ч багасна. Энэ нь түгжрэлийг бууруулах нэг төрлийн үйлчилгээ юм” гэдэг саналыг хэлж байгаа юм.

Ерөнхийдөө сүүлийн хэд хоног нийслэлд шатахууны хомсдол бий болсон нь бидэнд замын түгжрэл бууруулах гарц зөвхөн метро биш гэдгийг харууллаа. Тээврийн салбарт олон төрлийн сонголттой үйлчилгээ буюу төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах бүрэн боломжтой байна. Өөрөөр хэлбэл одоогийн Улаанбаатарт байгаа нийтийн тээврийн системээ ашиглаад түгжрэлийг бууруулах боломж байсаар байна.

 

Б.Цэндмаа

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com