Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
"Чингэлтэй дүүргийн төлөөлөгчдийг Т.Аюурсайхан талцуулсан" гэв

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг ажлаа хүлээлгэн өгөх тухай шийдвэр нийслэлээс гарч, тус дүүрэг рүү хүргүүлээд байгаа. Энэ асуудлын улмаас Чингэлтэй дүүргийн МАН-ын хороо хоёр хуваагдаж, өнгөрөгч шөнө тус дүүргийн МАН-ын хорооны хэсэг төлөөлөл дүүргийнхээ ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийн өрөөнд дайран орж, эд хогшлыг нь гаргаж хаяжээ. Уг үйл ажиллагааг тус дүүргийн ИТХ-ын зарим төлөөлөгчид  зохион байгуулсан бөгөөд түүнийг огцруулах шаардлага бүхий хурлын тогтоолыг танилцуулахдаа ийнхүү үймээн дэгдээсэн байна. Чингэлтэй дүүргийн ИТХ 35 төлөөлөгчийн 30 нь МАН, тав нь АН-аас сонгогдсон байдаг.Улмаар МАН-аас сонгогдсон19 төлөөлөгч нууцаар хуралдан ИТХ-ын даргаа огцруулах тогтоолын төсөл санаачилжээ.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг хууль бусаар огцруулах асуудлаар ажлын албанаас нь өнөөдөр /2020.02.20/ мэдээлэл хийлээ.


ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛЫН  ТӨЛӨӨ УЛАЙРЧ ЗҮТГЭЖ БАЙГААД ХАРАМСЧ БАЙНА

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ “Дүүргийн засаг даргыг огцруулах эсэх асуудлыг дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гуравдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байдаг. Гэсэн ч өнөө  маргаашгүй Засаг даргыг солино  гэж хүчээр зүтгүүлээд байна. Эрх мэдэл албан тушаалын  төлөө улайрч зүтгэж байгаад харамсч байна. Би  ч гэсэн энэ албан тушаалд үхэн хатан зууралдах зүйл байхгүй. Гагцхүү хуулийн хүрээнд шийдвэрээ  гаргах учиртай. МАН-ын 30 төлөөлөгчийн 18  нь нууцаар хуралдан гарын үсэг цуглуулан сандал ширээний  төлөө хүмүүсийг талцуулж эхэллээ. МАН-ын төлөөлөгч нар Чингэлтэй дүүргийн 170 мянган иргэдээс сонгогдсон. Иргэдийн эрх ашгийн төлөө явах байтал дүүргийн засаг даргыг огцруулж оронд нь ийм хүнийг тавина гээд улайрч байна. Цаашдаа бүх асуудлыг хуулийн дагуу шийднэ” гэв.

ЭНЭ БҮГДИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА ХҮН БОЛ УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН

Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч  Д.Мөнхтөр “Ажил албан тушаалын төлөөх хэдэн хүмүүсийн хувийн амбиц хэрээс хэтэрлээ. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн  тухай хуулийн олон заалтаар дүүргийн иргэдийн  төлөөлөгчдийн хурлыг тусгай субъект гэж заасан байдаг. Харин Чингэлтэй дүүрэгт дээрх заалт үйлчлэхгүй байна. Хэсэг бүлгээрээ нууцаар цугласнаа  чуулган  гэж нэрлэдэг болж. Ээлжит бус чуулган зарлах нь хуулиараа  бүх төлөөлөгчдийн 3/2 нь  буюу 24 төлөөлөгч цугласнаар  хуралддаг. Ээлжит бус чуулганыг хэн нэгэн бүлгийн дарга  хэн нэгэн төлөөлөгч дураараа чуулган болгочихъё гээд  гарын үсэг зураад явчихдаг ч зүйл биш. Энэ бүгдийг зохион байгуулж байгаа хүн бол Т.Аюурсайхан. Чи одоо болио. Намын дүрэм журам хамаагүй гээд оны  өмнө явсан түүнд  Монгол улсын хууль дүрэм журам хамаагүй бололтой. Мөрөөрөө  байгаа төлөөлөгчдийг хооронд нь талцуулж хооронд нь хуваахаа боль” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com