Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Байр суурь: Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргыг огцоруулна, огцоруулахгүй

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хэсэг иргэдийн төлөөлөгчид ИТХ-ын даргаа огцруулах талаар ээлжит бус хуралдаан хийж ажлаа өгөхийг өчигдөр өрөөнд нь орж шаарджээ.

Энэ тухай хоёр талын байр суурийг хүргэж байна. Ц.Алтанцацрал: ИТХ-ын даргыг чөлөөлөх заалт хуульд байхгүй. Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Алтанцацралаас тодрууллаа.

-Өнөөдрийн /өчигдрийн/ болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Хоёрдугаар сарын 3-ны өдөр дүүргийн ИТХ-ын Монгол Ардын намын бүлгийн зарим төлөөлөгчдөөс дүүргийн Засаг даргыг огцруулах албан бичгийг хурлын даргад өргөн барьсан. Ингээд энэ асуудлаар хоёрдугаар сарын 5-ны өдөр дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд ээлжит болон ээлжит бус чуулганыг хурлын тэргүүлэгч нар зарлан хуралдуулна гэсэн заалт бий. Хуралдаан хуралдахын өмнө намын бүлгүүд хуралддаг. Мөн долоон хурлын хороод хуралдаж өөр өөрсдийн чиглэлээр асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргадаг. Манай улс шинэ Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Мөн олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалтыг түр хязгаарлалт тогтоосон нийслэлийн Засаг даргын шийдвэр гарсан. Үүнтэй уялдуулж хоёрдугаар сарын 5-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурал дээр гуравдугаар сарын 2-нд түр хязгаарлалтын горим дуусахаар энэ асуудлыг хуралдуулах болсон.

Хуулиараа бид ээлжит болон ээлжит бус чуулганыг 15-аас доошгүй хоногийн өмнө товыг хурлын Тэргүүлэгч нар зарлана гэх заалт байдаг. Гэхдээ улс орны нөхцөл байдлаас шалтгаалж хойшлуулсан. Ингээд гуравдугаар сарын 16-нд өргөн барьсан асуудлынх нь хүрээнд хэлэлцэнэ гэх шийдвэр гарсан. Үүнийг нэр бүхий гарын үсэг зурсан төлөөлөгчид маань хүлээн зөвшөөрөөгүй. Ингээд хоёрдугаар сарын 3-ны өдөр бичиг барьсан гэдгээрээ ямар нэгэн хурлын тов зарлаагүй байхад хэсэг төлөөлөгч цуглараад анх өргөн барьсан бичиг нь засаг даргыг огцруулах байхад тэр асуудлаасаа хальж хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн байгаа юм.

-Яагаад хурлын даргыг чөлөөлөх талаар хэлэлцсэн юм бэ?

-Хуульдаа хурлын даргыг чөлөөлөх тухай хэд, хэдэн үндэслэл байдаг. Хурлын дарга болон тэргүүлэгчдийг дөрвөн жилийн хугацаатай сонгоно гэсэн заалт бий. Хэрвээ хурлын дарга өөрөө өргөдөл гаргавал чөлөөлнө гэх ойлголт байгаа. Шүүхийн хүчин төгөлдөр болсон тогтоолоор гэм буруутай нь нотлогдвол огцоруулна гэж байгаа.

Эдгээр төлөөлөгчид маань хуульд тусгасан үндэслэлийн алинд нь ч хамрагдахгүйгээр шийдвэр гаргасан. Ажлын алба дээр төлөөлөгчид ирж хурлын даргыг чөлөөлөөд өөр нэг төлөөлөгчийг хурлын даргаар сонгосон гэх шийдвэр гаргасан гэж байгаа. Хурлын шийдвэр гарсан даруйдаа хэрэгжих ёстой ажлын албанаас өрөө тасалгаагаа гаргаж өг гэсэн. Зүй нь хуулиараа явбал 18-ны өдөр болохоор бол тэргүүлэгчид урьдчилж хэлэлцээд ийм асуудлыг хэлэлцэнэ гэх тогтоол гарч байж бид бэлдэж байж хуралдаанаа зохион байгуулдаг. 18 төлөөлөгч маань 18 хоног дээрээ хурлаа заавал хийх ёстой гэсэн байдлаар хандаж өөрсдөө ээлжит бус хурал хийсэн. Бидний хувьд хурал болохыг мэдээгүй. Өөр, өөрсдийнхөөрөө хууль тайлбарлах гээд байна. ИТХ-ын дарга буюу төлөөлөгчдийг дөрвөн жилд нэг удаа сонгож, томилогддог заалттай. Сонгох буюу өөрчлөх гэсэн заалт байдаг. Энэ хуульд чөлөөлөх заалтр байдаггүй. өөрчлөх гэдэг нь өөрийн хүсэлтээр гэсэн байдаг.

Ж.Лхагвасүрэн: Хуулийн дагуу шийдвэрлэх хугацаанд бидний асуудлыг хэлэлцээгүй

ИТХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцсэн төлөөлөгчдийн нэг, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Анх Засаг даргыг огцруулах бичиг өргөн барьсан юм билээ. Одоо ИТХ-ын даргыг чөлөөлсөн гэж байгаа юм байна. Хууль бус хуралдаан болсон гэж тайлбарлаж байгаа...

-Хоёрдугаар сарын 18-ны өдрийн хуралдаан хуулийн дагуу болсон. Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хууль дээр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, сум дүүргийн ИТХ-ын бүрэн эрхийг маш тодорхой зааж өгсөн. Энэ дагуу сум дүүргийн хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь гарын үсэг зурж дүүргийн Засаг даргыг огцруулах саналыг өргөн барьсан бол хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэн шийвэрлэнэ гэсэн хуулийн маш тодорхой заалт байдаг. Өчигдрийн хурлыг хурлын дарга хууль бус гэж тайлбарлаад байгаа юм. Би хуралдуулах тогтоол гаргаагүй гэж байгаа. Хурлын дарга дүүргийн ИТХ-ын хурлыг хуралдуулахгүй өнгөрөх гээд байсан учраас төлөөлөгчид хуралдсан. Нийт 19 төлөөлөгч хуралдаж, хэлэлцэн шийдвэрлэсэн. Ингээд хурлын дарга 15 хоногийн дотор заавал хуралдах ёстой хуулийн тодорхой заалт байхад хэрэгжүүлэхгүй байсан учраас хурлын даргыг огцруулая гэх зарим хурлын төлөөлөгчдийг саналын дагуу ээлжит бус хурлаар хэлэлцэн хурлын даргыг чөлөөлж шийдвэрлэсэн.

-Ямар үндэслэлээр ИТХ-ын даргыг огцруулна гэж байгаа юм бэ?

-Бид хуралдаанаар ганц засаг даргыг огцруулах асуудлыг ярих байсан ч хурлын дарга маань хууль зөрчөөд энэ хурлыг хийлгэхгүй гэж өнгөрөөсөн учраас түүнийг чөлөөлөх асуудал хэлэлцэх асуудлын дараалалд орсон. ИТХ-ын даргыг огцруулах тал дээр төлөөлөгчид хэд, хэдэн шалтгаан хэлж байгаа юм. 2019 оны арванхоёрдугаар сарын сарын дундуур хуралдсан ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлье гэж хурлын даргад өргөн барьсан. Тэргүүлэгчдийн зүгээс энэ саналыг хэлэлцэхгүй гэх тэргүүлэгчдийн тогтоол гэх зүйл танилцуулсан. Түүнчлэн дүүргийн ИТХ жилд хоёроос доошгүй удаа хуралдах ёстой. Гэтэл сүүлийн хоёр жил дүүргийн ИТХ жилд ганц л удаа хуралддаг болсон. 12 дугаар сард төсөв батлахын өмнө хуулийн хугацаанд амжиж төсөв ярьдаг зэрэг зүйл бий.

Эх сурвалж: Өдрийн сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com